Италичуудаас сурч болох 10 үнэт зүйл

Итали гэхээр л бидэнд маш сайхан уянгалаг дуу, үзэсгэлэнтэй газрууд, хөөрхөн бүсгүйчүүд, халуухан залуучууд санаанд ордог. Тэнд бидний сурах маш олон сайхан зүйлс байдгийн нэгээхэн хэсэг нь хүмүүсийн найрсаг, дулаан харилцаа юм. Мөн гайхалтай сайхан урлагийн бүтээлүүд, амьдралын хэв маяг, эрүүл хооллолт гээд үлгэр дууриалл авах олон зүйлс бий. Ингээд бид та бүхэндээ тэдгээрийн хамгийн чухал хэсгүүдийг танилцуулъя.

Италичуудаас сурч болох 10 үнэт зүйл

1 Тэд хооллохдоо маш хүндэтгэлтэй хандаж, сэтгэл хангалуун байдаг

Итали хүмүүс өдөр тутмынхаа амьдралын хэвшлээс үргэлж аз жаргалыг мэдэрч байдаг. Учир нь тэд юм бүхнийг сэтгэл зүрхнээсээ хийж, аливаа зүйлсээс огтхон ч төвөгшөөдөггүй. Ялангуяа хооллох хэв маягтаа маш их анхаарч, хүндэтгэлтэй хандаж, тодорхой дүрмийг баримталдаг байна. Жишээ нь, өглөө бүрийг аяга кофегоор эхлүүлж, харин өдрийн зоогоо гэр бүлтэйгээ цуг барьдаг. 17:00-19:30 цагийн хооронд хөнгөн зууш, харин 20:00-21:00 цагт гэртээ эсвэл ресторанд хооллодог аж. Тэд хооллож байхдаа зурагт үзэх, сонин сэтгүүл, гар утсаа оролдох гэх мэт өөр зүйлд сатаардаггүй. Мөн аль болох гэртээ амттай хоол хийж идэхийг зорьж, түргэн хоолонд шунадаггүй байна. Итали хүмүүс хооллохдоо үргэлж бусадтай хуваалцдаг, маш өгөөмөр хүмүүс юм.

Тэд хооллохдоо маш хүндэтгэлтэй хандаж, сэтгэл хангалуун байдаг

2 Тэдний харилцан яриа хүртэл яг л урлаг мэт...

Тэд танихгүй хүнтэй ч маш эелдэг, үнэхээр найрсаг харьцдаг. Түүнийг нь мэдэхгүй хүн хажуунаас харвал, хэзээний таньдаг сайн найзтайгаа уулзаж байна уу даа хэмээн андуурахаар аж. Учир нь тэд хүүхдүүдээ бүр багаас нь маш соёлтой, хүнлэг байхыг зааж, харьцааны соёлд сургадаг юм. Тэд ахмад хүнийг хүндлэх, тэдэнд хэрхэн найрсаг хандахаа маш сайн мэддэг. Тиймээс ч шинэ найзуудтай болох, хүмүүстэй нээлттэй харилцана гэдэг тэдний хувьд хүнд асуудал биш. Бидэнд тэднээс суралцах зүйлс дэндүү олон байгаа биз?

Тэдний харилцан яриа хүртэл яг л урлаг мэт...

3 Тэд амьдралдаа хайртай

Баян, ядуу гэлтгүй Итали хүмүүс ерөнхийдөө маш өөдрөг сэтгэлгээтэй хүмүүс юм. Тэдэнд өдөр тутамд тохиолдох багахан саад бэрхшээл хүртэл бэлэг мэт санагдаж, амьдарч байгааг нь мэдрүүлдэг гэнэ. Хүн үргэлж чихэрлэг зүйлийг идээд байвал уйдна шүү дээ. Түүний оронд хааяа ч гэсэн давстай, шорвог хоол идэх нь аз жаргалтай санагддагтай яг л ижилхэн. Тиймээс амьдралын үйл явдал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, илүү сайхан амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй юм шиг... Хүнтэй сэтгэлээсээ ярилцах, сайхан хоол идэх, өдөр тутмын тогтсон ажилтай байх нь ч бусдад хүсээд заяахгүй их хувь тавилан юм шүү.

Тэд амьдралдаа хайртай

4 Урт наслах нь чухал биш, үнэ цэнтэй амьдрах нь чухал

Итали хүмүүсийн сэтгэлгээний нэг онцлог бол тэд үнэ хүндгүй урт насалснаас үр бүтээлтэй, үнэ цэнтэй богино амьдралыг илүүд үздэгт оршино. Тиймээс ч өдөр бүрийн жижиг гэлтгүй зүйлээс аз жаргалыг мэдэрч, аль болох стрессгүй, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг. Балчир хүүхдүүд хичээлдээ унтахыг зөвшөөрдөг, найзууд уулзахаараа сайхан яриа өрнүүлж хооллодог, өглөө бүрийг гэр бүлийнхэнтэйгээ аз жаргал дүүрэн өнгөрөөнө гээд тэднээс суралцах зүйлс дэндүү олон юм.

