Интернэтэд шуугиан тарьж буй халуухан бүсгүйчүүд

Орчин үеийн залуусын дотны найз болсон цахим ертөнцөд өвөрмөц төрх, үзэсгэлэнт царай, гуалиг бие зэргээрээ гайхагдсан шинэхэн одууд дуугаа хадаан мэндэллээ. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөд шуугиан тарьж, олон мянган "Like"-нд булагдаж, залуусын харцыг унагаж буй хамгийн халуухан бүсгүйчүүдийг танилцуулъя.

Интернэтэд шуугиан тарьж буй халуухан бүсгүйчүүд

14 Мерседез Террелл (Mercedes Terrell)

Инстаграм хуудаснаа 367,000, твиттертээ 47,000 дагагчтай энэхүү үзэсгэлэнт бүсгүйг Мерседез Террелл гэдэг. 2010 оны спортлог миссээр тодорч байсан тэрээр өөрийн халуухан галбираа илтгэсэн усны хувцастай болон хагас нүцгэн зурагнуудаараа ихэд алдартай билээ.

Мерседез Террелл (Mercedes Terrell)

13 Паулина Гретцки (Paulina Gretzky)

Нэрт хоккейн тамирчин Вэйн Гретцки (Wayne Gretzky)-ийн охин Паулина загвар өмсөгчөөс гадна мэргэжлийн гольфийн тамирчин юм. Мөн саяхан гольфчин Дастин Жонсон (Dustin Johnson)-той сүй тавьсан байна. Инстаграм хуудсан дахь түүний халуухан зурагнууд нь бүсгүйг өдгөө алдар цуутай нэгэн болгосон бөгөөд 431,000 дагагчтай аж. Дэлхий нийтээрээ тамирчин хосуудын ирээдүйд дуулгах хуримын товыг нь чих тавин хүлээж байгаа билээ.

Паулина Гретцки (Paulina Gretzky)

12 Ариэль Ванденберг (Arielle Vandenberg)

Хөгжилтэй бичлэгүүдээ олон нийтийн сүлжээнд байршуулан, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж эхэлсэн юм. Мөн хэд хэд кинонд дүр бүтээгээд амжсан овсгоотой бүсгүй аж. Хөгжилтэй байдал, хөөрхөн царай, халуухан биетэй бүсгүйг хараад инээхгүй, дурлахгүй, хүсэхгүй эр хүн гэж нэгээхэн ч үгүй. Инстаграм хуудаснаа 705,000 дагагчтай бөгөөд түүний бичлэгний хуудас нь 1,600 мянга гаруй лаяктай ажээ.

Ариэль Ванденберг (Arielle Vandenberg)

11 Еззенна О’ Нил (Essena O’Neil)

Австралийн загвар өмсөгч бүсгүй 12 настайгаасаа эхэлж өөрийн хараа булаам зурагнуудаа инстаграм хуудаснаа байршуулж эхэлсэн байна. Гэвч тэрээр 19 нас хүрмэгцээ өөрийн инстаграм, твиттер, фэйсбүүк гээд л бүхий л олон нийтийн сүлжээний хаягаа устгасан бөгөөд өөрт ямар хэцүү байгаа, хамаг цагаа цахим сүлжээнд зарцуулж, бусадтай өөрийгөө харьцуулахаас залхаж байна хэмээн уйлж байгаа бичлэгээ хийж байсан удаатай. Харин өдгөө тэрээр дахин шинэ хаяг ажиллуулж эхэлсэн бөгөөд урьдныхаа илүү их хандалт авч байгаа юм.

Еззенна О’ Нил (Essena O’Neil)

10 Лира Мерсер (Lira Mercer)

Олон нийтийн сүлжээнд охид бүсгүйчүүд бүгд л өөрийн нүцгэн зургаа байршуулах болжээ. Үүний нэг жишээ бол Лира юм. Тэрээр тайчигч мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжил нь өдгөө ч гэсэн бидний дунд нэр хүнд сайтай бус билээ. Харин энэ тухайгаа бүсгүй ихэд сэтгэл хангалуун байдаг төдийгүй шонтой бүжиглэж, тайчиж байгаа зурагнуудаа үргэлж л өөрийн инстаграм хуудаснаа байршуулдаг байна. Нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Лира “Хүмүүс ажлаа хийж байгаа зургаа байршуулж л байдаг. Би ямар ялгаа байна. Адилхан л ажиллаж байгаа зургаа хийдэг” хэмээжээ.

Лира Мерсер (Lira Mercer)

9 Николь Межия (Nicole Mejia)

Фитнесс бие галбирт халуухан бүсгүйн фэнүүд нь дандаа эрчүүд байдаг аж. Инстаграм хуудаснаа 1,4 сая дагагчтай энэ бүсгүй ихэвчлэн хагас нүцгэн болон усны хувцастай хамаг биеийн шар үс босгом тачаангуй зурагнуудаа олон нийтэд дэлгэдэг билээ.

