Эдгээр цэвэрлэгээг хийх хугацаанд та аль болох сайн унтаж амран, элдэв стрессээр өөрийгөө зовоолгүй, хөнгөн шим шүүстэй хоол идэх, тогтмол хүндэрч байх нь чухал шүү. Мөн аль болох хөдөлгөөтэй байх хэрэгтэй.
1
Алимны шүүс
Гэдэс цэвэрлэхэд хамгийн их үйлчилгээг үзүүлдэг жимсний нэг бол алим юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, өтгөн хатахаас сэргийлнэ. Өдөр бүр 1 ширхэг алим идэх нь таны өдрийн авах хэрэгцээт шим тэжээлийн хангадаг байна. Гэхдээ шинэ ургацын монгол алим авахыг хичээгээрэй. Юун түрүүнд шүүгээгүй, цэвэр алимны шүүсийг ууж, түүнээс хойш 30 минут бүрт бүлээн буцалсан ус уух хэрэгтэй. Энэ маягаар хэд хэдэн удаагийн давтамжтай ууснаар та удалгүй хүндэрч, гэдэс цэвэрлэгдэх болно. Усаа нэг дор ихээр биш бага багаар уухаа мартуузай. Үүний дараа аль болох шинэ ногооны салат, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.
2
Лимоны шүүс
Лимон нь витамин С-гээр баялаг антиоксидант жимс юм. Тиймээс гэдэс цэвэрлэх, хорт бодисыг гадагшлуулах тал дээр өндөр үйлчилгээтэй. Үүнийг бэлдэхийн тулд, 1 ширхэг лимоны шүүсийг нь сайтар шахаад, дээр нь 1 чимх далайн давс хийгээрэй. Дараа нь 1 цайны халбага зөгийн балыг нэмж өгөх хэрэгтэй. Хольсон зуурмагаа 1 аяга бүлээн усанд хольж, сайтар уусгаад үүнийгээ өглөө бүр өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулан, эрч хүч энергийг нэмэгдүүлэхээс гадна, арьсыг толигор зөөлөн болгодог юм. Мөн 1 ширхэг лимоны шүүсийг шахаж, дээр нь 2 халбага цэвэр алимны шүүс нэмэн өдөрт 3-4 удаа цайны халбагаар ууж ч болно.
3
Тараг
Тараг, аарц, цагаан идээ нь биеээс хорт бодисыг гадагшлуулан, шим тэжээлээр хангах өндөр ач тустай. Мөн кальцигаар баялаг учраас үс хумс, яс бэхжилтэд сайнаар нөлөөлдөг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол шингэцэд өндөр ач тус үзүүлдэг. Тиймээс та өдөр бүр тогтмол цэвэр гэрийн аргаар бүрсэн, элгэн таргийг идэж хэвшээрэй. Эсвэл шинэхэн жимстэй хольж, амтлан идэж ч болно шүү дээ...
4
Ширхэг ихтэй хүнс
Та өдөр тутамдаа артишоки, броколли, вандуй, алим, лийр, маалинга, бүхэл үрийн хүнс, самар, шош, эрдэнэ шиш, овьёос зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэж байгаарай. Учир нь тэдгээр хүнснүүд биеийн дотоод эрхтнийг цэвэрлэж, илүүдэл бохирдол хуримтлахаас сэргийлдэг байна.
5
Ус
Тогтмол ус ууж байх нь элдэв бүтээгдэхүүн хэрэглэснээс илүү үйлчилгээтэй, биед хоргүй аргуудын нэг юм. Тиймээс та өдөрт дунджаар 10-12 стакан цэвэр ус уух хэрэгтэй. Энэ нь өтгөн хатах, бие тавгүйрхэх шинжийг багасгаж, байгалийн аргаар гэдсийг цэвэрлэх болно.
6
Далайн давс
Далайн давс нь таныг санаж байгаагаас ч илүү өндөр үйлчилгээтэй. Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, шимэгч хорхой, зэргийг зайлуулдаг. Харин хэтэрхий их давс хэрэглэх нь эсрэгээрээ түүнээс илүү хортой учир, хэмжээг нарийн баримтлах нь зүйтэй. 1 стакан халуун бүлээн усанд 1 цайны халбага далайн давсыг хийж, түүнийгээ сайтар уусгана. Бэлдсэн уусмалаа өглөө, өлөн элгэн дээрээ ууна. Бүлээнээр нь уувал илүү өндөр үйлчилгээтэй гэдгийг санаарай. Уусны дараа хэсэг дээш харж хэвтээд, гэдсэндээ иллэг хийх хэрэгтэй. Учир нь ингэх нь өтгөнөө гадагшлуулахад өндөр үр дүнг үзүүлдэг.
7
Овьёос
Овьёос нь омега 3 хэмээх шимтэй бодисоор дүүрэн байдаг. Тиймээс ч таны гэдэсний илүүдэл өтгөнийг гаргаж, цэвэрлэж өгдөг. Үүний тулд 1 стакан халуун бүлээн усанд хэсэг 1 амны халбага овьёосыг хийж өгнө. Үүнийгээ сайтар дэвтээж байгаад дээр нь бага зэрэг халуун ус нэмэн бүлээтгээд уух хэрэгтэй. Энэхүү бэлдмэлийг ууснаас цагийн хугацаанд ямар ч хоол идэж болохгүй тул, анхаарах хэрэгтэй. Ихэвчлэн өглөө эсвэл орой хийхэд тохиромжтой. Мөн тараг, сүү, салад зэрэг хоолондоо хольж идэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг санаарай.
8
Цагаан гаа
Цагаан гаа нь гэдэс цэвэрлэх, биеэс хорт бодис гадагшлуулах өндөр ач тустай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Цагаан гаагаар гэдсээ цэвэрлэхийн тулд, 1 цайны халбага цагаан гааны шүүсэн дээр, ижил хэмжээтэй зөгийн балыг холино. Бэлдсэн зуурмагаа 1 стакан халуун бүлээн усан дээр хольж, үүнийгээ өдөрт 2-3 удаа уух хэрэгтэй. Мөн уух дуртай ургамлын цайн дээрээ багахан цагаан гай холиод ууж болох байна.
9
Зуун наст
Зуун настын ашиг тусыг тоочоод барахгүй олон юм. Биеийн эрүүл мэндийг сайжруулж, арьсны элдэв өвчлөл, шарх түргэн эдгээх, биеийн эсэргүүцэл сайжруулах гэх мэт өндөр ач тустай. Зуун настын гелийг лимоны шүүстэй холиод, хөргөгчид 3-4 цаг байлгах хэрэгтэй. Ийнхүү бэлдсэн шүүсээ өдөрт хэд хэдэн удаа ууж хэвшээрэй.
10
Жимсний шүүс
Бид бүхний өдөр тутамдаа идэж хэвшсэн олон төрлийн хүнсний ногоо, жимсний шүүс нь гэдэс цэвэрлэхэд маш өндөр үр дүнтэй байдаг ажээ. Та өдөр бүр хүнсэндээ шинэ жимс, шүүсийг хэрэглэж сурснаар өтгөн хатах, бие тавгүйрхэх шинжүүд болон гэдэс хэвлий хэсгээрээ мэдэгдэхүйц турснаа ч анзаарах болно.