1
Машины зам гэдэг тээврийн хамгийн чухал хэрэгсэл учир байгалийн үзэгдлүүд болон цаг хугацааны илэгдлийг маш сайн давах чадвартай байх хэрэгтэй. Тиймээс замыг байнга тордож, засвар хийж байх нь нэн чухал.
2
Хятадууд зам тээвэрт нэлээд анхаарал хандуулдаг учир чанартай зам барихыг эрмэлздэг байна. Хамгийн үнэтэй замын жагсаалтын 5-рт Хятад улс багтсан байна.
3
Хятадууд 1км урттай замыг барихын тулд хамгийн багадаа 2 сая доллар, хамгийн ихдээ 71 сая доллар, дунджаар 11 сая долларыг зарцуулдаг байна.
4
Тэгвэл энэхүү жагсаалтын 4-рт Герман улс багтсан аж. Германчууд хэзээ ч замын ажил дээр хэмнэлт хийж байгаагүй бөгөөд хотын төдийгүй, тосгоны замууд нь хүртэл чанар сайтай байдаг байна.
5
Германчуудын хувьд 1 км замыг дунджаар 19 сая еврогоор барьдаг байна.
6
Ингээд энэхүү жагсаалтын хүрлийн эзнээр АНУ тодорчээ. АНУ-ын хот, муж бүрт янз бүрийн өртөгтэй замыг барьдаг учир үнийг нь тодорхойлоход хэцүү юм. Гэсэн хэдий ч энэхүү жагсаалтын 3-т АНУ багтжээ.
7
АНУ-ын статистикийн үнэлгээнээс харахад 1 км замыг барих үнэ 1.2 сая доллараас 117.5 сая долларын хооронд хэлбэлздэг байна. Маш олон түнээл, гарцтай замыг илүү өндөр өртгөөр барьдаг нь мэдээж. Хэдийгээр АНУ замыг хурдан барьдаг ч энэ нь чанарт нь нөлөөлдөггүй байна.
8
Швейцарьт 1 км замыг ойролцоогоор 40 сая еврогоор барьдаг байна.
9
Ингээд Адлер — Альпика-Сервисийн зам нь дэлхийн хамгийн үнэтэй замын тоонд оржээ. Энэхүү замын 1 км-ийн үнэ нь 140 сая доллар байсан аж.
10
Харин энэхүү замыг баригдахаас өмнө Москва - Санкпетербургын зам дэлхийн хамгийн үнэтэй замын тоонд багтдаг байжээ. Учир нь 1 км замыг 20 сая еврогоор барьсан байна.
11
Хэрвээ дундаж үнээр нь тооцож үзвэл Оросын 4км урттай нэг зам нь 17.9 тэрбум рублийн үнээр буюу 1 км нь 578 сая долларын үнээр бүтсэн зам дэлхийн хамгийн үнэтэй замын тоонд багтах байсан болов уу.