Бичгийн хэвээр нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Хүний бичгийн хэвээс тухайн хүний ерөнхий зан араншин, эмх замбараатай, сэтгэлийн хөдлөлтэй эсэхийг нь мэдэж болдог гэлцдэг. Биеийн хэл, дохио зангааны нэгэн адил бичгийн хэв ч гэсэн бидний тухай асар их мэдээллийг бусдад өгдөг гэж бодохоор үнэхээр сонирхолтой.

Бичгийн хэвээр нь хүнийг хэрхэн шинжих вэ?

1 Том бичдэг бол

Хэрвээ та ерөнхийдөө том бичдэг бол материаллаг зүйлсийг чухалчилж үздэг, их нээлттэй хүн юм. Өөртөө итгэлтэй, нийтэч, бусадтай харилцаа холбоо тогтоох шиг амархан зүйл танд байхгүй. Олны анхаарлын төвд байхаас хэзээ ч татгалзахгүй, заримдаа хэт их анхаарал татах гээд өөрөө ч мэдэлгүй хачин үйлдэл гаргадаг байх магадлалтай.

Том бичдэг бол

2 Жижиг бичдэг бол

Харин таны бичиг жижигхэн талдаа бол та их дотогшоо хүн юм. Бүрэг ичимхий, хүссэн зүйлдээ анхаарлаа гайхалтай сайнаар төвлөрүүлж чаддаг. Бусдаар өөрийгөө хүрээлүүлэхээс урьтаад, тэднийг нэг бүрчлэн ойлгохыг хичээж, хэн нь хэн бэ, хэн нь бусдаасаа илүү онцлогтой вэ, хэн нь надтай төстэй зан араншинтай вэ гэдгийг өөрийн хэмжээнд дүгнэхийг хичээдэг.

Жижиг бичдэг бол

3 Үг үсгийн зай ихтэй бичдэг бол

Та хүмүүсийн итгэлийг хүлээж, дааж чаддаг ганцаардмал нэгэн юм. бусадтай холбоо тогтоохоос бага зэрэг эмээдэг, тиймдээ ч олон нийтийн газар, зугаа цэнгээнээс холхон явдаг. 

Үг үсгийн зай ихтэй бичдэг бол

4 Дундаж зайтай бичдэг бол

Та бусадтай нийцтэй хэдий ч ганцаараа байхдаа гайхалтай амарч, амар амгаланг мэдэрч чаддаг. Өөртөө итгэлтэй нэгэн юм.

Дундаж зайтай бичдэг бол

5 Бараг зайгүй бичдэг бол

Аливаа зүйлийг бичихдээ та хооронд нь бараг л наалдуулж бичдэг бол ганцаараа байхыг үзэн яддаг, өөртөө итгэх итгэл багатай, өөрийгөө хүндлэх хүндлэл ч багатай нэгэн юм.

Бараг зайгүй бичдэг бол

6 Хэрвээ та босоо бичигтэй бол

Налуу биш, босоодуу бичдэг бол зарчимч, хөрвөөх чадвар сайтай, аливаа зүйлийн учир шалтгааныг олохыг ямагт эрмэлздэг. Ямар ч нөхцөл байдалд өөрийгөө эвтэйхэн аваад гарчихаа мэддэг. Нөхцөл байдал уншиж, мэдэрч чаддаг. Түүнчлэн сэтгэл хөдлөлөө сайн хянаж, удирдаж чаддаг хүмүүс байдаг. 

Хэрвээ та босоо бичигтэй бол

7 Баруун тийш хазайсан бичигтэй бол

Өөрийн үг хэл, үйлдлийг хянах чадвар муутай, ганцаараа байх дургүй нэгэн юм. Ямар ч жижигхэн өөрчлөлт таныг маш ихээр догдлуулдаг. Түүнийг дагаад та өөрөө ч тэр чигтээ өөрчлөгдөхөд бэлэн байдаг, тийм их сэтгэлийн хөдлөлтэй, дэрвүүн, гэнэн сэтгэлтэй хүмүүс.

Баруун тийш хазайсан бичигтэй бол

8 Харин зүүн тийшээ налуу бичигтэй бол

Та бага зэрэг хулчгар, амиа бодсон зантай ч багаар ажиллахад гайхалтай урамтай нэгэн юм. олны анхааралд өртөх туйлын дургүй.

Харин зүүн тийшээ налуу бичигтэй бол

9 Үзгээ чанга дарж бичдэг бол

Хэр чанга дарж бичдэг эсэхээс таны эрч хүч, бодлоо илэрхийлэх чадвар зэргийг мэдэж болно. Хэрвээ та үзгээ чанга дарж, хэдэн хуудсын цаанаас ч мэдрэгдэхүйц бичдэг бол өөрийгөө үнэлэх үнэлэмж харьцангуй өндөр, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн хүн юм. 

Үзгээ чанга дарж бичдэг бол

10 Харин үзгээ зөөлхөн дарж бичдэг бол

Та их энэрэнгүй бөгөөд өрөвч, эмзэг мэдрэмтгий сэтгэлтэй нэгэн. Өөртөө үргэлж л эргэлзэж, туйлын зөв буруу болон чин үнэнг тогтоох гэж оролддог. (Бодит амьдрал дээр тийм зүйл байдаггүйг мэдсээр байж!) Шийдвэр гаргахдаа маш удаан.

Харин үзгээ зөөлхөн дарж бичдэг бол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()