11 хэлээр ярьдаг залуу нууцаа дэлгэлээ

Хүн өөрөө хичээх юм бол юуг ч хийж чаддаг гэдгийн тод жишээ болсон нэгэн хичээнгүй залуугийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Түүнийг Лука Лампериоло (Luca Lampariello) гэдэг бөгөөд 35 настай билээ. Түүний ийн олонд танигдах болсон шалтгаан нь 11 орны хэлээр чөлөөтэй ярьж чаддагтай нь холбоотой юм. Итали гаралтай тэрээр хэл сурахдаа хэнээс ч тусламж хүсэлгүй зөвхөн өөрөө сурсан нь өдгөө хүн бүрт гайхшрал төрүүлж байна.

11 хэлээр ярьдаг залуу нууцаа дэлгэлээ

Тэрээр Итали, Англи, Франц, Герман, Испани, Швед, Орос, Голланд, Португаль, Япон болон Хятад хэлээр ярьж чаддаг аж. Өдгөө гадаад хэл суралцах хүсэлтэй залууст өөрийн үнэтэй зөвлөгөөг өгч яваа билээ. Ингээд та бүхэнд түүний гайхалтай хичээл зүтгэл болоод хэрхэн эдгээр хэл сурсан нууцыг нь хуваалцъя.  

 

1 Англи хэл

Тэр анх 1999 онд буюу 10 настай байхдаа англи хэлний мэдэгдэхүүнтэй болж эхэлжээ. Тэрээр энэ тухайгаа ярихдаа “Мэдээж намайг бага ангид байхад англи хэл зааж эхэлсэн. Би багшийн ярьж байгааг огт ойлгодоггүй, бүр хэзээ ч англи хэл сурахгүй юм байна гэж бодож явдаг байсан. Харин намайг 13 нас хүрэхэд эцэг эх минь гэрийн багш хөлсөлж өгсөн. Тэр багш л намайг хэл сурахад дуртай болгосон юм. Зүгээр нэг дүрэм зааж, үгээр "нүдэх" биш, хэлний гайхамшгийг мэдрүүлсэн. Аяндаа би англи хэлэнд бүр дурлаж, олон гайхалтай ном, сонин унших болсон. Ингээд багш маань надад хэл сурах суурийг минь тавьж өгчихөөд, биеэ даа хэмээгээд орхисон юм. Тухайн үеэс л би хичээнгүйлэн сурч, хэл сурах ажилдаа орсон доо. Харин 2 жилийн дараа буюу 15 нас хүрэхдээ би англиар хэнээс ч дутахааргүй ярьж, уншиж, бичиж чаддаг болсон юм даа” хэмээжээ.

Англи хэл

2 Франц хэл

Хэл бол ертөнцийг таньж мэдэх хаалга. Чамайг өөртөө дурлуулж, бүр салгалгүй "нааж" орхино. Хамгийн гол зүйл нь чиний хүсэл эрмэлзэл гэдгийг санах хэрэгтэй. “Би 14 настайдаа англи хэл сурахын хажуугаар буюу зурагтаар франц кино үзэж байгаад уянгалаг хэллэгүүдэд нь дурласан гэхэд болно. Тэгээд л өдөр бүр оройн хоолны дараа 2 цагийг франц кино үзэхэд зарцуулдаг болсон. Ийн 3 жил явсаар ахлах сургуулиа ч төгссөн юм. 2010 онд сургуулиа төгсөөд би Парис руу нүүж Франц улсын соёл, урлаг, түүхийг судалж, франц хэлийг эх хэл шигээ л дээдлэх болсон. Ингээд нэг л мэдэхэд би 3 хэл мэддэг болчихсон байлаа”