Николь Межия (Nicole Mejia)

8 Даниэл Надсон (Danielle Knudson)

Канад гаралтай загвар өмсөгч бүсгүй “Guess” гэх мэт олон олон алдартай компанитай гэрээ байгуулж сурталчилгаанд тоглож байсан юм. Ийн олон нийтийн сүлжээнд нэгэнт өөрийн байр суурийг эзлээд авсан бүсгүйн зургийг дуучин Жастин Биебер (Justin Bieber) хараад уулга алдаж байсан гэдэг шүү.

Даниэл Надсон (Danielle Knudson)

7 Абигейл Райчфорд (Abigail Ratchford)

Бурхан түүнд төгс бие галбир, үзэсгэлэнт царай гээд л бүгдийг цогцлоож өгчээ. Халуухан зураг, тачаангуй биеэрээ залуусыг хуйлруулах түүний инстаграмын дагагч хэдийн 4,2 сая хүрсэн юм. Түүний нийтэлдэг зурагнууд ихэвчлэн хагас нүцгэн болоод бие халууцуулам байдаг билээ.

Абигейл Райчфорд (Abigail Ratchford)

6 Инес Хеленэ (Ines Helene)

Тэрээр ердөө 23 настай атлаа инстаграм хуудаснаа 1,3 сая дагагчтай юм. Бүсгүй өөрийн халуухан зурагнуудын тайлбартаа ихэвчлэн хүний эрх, тэгш байдлын талаар өөрийн үзлээ илэрхийлдэг бөгөөд энэ ч хүмүүст ихэд таалагдаж, онц үнэлгээ авдаг байна. Швед гаралтай, загвар өмсөгч маань тонтгор өгзгөөрөө алдартай билээ.

Инес Хеленэ (Ines Helene)

5 Кортней Тэйлор (Courtney Tailor)

Бусад охидын адилаар төгс бие хаа, төрөлхийн сайхан царай болоод өөрийнхөөрөө байх байдал нь түүнийг бусдад таниулсан юм.  Тэрээр голчлон өөрийн том хөх, тонтгор өгзөгөө гайхуулж, зургаа авдаг билээ. Инстаграм хуудаснаа 840,000 дагагчтай адтай, одтой бүсгүй аж.

Кортней Тэйлор (Courtney Tailor)

4 Деми Роуз Маубей (Demi Rose Mawby)

Хүүхэд мэт зөөлөн төрх, царайнд нь хэтэрсэн гэмээр том хөх, өгзөг заяажээ. Өөлөх зүйл ганц ч үгүй төгс бүсгүйг танихгүй хүн гэж ховор бизээ. Инсаграм хуудаснаа 2,2 сая дагагчтайн дээр охид бүрийн мөрөөдөл, залуус бүрийн хүслэн болсон Деми хэд хэд газартай хамтарч ажилладаг юм.

Деми Роуз Маубей (Demi Rose Mawby)

3 Эмили Сеэрс (Emily Sears)

Нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацаж, хэнээс ч эмээхгүй, ичиж зовохгүй гэдгээ зарлаад амжсан юм. Тэрээр загвар өмсөгч бөгөөд хэт хайнга, чөлөөтэй байдал болоод үйлдэл нь бусад охидын зэвүү, дургүйг нь зэрэг хүргэдэг гэнэ шүү. Мэдээж энэ бол тэдний бяцхан атаархал бизээ.

Эмили Сеэрс (Emily Sears)

2 Жулианна (Juli.annee)

Инстаграм хуудаснаа 2,4 сая дагагчтай бөгөөд тэрээр урт оймс, богино юбка өмсдөг гэдгээрээ алдартай юм. Мөн л хагас нүцгэн, биеийн галбираа илтгэх зурагнуудаа илүүтэй байршуулдаг аж.

Жулианна (Juli.annee)

1 Кьяра Феррейгни (Chiara Ferragni)

Тэрээр Миланы "Бокконий их сургууль"-д сурч байхаасаа л эхэлж өөрийн сонирхлын дагуу блог хөтөлж эхэлсэн байдаг. “The Blonde Salad” гэх түүний блогт хувцас загвар, дизайны чиглэлийн сонирхолтой мэдээлэл дүүрэн бөгөөд түүнийг дэлхий нийтийн залуухан од болгож өгсөн юм. Ийн явсаар загварын том том агентлагуудтай гэрээ байгуулж, өдгөө олон сая долларын орлого олдог болсон гэнэ. Тэрээр инстаграм хуудаснаа 5,9 сая, твиттертээ 275,000 дагагчтай юм.

Кьяра Феррейгни (Chiara Ferragni)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()