1. Ихэнхидээ интернэтээс ямар нэг програмын эрх худалдаж авдаг байна. Хоёрдугаарт, аялалын захиалга, гуравт, ном сэтгүүл багтдаг бөгөөд хамгийн сүүлийн байранд тоног төхөөрөмж багтаж байгаа аж.
2. Олон Улсын Интернэтийн өдрийг 4-р сарын 4-нд тэмдэглэдэг.
3. Долоо хоногт 10-аас илүү цагийг интернэтэд суун өнгөрүүлдэг хүмүүс 40-өөс доош насныхан байдаг байна. Харин 40-өөс дээш насныхан интернэт төдийлөн ашигладаггүй аж.
4. Онлайн дэлгүүрээр өдөрт 25 сая гаруй хүн зочилдог бөгөөд зарим нь сонирхлын үүднээс, зарим нь захиалга хийх зорилгоор ордог байна.
5. Сэтгэл судлаачдын ажигласнаар өдөр тутмын амьдралд өөрийн нүүр царайг гаргаж чадахгүй байгаа хүмүүс онлайн ертөнцөд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг гэнэ.
6. Таван хүн тутмын нэг нь интернэтээр аялангаа радио, зурагт сонсох дуртай байдаг бөгөөд ямар нэг сонирхолтой мэдээлэл гарсан тохиолдолд үнэн худлыг нь шалгах зорилгоор шууд хайлт хийж эхэлдэг байна.
7. Харин хоёр хүн тутмын нэг нь зурагтаа харж амждаг гэнэ.
8. Онлайн худалдан авалтын 40 хувь нь 22:00-10:00 цагийн хооронд байдаг байна.
9. Хэрэглэгчдийн 66 хувь нь мэдээллийг интернэтээс авсан нь илүү дээр хэмээн үздэг.
10. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сайт нь Facebook, Google, Youtube, Amazon, Yahoo, Wikipedia.., eBay гэх мэт сайтууд байдаг.
11. Хамгийн өндөр хурдны интернэт Япон болон Өмнөд Солонгост байдаг аж. Энд шилэн кабелийн интернэт тархсан юм байна.
12. Интернэтийг хүн бүр хэрэглэх боломжтой болсноор “интернэт-дон” хэмээх өвчин газар аваад байгаа бөгөөд та өдөрт 18-аас илүү цагийг интернэтэд өнгөрүүлдэг бол эмчид хандах нь зүйтэй болов уу.
Танай ажил эсвэл гэрийн интернэт тасрахад та яадаг вэ?