1
Гипсны татвар (Австри)
Австри нь Европдоо алдартай гулгалтын нэгэн орон билээ. Тиймээс ч жил бүр энэхүү оронд цаначид, сноубордчид гэх мэт жуулчид ирж амардаг бөгөөд үүнтэй холбогдуулан Австричууд энэхүү хачирхалтай татварыг бий болгосон бололтой. Жил бүр 150 мянга орчим жуулчин хөл, гараа гэмтээдэг байна. Хэдийгээр эдгээр жуулчид бүгд эрүүл мэндийн даатгалтай байдаг ч тэдний эмчилгээг тооцож үзэн дахин нэмэлт татвар авахаар шийджээ. Бүх цугларсан мөнгийг эмнэлгийн салбар руу илгээдэг бөгөөд уулын спортын тамирчид ийнхүү өөрсдийн эмчилгээнийхээ мөнгийг гаргадаг байна.
2
Найрамдлын татвар (Гвиней)
Хойд Африкийн орнууд хамгийн ядуу орны тоонд багтдаг. Гэсэн хэдий ч эдгээр орны хүмүүс татвар төлдөг бөгөөд зарим нэг нь үнэхээр хачирхалтай байдаг байна. Жишээлбэл: Хэдийгээр Гвинейд дайн дажин болохгүй байгаа ч Гвинейн иргэд найрамдлын татварыг одоог хүртэл төлдөг аж. Жил бүр Гвинейчүүд 17 евро төлдөг бөгөөд энэ нь тэдний хувьд мэдэгдэхүйц зарлага байдаг. Гвинейн энэхүү татвартай ойролцоо татвар XI зууны үед Англи улсад байсан байна. Англи улсын энэхүү татвар хураалт 300 жил үргэлжилсэн бөгөөд хожим нь өөр татвар болж солигдсон аж.
3
Үхрийн хий гаргалтын татвар (Эстони)
Энэхүү татвар хачирхалтай сонсогдож байгаа ч Эстонид үхрийн унгалт бүрт татвар авдаг байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү хуулийг 2008 онд гаргасан байх юм. Эстонийн агаарыг хамгийн их бохирдуулж байгаа зүйл нь үхрийн унгалт хэмээн Эстонийн удирдлагууд үзсэн байна. Мөн энэхүү татварыг хураах талаар Шинэ Зеландад 2003 онд яригдаж байсан ч фермерүүдийн бослого, үймээнээс болоод энэхүү хуулийг Шинэ Зеландад батлаж чадаагүй аж.
4
Нарны татвар (Балеарын арал)
2000 оны эхэн үеэс Балеарт “нарны татвар”-ыг хураах болжээ. Энэхүү татварыг Балеарт ирж буй жуулчид төлөх ёстой аж. Ибиц, Майорк болон Меноркт амарч буй жуулчид өдөр бүр 1 евро төлөх ёстой юм байна. Энэхүү цуглуулсан татвараа тэд амрагчдын тав тухыг хангахад ашигладаг аж. 2012 онд Балеарын арлыг 10,4 сая жуулчид зорин очсон бөгөөд энэхүү аялалын мөнгөөр томоохон сэргээн байгуулалт хийх боломжтой юм.
5
Шарсан махны татвар (Бельги)
2007 онд Бельгийн улирдлагууд дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор ил гал дээр шарсан маханд татвар тооцох болжээ. Учир нь ил гал дээр мах шарахад 50-100 грамм нүүрстөрөгчийг ялгаруулдаг бөгөөд энэ нь агаарын бохирдол, дэлхийн дулааралд маш ихээр нөлөөлөх аж. Тиймээс Валлонийн иргэд ил гал дээр мах шарж идэхийг хүсвэл 20 евро төлөх ёстой бөгөөд грилл ашиглах бүртээ энэхүү татварыг төлөх юм байна. Татвараас зайлсхийх боломж бараг л үгүй бөгөөд нисдэг тэргээр байнга хяналт тавьдаг аж.