Урт наслах нь чухал биш, үнэ цэнтэй амьдрах нь чухал

5 Өөрийгөө хайрлаж хүндлэх

“Хэрвээ та өөрийгөө хайрлахгүй бол бусад хүмүүс таныг яаж хайрлах билээ. Хааяа ч болов өөрийгөө амттай зүйлээр шагнаж, найзуудтайгаа уулзан, дуртай зүйлээ хий. Тэгсэн цагт амьдрал илүү гэгээлэг, сайхан болох болно”. Итали хүмүүс амьдралдаа үүнийг баримталдаг. Тэд аль болох илүү тайван амар, жаргалтай амьдралаар амьдрахыг хичээдэг. Бидний амьдралд гэр бүлээс илүү эрхэм нандин зүйл гэж үгүй билээ.

Өөрийгөө хайрлаж хүндлэх

6 Гэр бүл бол биднийг хамгаалах “цайз хэрэм” юм.

Мянган хүн таны өөдөөс чулуу шидсэн ч, харин гэр бүл гэдэг таныг хамгаалах цайз хэрэм байх болно. Гэр бүл хэзээд бидний талд байж, хэцүү зовлонтой бүхнийг туулах эрч хүч хайрладаг шүү дээ. Итали хүмүүс үүнийг амьдралдаа нягт баримталдаг. Нэгт гэр бүл, харин дараа нь ажил байх ёстой. Тэгсэн цагт амьдрал илүү сайхан болох болно. Өнгө мөнгөний хорвоод нэгнээ хайрлаж, илүү сайхан гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа зүтгэсэн нь дээр шүү дээ. Хичнээн их хөрөнгө мөнгөтэй байлаа ч хангалуун л амьдарч чадахаас жаргалтай амьдарч чадахгүй. Тэглээ ч их мөнгө их л зовлонг дагуулдаг юм. 

Гэр бүл бол биднийг хамгаалах “цайз хэрэм” юм.

7 Хүүхдүүдээ хаашаа ч дагуулж явсан чөлөөтэй

Италид бүхий л худалдааны төв, гоо сайхны газар, ресторан зэргүүдэд хүүхдүүдэд зориулсан тусгай сандал, тоглоомын төв байдаг. Тиймээс ч ээжүүд хаа явсан газраа бяцхан үрсээ дагуулаад явахад чөлөөтэй гэсэн үг юм. Нийгмийн зүгээс хүүхдүүдэд чиглэсэн асар олон санаа авууштай бодлого байдгийн хамгийн энгийн жишээ нь энэ билээ.

Хүүхдүүдээ хаашаа ч дагуулж явсан чөлөөтэй

8 Эрүүл мэнддээ анхаардаг

Хүний жаргалтай амьдрахын нууц, хэзээ ч орхигдуулж болохгүй чухал зүйл бол эрүүл мэнд билээ. Тиймээс ч Итали хүмүүс эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх зэрэгт цаг зав, мөнгө хэзээ ч харамладаггүй. Улс нь баян, иргэд нь жаргалтай байхын нэгэн чухал үндэс бол яахын аргагүй иргэдийн эрүүл мэнд шүү дээ. Итали улс засгийн газраасаа эмнэлэгт үйлчилгээний газрууддаа сайтар анхаарч, иргэн бүрийнхээ эрүүл мэндэд анхаарч ажилладаг байна. Мөн тэд машинаар зорчих нь цөөн. Хүмүүс нь ажил, сургуульдаа явахдаа явган алхаж, амралтаараа ууланд авирдаг байна. Иймээс л урт насалж байгаа юм шүү дээ.

Эрүүл мэнддээ анхаардаг

9 Хувцас бурхан, бие чөтгөр

Итали хүмүүсийг хувцас загваргүйгээр төсөөлөхөд ч бэрх юм. Тэд загварын тал дээр асар их мэдрэмж, романтик сэтгэлгээтэйн дээр орчин үеийн загварыг хуучинсаг сонгодог стильтэй гайхалтайгаар уусан сүлэлдүүлж чаддаг хүмүүс. Өдөр тутамдаа маш цэвэрхэн, сайхан хувцаслаж түүнээсээ ч гэсэн аз жаргалыг мэдэрч байдаг ажээ. Ерөнхийдөө маш өнгөлөг хувцасладаг. Учир нь тэд өмссөн хувцас нь тухайн хувь хүнийг илтгэдэг гэдэгт итгэдэг байна.

Хувцас бурхан, бие чөтгөр

10 Сайхан харилцаа амьдралыг илүү хялбар болгодог

“Хаана ч явсан сайхан инээмсэглэж, хүмүүстэй мэндлэх хэрэгтэй. Энэ нь тухайн хүнд эерэг сэтгэгдэл, эрч хүчийг бэлэглэж, тухайн өдрийн алжаалыг тайлж, ачааллыг давахад тусална.” Итали хүмүүс ерөнхийдөө өдөр тутамдаа энэ дүрмийг баримталдаг. Тиймдээ ч хүнтэй харилцахдаа нүд рүү нь дулаан харцаар харж, сайхан инээмсэглэн, маш найрсаг харьцдаг. Ингэх нь хэн хэндээ амар шүү дээ. Уур уцаар, бухимдал байдлыг улам бүр дордуулах болно.

Сайхан харилцаа амьдралыг илүү хялбар болгодог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()