1
1980 оны Олимпд Хятад улс гялалзсан амжилт гаргаснаас хойш тэд спортын сургуулиудын арга барилаа чангатган, хүүхдүүдийг элсүүлэн сургах болсон билээ. Энэ нь ч цааш цаашдын олон улсын уралдаан тэмцээнүүдэд Хятадын нэрийг өндөрт мандуулахад ихээхэн тус болсон юм.
2
Шанхай хотын Ян Пү спортын сургууль. Бяцхан охин сунгалтын дасгал хийж, өвдсөндөө өөрийн эрхгүй нулимс урсгана.
3
Спортын сургуулиудын багш дасгалжуулагчид хэтэрхий чанга учир хүүхдүүдээ спортоор сургах эцэг эхчүүд ч тодорхой хэмжээгээр цөөрсөн байна. Зарим сургуулиуд бүр хаалгаа барихдаа тулжээ.
4
1990 оны байдлаар Хятадад нийт 3687 спортын сургууль байсан гэнэ.
5
"Нэг хүүхдийн бодлого"-ыг баримталж эхэлснээс хойш ганц хүүхдээ эрдэм боловсролтой болгох гэж хамгийн сайн гэсэн сургуульд өгдөг боловч дэлхийн бусад улс орнуудын хүүхдүүдтэй харьцуулахад тэд хоёр дахин илүү цагийг дасгал сургуулилт, гэрийн даалгавраа хийхэд зарцуулдаг болжээ.
6
2010 онд Хятадын засгийн газар дунд, ахлах болон тусгай мэргэжлийн сургуулиудын боловсролын чанарыг дээшлүүлэхээр "Document 23" хэмээх бодлогыг хэрэгжүүлж эхлэв. Энэ нь ялангуяа спортоор хичээллэж буй сурагчдад маш хүндээр туссан юм.
7
Спортын сургуулийн сурагчид энгийн дунд сургуулийн сурагчдын л адил хичээлүүдийг үзэх боловч хажуугаар нь илүү цагаар биеийн тамирын хичээлүүдийг судалж, бэлтгэл хийн, сургуулийн дотуур байранд амьдардаг байна.
8
2012 оноос эхлэн спортын сургуульд хүүхдүүдийг элсүүлэхдээ онолын шалгалт авдаг болжээ. Энэ нь "Олимпын аварга бол зөвхөн бие бялдар, биеийн хүчний чадварын хувьд ч биш, оюун санааны хувьд ч мэргэжлийн байх ёстой" хэмээн үзсэнтэй холбоотой. Эл шийдвэр нь сурагчид болон эцэг эхчүүдэд ахин нэг "зовлон" нэмсэн хэрэг болсон ажээ.
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28