Гоймонгоор хийж болох 5 амтат хоол

Амралтын өдрийг амтат хоолгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Хийхэд хялбар хэрнээ амт чанарын тухайд ярих юмгүй гоймонтой хоолнуудын орцыг танд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцая.

Гоймонгоор хийж болох 5 амтат хоол

1 Цагаан будааны гоймон, тахианы махтай хуурга

Орц:

  • Цагаан будааны гоймон- 200 гр
  • Тахианы цул мах- 300 гр
  • Хаш- 1 ширхэг
  • Ногоон хулуу- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Шар буурцагны соус- 4-5 халбага
  • Хясааны соус- 2 халбага
  • Ногоон сонгино- 1 салаа
  • Давс, перец

Хийх арга:
Ногоонуудаа бүгдийг нь хальсалж, урт шулуун хэрчинэ. Энэ хооронд гоймонгоо чанаж аваарай. Тахианы махаа хэрчиж бэлтгээд зөөлөн гал дээр 3-4 минут хуураад сонгиноо нэмж дахин 2-3 минут хуурах аж. Үүндээ үлдсэн ногоогоо нэмж, зөөлөртөл нь байлгаж, соуснуудаа хийж, давс, перецээр амтлан, сайтар хутгаарай. Өмнө чанаж бэлтгэсэн гоймонгоо нэмж хутгаад л таны хоол бэлэн болно. Хоолоо тавагласны дараа жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо цацаж өгөөрэй.

Цагаан будааны гоймон, тахианы махтай хуурга

2 Үхрийн мах, гоймонтой хуурга

Орц:

  • Үхрийн мах- 300 гр
  • Гоймон- 300 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Халуун чинжүү- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Терияки соус- 200 гр
  • Ногоон сонгино- 1 салаа
  • Давс, перец

Хийх арга:
Үхрийн махаа урт нарийн хэрчиж аваарай. Гоймонгоо мөн чанаж авна. Ногоогоо хальсалж, жижиглэн хэрчих юм. Ногоо болон махаа цуг хийж 2 минут хуураарай. Хэрчсэн сармис, халуун чинжүү, терияки соусаа хийж дахин хэдэн минут зөөлөн гал дээр байлгах аж. Үүндээ гоймонгоо хийж хутгаад, хэрчсэн ногоон сонгиноо цацаж, чимэглээд хооллоорой.

Үхрийн мах, гоймонтой хуурга

3 Өндөгтэй гоймон, гахайн махтай хуурга

Орц:

  • Гахайн мах- 200 гр
  • Өндөгтэй гоймон- 200 гр
  • Спаржа шош- 150 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Халуун чинжүү- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Шар буурцагны соус- 3-4 халбага
  • Давс болон перец

Хийх арга:
Махаа нарийн хэрчиж, сонгино, сармис, чинжүүгээ хальсалж, жижиглэн хэрчих байна. Харин гоймонгоо чанаж авах аж. Махаа сайтар халаасан хайруулын тавганд хэдэн минут хуураад сонгино болон спаржа шошоо хийх юм. Ногоо болон шар буурцагны соусаа махандаа нэмж, 7-10 чанана. Ийн гоймонгоо мөн хольж хутгаарай.

Өндөгтэй гоймон, гахайн махтай хуурга

4 Бяслаг, ногоотой соба гоймон

Орц:

  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Соба гоймон- 200 гр
  • Бяслаг- 100 гр
  • Гүнжидийн үр- 2 халбага
  • Шар буурцагны соус- 4-5 халбага
  • Давс, перец

Хийх арга:
Ногоонуудаа хальслан урт шулуун хэрчинэ. Гоймонгоо давстай усанд чанаж аваарай. Сайтар халаасан хайруулын тавганд сонгиноо хийж 2 минут хуураад, амтат чинжүү нэмж, сайтар шарна. Үүндээ шар буурцагны соусаа нэмээд 4-5 минут чанах байна шүү. Мэдээж гоймонгоо үүндээ хольж, бяслагаа үйрүүлж өгөхөөс гадна гүнжидийн үрээ цацахаа мартуузай.

Бяслаг, ногоотой соба гоймон

5 Далайн бүтээгдэхүүнтэй гоймон

Орц:

  • Пүнтүүз- 300 гр
  • Далайн бүтээгдэхүүн- 200 гр
  • Ногоон вандуй- 100 гр
  • Сармис- 2 хумс
  • Амтат чинжүү- 1 ширхэг
  • Нимбэгний шүүс- 2 халбага
  • Шар буурцагны соус- 2 халбага
  • Давс, перец

Хийх арга:
Далайн бүтээгдэхнүүнээ хальсалж цэвэрлэнэ. Шар буурцагны соусаа нимбэгний шүүстэй хольж үүндээ далайн бүтээгдэхүүнээ хийх юм. Дор хаяж 20-30 минут байлгахыг зөвлөе. Харин пүнтүүзээ 5-7 минут чанаж, аваарай. Амтат чинжүүгээ нарийн хэрчиж, шарах ба сармис болон вандуйгаа нэмж хуурна. Бэлтгэж тавьсан далайн бүтээгдэхүүнээ ногоон дээрээ нэмж, 5-7 минут хуураарай. Мөн пүнтүүзээ үүндээ хийж, сайтар хутгаарай. 

Далайн бүтээгдэхүүнтэй гоймон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()