Франц хэл

3 Герман

“Би Герман хэл суръя гэж огтхон ч бодож байгаагүй. Яг хэзээнээс сурсан гэдгээ ч сайн санадаггүй юм. Ямартай ч эмээгийнхээ шүүгээг ухаж байгаад герман хэлээр бичсэн эртний захидал олсон. Ер нь бол тэр захидлыг унших хүсэлдээ хөтлөгдөж герман хэл сурсан даа. Хэл сурахад хамгийн гол нь хүсэл эрмэлзэл байдаг юм билээ. Би өөрөө их сониуч хүн болохоор тэр зандаа хөтлөгдөж, эмээгийнхээ захиаг унших гэж бүхэл бүтэн хэл сурсан гээд боддоо. Толь бичиг эргүүлж, байнга герман хэл дээр кино үзэж, герман хүмүүстэй холбоо тогтоож, харилцсаар нэг мэдэхэд давгүй ярьдаг, бичдэг болчихсон байсан. Нэгэнт бага зэрэг мэддэг болсон юм чинь гэж бодоод зуны амралтаараа Герман явж, хэлээ улам сайжруулсан юм.”

Герман

4 Испани хэл

Өөрийн давуу талаа гаргаж, олж илрүүлэх нь хамгийн чухал. Төрөлх хэлтэй чинь хэр төстэй байна, юу нь адилхан байгааг олж харан, адилтгаж сурах нь дөхөм. “Би өөрөө Итали хүн. Манай хэл Испани хэлтэй их ойролцоо. Адил зүйл их байдаг болохоор надад их ойр санагддаг байсан. Бүтэц нь төстэй, дуудлага нь ч нэг их өөр биш. Тиймдээ ч испани хэлийг их сайн сурсан гэж боддог. Харин 2007 онд нэг удаа сурагч солилцоогоор Испани явж, хэдэн сар болж байсан. Тэгээд л миний хэлний мэдлэг улам дээшилж, хэрэглээний түвшинд маш сайн ярьдаг болсон.”

Испани хэл

5 Голланд хэл

“Би Лотте гэдэг Голланд охинтой танилцаж байсан юм. Тэр англи хэл мэддэггүй. Тиймээс би түүнд англи хэл зааж өгөх хүнд даалгавар хүлээж авав. Ингээд би түүнд багшлах явцдаа өөрийн англи хэлээ бататгаж дээшлүүлээд хажуугаар нь Голланд хэл сурчихсан. Хүн нэг л хэл сураад эхэлчихвэл 3, 4 дэх хэлийг сурахад хялбар болчихдог юм байна лээ. Өөрийн арга барилаа олчихсон болохоор ч тэр юм уу, голланд хэл сурахад огтхон ч түвэгтэй санагдаагүй. Харин удалгүй найз маань нутаг буцах болсон юм. Би түүнээс их юм сурсан. Харин одоо бол манай өрөөний хамтрагч Голланд болохоор түүнтэй өдөр болгон л Голландаар ярьж байна даа.”

Голланд хэл

6 Швед хэл

“Найз бүсгүй маань миний төрсөн өдрөөр Швед дуутай цомог бэлэглэв. Би өдөр бүр дуунуудыг нь сонсдог байлаа. Нэг мэдэхэд аялж дуулна, нэг мэдэхэд үгнүүдийг нь цээжилчихнэ. Ер нь дуу сонсох нь хэл сурахад их хэрэгтэй, чухал юм билээ. Би тэндээс л сэдэл олж, үгнүүд нь ямар утгатайг мэдэхээр сурч эхэлсэн. Ингээд л дууны үгнүүд орчуулж, ойлгож явсаар нэг л мэдэхэд Швед хэлийг гайгүй ойлгодог болчихсон төдийгүй цаашлаад сурах хүсэлдээ хөтлөгдсөн юм”

Швед хэл

7 Орос хэл

"Хэл сурахад хамгийн чухал зүйлс бол дуу сонсох, кино үзэх, тухайн хэлээр ярьдаг хүмүүстэй харилцаа тогтоох юм. Хүн бүхэнд хийх дуртай, түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг зүйл гэж байдаг. Харин миний тэрхүү зүйл бол хэл сурах байлаа. Тэгээд Орос хэл сурахаар шийдсэн. Мөн л дуу сонсож, киног нь байнга үзэж, бие даан ном уншсан. Гэхдээ нэг л болж өгөхгүй байлаа. Орос хэл маш баялаг хэл. Тэгээд би нэг удаа Оросоор чадан ядан ярьж байгаа бичлэгээ "Youtube" хуудсанд байрлуулсан юм. Харин хүмүүс надад зөвлөж, энэ чинь болохгүй байна, ингэх ёстой гэхчлэн зааж өгсөн. Ингээд л би олны тусламжтайгаар Орос хэлийг сурч эхлэв.”

