20
Шведийн Стогкольм хот
Шведийн нийслэл болох тус хот нь аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, ажлын олдоц, эдийн засаг зэргээрээ гайхалтай үнэлгээ авч 20-р байрыг эзэлжээ.
19
Люксенбург
Франц, Белги, Герман улсуудтай хил залгаа орших Европын энэ жижигхэн улс хөрөнгө чинээ ихтэй, амар тайван гэдгээрээ дэлхий нийтэд гайхагддаг. Хүн ам цөөтэй бөгөөд хууль дүрэм чангатай тус улсад ямар ч зүйлд санаа зовохгүй амьдрах боломжтой.
18
Германы Гамбург хот
Улсынхаа хоёр дахь том хот гэж нэрлэгддэг Гамбург нь амьдрахад таатай хотуудын жагсаалтад багтаж чаджээ. Хэвлэл мэдээллийн өлгий гэгдэх тус хотод дэлхийн хамгийн эртний банкуудын нэг болох “Berenberg Bank” байрладаг юм. Цэвэр цэмцгэр байдал болоод ажилгүйдлийн түвшин бага гэдгээрээ алдартай билээ.
17
Канадын Оттава хот
Боловсролын түвшингээрээ улсаа тэргүүлдэг хот юм. Мөн ажилгүйдлийн түвшин асар бага гэгддэг төдийгүй соёл урлаг, үзвэр үйлчилгээ ихтэй тул жуулчид ихээр зорьдог байна.
16
Австралийн Мельбурн хот
Боловсрол, эдийн засаг болон эрүүл мэндийн салбараараа алдартай төдийгүй урлаг уран сайхан, аялал жуулчлал өндөр хөгжсөн хөрөнгө чинээлэг хот билээ. Жилийн жилд л амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг юм.
15
Канадын Торонто хот
Канад улсын Торонто хот нь эдийн засгийн тогтвортой байдалтай бөгөөд Канадын хамгийн том 5 банк нь байрладаг. Мөн жил бүр тус улсын кино наадам Торонтод зохион байгуулагддаг зэрэг нь жуулчдыг татах гол түлхүүр нь болдог.
14
Швейцарийн Берн хот
Дэлхийн хоёр дахь хамгийн аюулгүй хот гэх цолыг хүртдэг аж. Газар тариалан ихээр хөгжсөн төдийгүй ажилгүйдлийн түвшин 3,3%-тай байдаг юм. Мөн сүүлийн жилүүдэд тус улсын технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа гэнэ.
13
Германы Берлин хот
Берлиний хана нуран унаснаас хойш тус хот нь үдэшлэг, цэнгүүний эх орон гэж нэрлэгдэх болсон билээ. Мөн тус улсын техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр Берлин хотын нэр хүнд улам өсөн, аялал жуулчлал эрчээ авч байна. Мөн ажлын ажлын байр сайтай төдийгүй чанартай барилгууд нь тус хотын нэрийн тэмдэг юм.
12
Шинэ Зеландийн Веллингтон хот
Веллингтон нь Шинэ Зеландын нийслэл 200,000 мянга гаруй хүн ам бүхий "авсаархан" цэмцгэр хот билээ. Парламент болон төрийн яам тамгын байгуулагууд нийслэлдээ байдаг болохоор түүнийгээ дагаад хүн ам нь сүүлийн үед ихээр нэмэгдэж байгаа юм. Мөн соёл урлаг ихээхэн хөгжсөн бөгөөд ботаникийн хүрээлэн, зоопарк гэхчлэн олон сайхан үзүүштэй зүйлүүд бий.
11
Недерландын Амстердам хот
Европын санхүүгийн төв гэж нэрлэгддэг тус хот нь амжиргааны түвшин өндөртэйд тооцогддог. Амстердам хот нь Нидерланд улсын санхүү, соёл урлагийн төв нь юм. Олон байгууллага, банкуудын төвүүд энд байрладаг бөгөөд орчин үеийн болоод уламжлалт амьдралын хэвийг бүрдүүлж өгсөн байдаг.
