Дэлхийн хамгийн баян боксчны тансаглал

2016-05-29, 13:31
25,021

Та хэрвээ 400 сая долларын хөрөнгөтэй байсан бол юу хийх вэ? Америкийн хөнгөн жингийн боксын тамирчин, дэлхийд дээгүүр үнэлэгддэг боксчин Флойд Мэйветер (Floyd Mayweather) үрэлгэн зан, өндөр чансаа, тансаг давилуун амьдралаараа алдартай нэгэн. Ингээд түүний тансаг амьдралын зах зухаас та бүхэндээ сонирхуулж байна. 

Дэлхийн хамгийн баян боксчны тансаглал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Тэрээр 12,300 доллараар "Mercedes Benz Party Bus" машиныг захиалан хийлгэжээ. 

2

Яг л дэгжин бүсгүйчүүдийн адил тэр ч гэсэн "Hermes" брэндийн матар, могойн цэвэр арьсан цүнхнүүдэд гар татдаггүй. Нэг удаагийн дэлгүүр хэсэлтээрээ Парис дахь нэрийн барааны дэлгүүрээс нь 400 мянган доллараар цүнх авч байжээ. Түүнд одоо матрын арьсан 5 ийм цүнх бий. 

3

Тэрээр мөн ямарваа нэг нэртэй компаниас хараат бус байж, чөлөөт тамирчин болохын тулд гэрээгээ цуцалж, түүнийхээ хариуд 750 мянган доллар төлжээ. 

4

Охиныхоо 16 насны төрсөн өдрийн тансаг, доргио үдэшлэг зохиож, реппер Дрэйк, Future нарыг урьжээ. 

5

Түүний энэхүү алмазан шигтгээтэй бугуйн цаг гэхэд л 1.1 сая долларын үнэтэй. Түүний бүх гоёл чимэглэл, бөгж, цаг, ээмэг, зүүлтнүүд нийлээд 10 сая гаруй долларын үнэд хүрэх аж. 

6

Тэр нэг удаагийн оройн зоогондоо 1.1 сая долларын шарсан галуу захиалжээ. 

7

Мөн Миами дахь түүний пентхаус нь 1.5 сая долларын үнэтэй. 4 унтлагын, 4 угаалгын өрөө бүхий 280 метр.кв талбайтай.

8

Дэлхий даяар 400 ширхэг л байгаа "Bugatti Veyron" машины нэг хувь мөн л түүний мэдлийнх. Энэ нь 3.5 сая долларын үнэтэй аж. 

9

4.8 сая долларын үнэтэй "Koenigsegg CCXR Trevita" машин. 

10

Лас Вегас дахь хувийн эдлэн болоод машины цуглуулга

11

Эхнэртээ бэлэглэж байсан 10 сая долларын алмазан шигтгээтэй бөгж. 

12

35 сая долларын хувийн онгоц. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()