1
Өвдөлт намдаана
Таны бие хэдийгээр хүчтэй өвдөж байлаа ч гэсэн хайртай хүн тань чин сэтгэлээсээ тэврэхэд хамаг өвдөлт тань алга болж гагцхүү амар тайванг мэдэрдэг байна. Хэн нэгнийг асар ихээр хайрлахад таны биенээс тэсвэр тэвчээр ялгарч, өвдөлттэй тэмцдэг аж.
2
Зүрхийг эмчилнэ
Гэр бүлтэй буюу эхнэр, нөхөр болсон хүмүүс зүрхний шигдээс болон зүрх судасны өвчин тусах магадлал бага байдаг байна. Учир нь хайр окситоцин гэх дааврыг ялгаруулдаг бөгөөд энэ нь стрессийг үгүй хийж, тухайн хүнд аз жаргал бэлэглэдэг юм шүү. Тэгэхээр бие биенээ дундрашгүй их хайраар хайрлаад л байж дээ...
3
Нойргүйдлийг эмчилнэ
Нойргүйдэл нь сэтгэл санаа тогтворгүй байх болон стрессээс голчлон шалтгаалдаг. Дээр дурдсанчлан хайраас ялгарах окситоцин болон эндорфин гармонууд нь стрессийг үгүй хийж, сэтгэл санааг гайхалтай тогтворжуулдаг. Иймд та жинхэнэ хайртайгаа учирвал дахин нойргүйдэх талаар санаа зоволтгүй болох юм.
4
Донтолтыг багасгана
Хар тамхи, согтууруулах ундаа зэрэгт хүмүүс ихээр донтдог. Гэхдээ та анзаарч байсан бол тэдний ихэнх нь ганц бие байх эсвэл бүтэлгүй хайртай учирснаас үүдэн ийнхүү муу зуршилтай болсон байдаг. Харин хайрын гармон нь элдэв донтолттой тууштай тэмцэж чаддаг төдийгүй ялан дийлэхэд асар ихээр тусалдаг байна.
5
Урт удаан амьдарна
Эрүүл зөв хооллолт, байнгын дасгал хөдөлгөөнөөс илүүтэй чин зүрхний хайр таныг урт удаан, аз жаргалтай амьдруулж чадна. Та хэн нэгнийг хайрлаж, түүндээ хайрлуулснаар амар тайван, халдашгүй мэт аюулгүй байдлыг мэдрэх байх бөгөөд сэтгэл гутрал, ганцаардалд нэрвэгдэхгүй. Өвчин эмгэгийн хамгийн том шалтгаан, үүсэл нь сэтгэл санааны тогтворгүй байдал байдаг юм шүү.
6
Аз жаргалтай болгоно
Нэг нэгнээ хайрлах үед хүнд эйфориа гэх мэдрэмж төрдөг. Энэ нь таны сэтгэлийг хөдөлгөж байдаг юм. Харин хүчтэй сэтгэл хөдлөл, баяр хөөр мэдрэх нь дофамин дааврын түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь таны аз жаргалтай, сайн сайхан амьдралын гол тулгуур нь болж, үргэлж инээх шалтгаан болж өгдөг байна.
7
Бие чичрэх
Хайртай хүнийхээ зургийг харах, ойртох болон хүрэх үед таны хамаг бие салганан чичирч, зүрх хурдан цохилдог л биз дээ? Яг энэ үед таны биеэс адреналин ихээр ялгарч байдаг юм. Саяхан нэгэн судалгаа явуулж 700 гаруй хүнийг хамруулжээ. Тэднээс хайртай хүнээ харах үед ямар мэдрэмж төрдөг, биеийн тань хаана халуу дүүгдэг вэ хэмээн асуухад ихэнх нь гэдэс эвгүйрхэн, зүрх лугшиж, толгой эргэдэг хэмээн хариулжээ. Энэ нь адреналин ялгарч байгаагийн шинж юм.
8
Хацар улайх
Өөрийн сэтгэлтэй буюу татагддаг хүнээ харахад, болон ойртоход таны биеэс хайрын даавар шууд ялгардаг. Харин энэ нь таны цусанд нөлөөлөн, судсыг тэлж, улмаар хацар улайлгаж, ягаан туяатай болгодог байна. Энэ нь мэдээж таныг өхөөрдөм, эгдүүтэй харагдуулдаг төдийгүй нөгөө хүнийхээ хайрыг татахад хэрэг болдог хүчтэй зэвсэг аж.
9
Хайр бол эмч
Ямар ч өвчинг эм тариагүйгээр эмчилж чадах цор ганц зүйл бол хайр. Хайр хүнийг амьдруулж чаддаг шигээ алж ч бас чадна. Дуу шүлэг дээр гардаг энэхүү хэтрүүлэгтэй мэт зүйл бодит амьдрал дээр ч гэсэн үнэн байдаг юм. Асар их хайрыг мэдэрсэн хэн ч байлаа гэсэн өвчин зовлонгоо гээж, "эдгэрч" чаддаг гэнэ.
10
Оюун ухаанд эерэгээр нөлөөлдөг
Хайрын мэдрэмж нь хүний уран бүтээлч, сэрэл мэдрэхүйг хөгжүүлж байнга мэдлэг хуримтлуулах, аливаа зүйлсийг хурдан хугацаанд сурах сэдлийг төрүүлэн, урам зоригоор тэтгэх төдийгүй аналитик сэтгэлгээг ч сайжруулдаг. Хайр нь хүний анхаарлыг сайжруулан, ой санамжийг хариуцсан тархины хэсгийг идэвхижүүлж, мэдрэлийн системийг хянаж байдаг юм. Өөрөөр хэлбэл стресст автахгүй байх, биеэ хянах "ур чадвар"-ыг хөгжүүлдэг гэсэн үг.