6
Нэг удаагийн савхны татвар (Хятад)
Хоолны савх 3000 жилийн өмнө үүссэн байна. Одоог хүртэл савх Азийн орнуудад алдартай хэвээр байгаа боловч Хятадын иргэд савхаар идэхийн тулд татвар төлөх шаардлагатай гэнэ. Нэг удаагийн савх худалдаалагчид савх зарж олсон нийт орлогынхоо 5%-ийг хураалгах шаардлагтай байдаг аж. Учир нь эдгээр савхнуудыг ойн модоор хийж байгаа бөгөөд энэ нь байгаль орчин сүйтгэж буй хэрэг болох юм. Жил бүр Хятадад 45 тэрбум нэг удаагийн савхыг хэрэглэж хаядаг бөгөөд эдгээр савхуудыг үйлдвэрлэхэд 25 сая модыг ашигладаг байна. Үүнээс гадна хулс модоор хийсэн бүх зүйлд мөн татвар ноогдуулах болжээ.
7
Шивээс, пирсингний татвар (АНУ)
АНУ-ын Арканзас мужийн иргэд шивээс эсвэл пирсинг хийлгэхээс өмнө сайн бодох хэрэгтэй юм байна. Тэд үйлчилгээний төлбөрөө төлөхөөс гадна мөн тусгай татварыг төлөх хэрэгтэй гэнэ. Шивээс болон пирсингийн татвар 2005 оноос Арканзаст мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үйлчилгээний төлбөрийн 6%-ийг дахин төлөх хэрэгтэй юм байна. Магадгүй энэ нь шивээс болон пирсингээс үүсч буй янз бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх нэг арга хэмжээ ч байж болох юм. Гэсэн хэдий ч АНУ-д шивээс маш алдартай бөгөөд гурван хүний нэг нь шивээстэй байдаг байна.
8
Сүүдрийн татвар (Венеци)
1990 оны үед Венецийн удирдлагууд материаллаг эд зүйлс дээр татвар тооцохоос гадна сүүдрэн дээр хүртэл татвар тооцох болжээ. Тиймээс дэлгүүр, лангууны гадаад талбайн дээр бууж буй сүүдрийн эзлэж буй хэмжээгээр нь татварыг тооцдог байна. Үүнээс гадна сүүдэрний мөнгийг зөвхөн нартай өдөр төдийгүй бүрхэг өдөр ч төлөх тохиолдол байдаг аж. Сүүдэрний татвар нь цорын ганц материллаг бус татвар биш бөгөөд Клайпедад 2012 оны сүүлээр борооны усны татварын хууль гарсан байна.
9
Хамтран амьдрах (Хятад)
Гэрлээгүй хэрнээ хамтран амьдрах нь энгийн үзэгдэл. Орчин үед албан ёсны гэрлэлт цөөрч, харин хамтран амьдрах тохиолдол ихэссэн. Жишээлбэл: Швед, Франц болон бусад Европын орнуудад хосуудын 60% нь гэрлэлтээ батлуулаагүй байдаг байна. Энэ нь Европчуудын хувьд тийм ч том асуудал биш боловч Хятадууд үүнийг аюултай хэмээн үзэж асуудлыг юаний тусламжтайгаар шийдвэрлэхээр болжээ. Энэхүү хууль 1996 оны үед гарсан бөгөөд үнээс хойш гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчид жилд 1000 юаний татвар төлөх болсон аж.
10
Мансууруулах бодисны татвар (АНУ)
2005 онд Теннесси мужид мансууруулах бодисны татварыг гаргажээ. Энэхүү мансууруулах бодисны төрөлд марихуана, кокайн, экстази гэх мэт зүйлс багтасан аж. Мансууруулах бодисны худалдаачид татварыг байнга төлөх ёстой бөгөөд баригдсан тохиолдолд татвар төлж байсан бичгээ харуулан шүүхээс өршөөл гуйх эрхтэй байдаг гэнэ. АНУ-ын 40 гаруй хувьд марихуаныг зарж борлуулахыг зөвшөөрсөн байдаг байна. Ийм тохиолдолд нэг унцаас 50$-ын татвар авна гэж үзвэл жилд 20 тэрбум долларын орлоготой болох аж.