10
Австралийн Сидней хот
Амжиргааны түвшин өндөртэй гэгдэх боловч тэр хэрээрээ цалин хөлс сайтай аж. 4 сая оршин суугчтай, гайхалтай сайхан цаг агаар, хаа саагүй зүлэг ногоо, үзэсгэлэнтэй далай, амттай хоол гээд л магтаж дуусахааргүй олон давуу талтай үнэхээр сайхан хот юм.
9
Данийн Копенгаген хот
Хамгийн аз жаргалтай хотуудын нэг билээ. Ногоон байгууламжаараа дэлхий даяар алдартай бөгөөд үүнийгээ дагаад цэвэр агаар, цэмцгэр гудамжтай аж. Мөн соёл урлаг болон боловсрын салбар нь өндөр түвшинд байдаг байна.
8
Швейцарийн Женев хот
Дэлхийн хамгийн баян иргэдтэй улсуудын жагсаалтад багтдаг төдийгүй боловсролын түвшин өндөртэй гэгддэг аж. Гэмт хэргийн гаралт асар бага амар тайван хот билээ.
7
Германы Франкфурт хот
Майн голын эрэгт байрладаг Германы Хессе мужийн хамгийн том хот Франкфурт нь Германы санхүү, тээврийн төв, мөн Европын эх газрын санхүүгийн хамгийн том төв билээ. Элдэв янзын шоугаараа алдартай бөгөөд хором ч уйдахааргүй гэнэ.
6
Германы Дюссельдорф хот
Дахин нэг Германы хот. Тус хот нь улсынхаа загвар болон урлагийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог юм. Маш цэвэр цэмцгэрээс гадна гэмт хэргийн гаралт бага, амар тайван аж.
5
Канадын Ванкувер хот
Ванкувер нь тэнгисийн эргийн хамгийн сайхан хот юм. Энд цэлгэр уудам наран шарлага, ан амьтдаар дүүрэн парк, уран барилгын гайхамшигтай цогцолбор бүтээгджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авдаг тохилог зочид буудлуудтай. Олон музей, дэлгүүр, ресторан, спортын байгууламжуудтай юм.
4
Германы Мюнхен хот
Германы 3 дахь том хот бөгөөд эдийн засгийн томоохон төвүүдийн нэг юм. Дэд бүтэц хурдацтай хөгжиж байгаа төдийгүй ажилгүйдлийн түвшин бага, цалин өндөр гэнэ. Энэ мэт үзүүлэлтээрээ улсынхаа бусад хотуудыг ардаа орхин 4-р байранд оржээ.
3
Шинэ Зеландын Окленд хот
Окленд нь Шинэ Зеланд улсын хамгийн том хот юм. Уг хот үзэсгэлэнт далай болон гайхалтай боомтуудаараа алдартай. Тогтвортой эдийн засаг, гайхалтай байгаль болон аюулгүй байдал зэрэг нь тус хотыг илтгэх нэрийн хуудас нь юм.
2
Швейцарийн Цюрих хот
Хамгийн цэвэр агаартай хотоор нэрлэгддэг Цюрих нь соёл, иргэншил, болон тогтвортой эдийн засаг зэргээрээ алдартай. Ажилгүйдлийн түвшин харьцангуй бага бөгөөд гэмт хэргийн гаралт ч багасч байгаа гэнэ.
1
Австрийн Вена хот
Уран барилга, орд харшууд, дуурийн театр болоод бусад олон төрлийн соёл урлаг, барилга байгууламжуудаараа дэлхийд гайхагддаг билээ. 1.7 сая оршин суугчтай ба гэмт хэргийн гаралт бага буюу тайван хотоор шалгараад байна. Оршин суугчдынхаа нь эрүүл мэнд, тав тухтай байдалд анхааран, хотоо цэвэрхэн байлгадаг ба ногоон байгууламжийг маш ихээр хийсэн байдаг ажээ. Сүүлийн 7 жилийн турш тус хот нь амьдрахад хамгийн тохиромжтой хотоор шалгараад байгаа билээ.