Орос хэл

8 Португаль болон Хятад хэл

Хоёр хэлийг зэрэг сурах нь илүү үр дүнтэй байдаг. Хүмүүс самгардаж, алийг нь ч сурж чадахгүй гэж боддог боловч үнэн хэрэгтээ тус 2 хэлээ харьцуулан судлах нь илүү дөхөм болгож өгдөг бөгөөд цаг зав ч хэмнэдэг давуу талтай юм билээ. Тиймээс л би Португаль болон Хятад хэлийг зэрэг сурахаар шийдсэн. Өмнө нь би хэзээ ингэж үзээгүй болохоор бага зэрэг эмээж байлаа. Гэхдээ л би чадсан. Португаль нь Испани хэлтэй нэлээд төстэй болохоор надад тийм ч хэцүү байгаагүй гэдгийг дурдах хэрэгтэй байх. Харин Хятад хэл бол.... Бурхан минь үнэхээр хэцүү байсан. Хоёр хэлний адил болон эсрэг талыг нь анзаарч ялган, шинэ үгнүүдээ Англи биш, Итали ч Португаль болон Хятад хэлээр дүйцүүлэн бичин цээжилж байв. 

Португаль болон Хятад хэл

9 Польш

Аялах бол хэл сурах хамгийн дөхөм арга. Юм үзэж нүд тайлснаар таны амьдралыг болон аливаа зүйлсийг харах өнцөг өөрчлөгдөх бөгөөд мэдээж тухайн газрын хэлийг сурахад ч дөхөм байх болно. “Би 2012 онд Польш улсыг зорьсон юм. Өмнө нь нэг удаа гэрийнхэнтэйгээ амрахаар ирж байсан болохоор ойр дотно санагддаг газар. Хэдийгээр би тухайн үед нэлээд олон хэл мэддэг болсон байсан ч Польш хэлний тухайд "А" ч үгүй байсан юм. Орос хэл Польш хэлнээс өөр боловч бүтцийн хувьд ижил төстэй зүйл их. Тэгээд л нэг Польш залуутай танилцаж, түүнээс тусламж хүсч, хэл сурах гараагаа эхэлсэн. Орчинд нь байгаа нөхцөлд хэл сурах амархан. Би ердөө жилийн дараа гэхэд аль хэдийн "ус цас" болчихсон байв.”

Польш

10 Япон хэл

Хэдий хэцүү байсан ч, юу ч ойлгохгүй байсан ч бүү бууж өг. Зүгээр л хичээ, болохгүй бол өөр арга хэрэглэ. Зүгээр л хичээ. “Магадгүй миний сурч байсан хамгийн хэцүү хэл Япон байх. Миний мэдэх бусад 10 хэлнээс огт өөр ижил төстэй зүйл байгаагүй. Би бүр шантарч эхэллээ. 10 хэлийг төвөггүй сурсан хүн атлаа ганц хэлэн дээр ингэж гацах гэж өөртөө гутарч байв. Харин нэг л өдөр урам зориг дүүрэн сэрж, шууд л хичээе гэх бодол төрсөн. Гэхдээ өөр аргаар. Дүрмээ мянган удаа цээжлэх биш, өөр талаас, өөр өнцөгөөс харахаар шийдэж, тухайн орны үүх түүх, соёлыг судалсан юм. Үүнээс л Япон хэл хичнээн гайхалтай болохыг ойлгон, урам орж, шантралгүй сурж байлаа. Миний туршлагаас үзэхэд хэл сурахад хамгийн чухал зүйл бол чи тухайн хэлэндээ дурлах, гүн нэвчин орж, яг л өөрийн төрөлх хэл мэт бодох хэрэгтэй." хэмээн 11 хэл эзэмшсэн залуу маань зөвлөж байна. 

Япон хэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()