1
Трэй өөрийгөө хүмүүсийг ажиглаж, сонирхолтой дүр төрхтэй хүмүүсийг сонгон зураг авах дуртай гэдгээ хэлсэн байна. Тэр сонирхолтой дүр төрхтэй боловч амьдрал нь ядруухан хүмүүс таарвал тэрээр зургийг нь дарсныхаа хариуд мөнгө өгдөг ажээ. Түүнчлэн тэрээр зургийн моделиудынхаа аж амьдралынхаа талаар яриа өрнүүлдэг байна. Рэтклифф хүмүүстэй ярилцасныхаа дараа тэднийг мөрөөдлөөсөө ойр, хол байгаа эсэхийг нь шууд хэлж чаддагаа ч нуугаагүй юм.
Маурицио-гийн мөрөөдөл бол Неаполийн хүрхрээний хөлөг онгоцны ахмад болж, Поспитилло орчмын болон Амальфигийн эрэг хавийн байгаль орчныг хамгаалах юм. Одоо түүний мөрөөдөл аль хэдийнэ биелжээ.
2
Ранжитийн мөрөөдөл нь ойр хавийн үйлдвэрт ажилчнаар орох. Тэрээр Малайзийн Куала-Лумпурын ойролцоо аж төрдөг.
3
Дөрвөн настай Натаниэль бурханд аль болох ойр байхыг, бас ээжийгээ аль болох аз жаргалтай байлгахыг мөрөөднө. Тэрээр Пеньсилваний нэгэн тосгонд аж төрдөг байна.
4
Энэ зургийг дарахад орон гэргүй байсан Веспуччи хүүгээ олж уулзахыг мөрөөддөг байв.
5
Эндрю-гийн мөрөөдөл бол Дэлхий дахинд тэнцвэртэй байдал, бүх нийтийн эвлэн зохицлыг бие болгох.
6
Парис дахь Хизболла бүлгийн цуглаанд оролцож байсан энэ хүн өөрийнхөө мөрөөдлийг ярьж, зурагаа даруулахыг зөвшөөрсөн боловч нэрээ хэлээгүй байна.
7
Starbucks-ийн бармен Бренна. Тэрээр гоо сайхны сургуульд сурахаар мөнгөө хуримтлуулж байгаа. Түүний мөрөөдөл нь Австралийн нам гүм газар амьдарч, өөрийн гэсэн стиль имиж тодорхойлдог студи байгуулахын зэрэгцээ зургийн галерейтэй болох ажээ.
8
Энэ бол Авут. Тэрээр Камбожийн Ангкор Вату хийдээр аялж байв.
9
Нидерландын Хаарлем дахь салхин синсний тээрмийг удирддаг Улаф. Тэрээр “Формула 1”-ийн шилдэг багуудад зориулан хөдөлгүүр зохиохыг мөрөөддөг.
10
Татьяна-гийн мөрөөдөл бол Америкийн кино урлагийн алдартай од болох. Тэрээр Оросын нэгэн хот дахь байрны хонгилд байдаг үнэртэй усны дэлгүүрт ажилладаг.
11
Скай-ийн мөрөөдөл нь алдартай арьс өнгө судлаач болох. Тэрээр анагаахын сургуулийнхаа зуны амралтаараа Миланд загвар өмссөн байна.
12
Йоханнес ван Дам бол Амстердам дахь «Het Parool» сонины ахлах сэтгүүлчээр ажилладаг. Энэ нь түүний мөрөөдөл буюу тэрээр мөрөөдлөөрөө амьдарч байгаа нэгэн аж.
13
Рикигийн мөрөөдөл бол харанхуй гэж байхгүй болгох. Бүх дэлхийг үргэлж гэрэлтэй болгох.
14
Амстердамын Ева одоохондоо Бизнесийн чиглэлээр сурдаг. Түүний мөрөөдөл нь сургуулиа амжилттай төгсөх.
15
Манигийн мөрөөдөл бол Румындээ буцаж, ээжийгээ олох. Зургийг дарах үед тэрээр орох оронгүй байв.
16
Ахирагийн мөрөөдөл нь инженер юмуу доктор, эсвэл эцэг эхийнхээ хүссэн аль нэг мэргэжлийг эзэмших.
17
Паула гудамжинд Эрх Чөлөөний Хөшөө-г дуурайдаг. Тэрээр юу мөрөөддөгөө санадаггүй байна.
18
Анкарагийн мөрөөдөл нь олон ангит кинонд бүтээх. Тэрээр Малайзийн Куала-Лумпур дахь үнэртний дэлгүүрийн нэгэн салбарт ажилладаг.
19
Хүүхдүүддээ сайхан ирээдүй бэлдэхийг тэр мөрөөднө. Тэрээр Бангкокийн ойролцоох модон хөшөөнүүд зардаг лангууныхаа ард зурагаа даруулжээ.
20
Валериягийн мөрөөдөл бол олон морьтой эдлэнд амьдрахын зэрэгцээ элит дэлгүүрүүдээр хэсэх боломжтой байх. Тэрээр Остин дахь нэр хүндтэй загварын дэлгүүрт ажилладаг бөгөөд Сибирээс ирээд удаагүй ажээ.