Бохь залгивал бидний биед юу болдог вэ?

2016-05-20, 16:19
29,005

Бага байхад ээж аав нар биднийг бохио залгивал ходоодонд чинь 7 жилийн турш наалдана шүү хэмээн айлгадаг байсныг санаж байгаа биз дээ? Яг ч тийм хэтрүүлэгтэй биш л дээ. Гэхдээ ямар ч байсан хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Харин бохь ходоодонд орохоороо яг яадаг тухай дор дэлгэрэнгүй тайлбарлая. 

Бохь залгивал бидний биед юу болдог вэ?

1

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа 3 шаттай. Эхнийх нь хоол залгигдаж орж ирэхэд түүнийг шингээж, бутлах механик явц. Өөрөөр хэлбэл ходоод хоолыг "зажилж" байна гэсэн үг. Хоёр дахь нь энэхүү "зажилсан хоол"-ыг ходоодны шүлт шингээнэ. Гуравт: хоолыг доошлуулж, бүрэн шингээн, шингээгүй үлдсэн илүүдлийг гадагшлуулахад тусална. 

2

Ер нь бол бохь зажлахад хэдийгээр ходоод руу хоол орохгүй байгаа хэдий ч хэлний булчин, амны хөндий тэр чигтээ ажиллаж байгаа тул шүлс ихээр ялгарч ходоод руу орон, ходоодыг ч мөн хөдөлгөөнд оруулж байдаг. Энэ зуур бохины бичил хэлтэрхийнүүд ч гэсэн ходоодонд орно. 

3

Хоол хүнс бол ходоодонд орсон даруйдаа шингэчихдэг. Харин бохь бол энгийн хүнс шиг биш наалдамхай эд учраас (сагсны бөмбөг, бохь хоёрыг хийхэд яг адилхан түүхий эд ашигладаг) хурдан шингэхгүй нь тодорхой шүү дээ. Ходоодны хүчил, гэдэсний шүүс, нойр булчирхайн шүүс ч гэсэн бохийг шингээж чаддаггүй. Тиймээс хоёр хоногийн турш ходоодны хананд наалдаж байгаад бүдүүн гэдэс рүү дамжиж, хоолны үлдэгдлүүдтэй хамт гадагшилдаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()