Мөнгөөр зодсон гэрлэх санал

2016-05-28, 12:00
34,756

Ам ангайж, чих дэлдиймээр мэдээ мэдээллүүд ихэнхдээ Азиас гардаг нь хачирхмаар. Энэ удаад ч гэсэн бид та бүхэнд нэгэн Хятад залуугийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх саналын нууцыг хүргэх гэж байна. 

Мөнгөөр зодсон гэрлэх санал

Бүсгүйчүүд яг үнэндээ эд мөнгөнд дуртай байдаг нь нууц биш шүү дээ. Тэгвэл Хятадын Нанчаний Багшийн Коллежийн оюутан залуу бороотой өдөр найз бүсгүйдээ гэрлэх гадаа талбайд санал тавихаар шийдэж, олныг алмайруулжээ. 

Хүмүүс эхэндээ түүний гарт буй баглааг цэцэг хэмээн бодож байв. Гэвч тэрээр бүсгүй хүний сул талыг өөрт ашигтайгаар эргүүлэхээр шийдэж, цэцэгний оронд 100 юаны дэвсгэртүүдийг цэвэрхэн гэгч нь хуйлан хийж хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьжээ.  

Баглаа мөнгөнд ойролцоогоор 5000 юан буюу монгол мөнгөөр 1 сая 500 мянган төгрөг байсан аж. Мэдээж бүсгүй түүнтэй гэрлэхээр зөвшөөрчээ. Харин та бүсгүйн оронд байсан бол зөвшөөрөх байсан уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()