Бүдүүлэг Хятадууд

2016-05-16, 16:04
49,604

Хятад улс баяжихийн хэрээр хятад жуулчид дэлхий даяар аялж, хөгжилтэй адал явдлын эзэд болсон талаар та бүхэндээ сонирхуулахаар мэдээ бэлдлээ. Засгийн газрынх нь зүгээс гадаадад аялах гэж буй хятадуудад тусгайлан аялах талаар санамж гаргасан байдаг бөгөөд санамжинд дурьдахдаа шүлсээ ил задгай хаяж болохгүй, нусаа дураараа нийж болохгүй, онгоцонд гутлаа тайлж болохгүй гэх мэт санамжууд байдаг байна.

Бүдүүлэг Хятадууд

1 Сонин дээр гартлаа анхааралд өртсөн нь

Саяхан Швейцарь улсын нэгэн сонинд "Хэтэрхий чимээтэй, хэтэрхий бүдүүлэг" сэдэвтэй сонингийн дугаар хэвлэгдсэн байна. Сонингийн тэргүүн нүүрэнд хэрхэн "00 хэрэглэх" талаар зааварчилгаа өгсөн байснаар бараху,у Хятад жуулчдын бүдүүлэг байдлын талаар дурдсан байна. 

Сонин дээр гартлаа анхааралд өртсөн нь

2 Сакурагийн модон дээр авирсан бүдүүлэг бүсгүйчүүд

Японы зурагтын нэвтрүүлгээр Хятад жуулчид сакурагийн модон дээр зураг авах гэж авирсан жуулчдын талаар нэвтрүүлэг гарчээ. Жуулчид зөвхөн зураг авахуулахын төлөө л үзэсгэлэнт сакурагийн модыг хайр найргүй зулгааж, авирч, цэцэгнээс нь хамаа намаагүй тасдаж байв. Японы бэлэг тэмдэг болсон энэхүү сайхан модонд хайр найргүй хандаж байгаад япончууд ихэд эмзэглэсэн бөгөөд "Зөвхөн Хятадууд" нэртэй бүс хүртэл байгуулахаар яригдсан байна.

Сакурагийн модон дээр авирсан бүдүүлэг бүсгүйчүүд

Гоё селфиний төлөө сакурагийн цэцэгсийг хайрлаагүй хятадуудад япончууд үнэхээр гайхаж, нэвтрүүлэг бэлдэж телевизээр цацжээ. Энэ талаар хятадын сайтууд дээр "Үнэхээр ичмээр явдал болжээ, нүүр хийх газаргүй болж байна, эдгээр хүмүүс Хятадын том хотуудынх биш байна" гэх мэт сэтгэгдлүүд бичигдсэн байв.

3 Тансаг дэлгүүрээс хөөгдөв

2012 оноос хойш Францийн тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд хятад жуулчдыг орохыг хориглосон байна.

Тансаг дэлгүүрээс хөөгдөв

4 Английн тансаг дэлгүүрийн гадаа хүүхдээ бие засуулжээ

Үнэтэй сүрчиг үнэртүүлсэн, тансаг дэгжин нэгэн хатагтай тансаг брэндийн дэлгүүр орох гэтэл үүдэн дээр нь хүүхэд хүндрээд байв байвал ямар вэ? Английн "Burberry" брэндийн дэлгүүрийн үүдэнд нэгэн хятад эмээ хүүхдээ тосч, хүндрүүлсэн тохиолдол гарчээ. Гэтэл уг дэлгүүрээс хэдхэн метрийн цаана нийтийн бие засах газар байсан бөгөөд уг дэлгүүр байрлаж байсан гудамж нь татваргүй бараа, үнэтэй брэндүүдийн бүс байсан ажээ.

Английн тансаг дэлгүүрийн гадаа хүүхдээ бие засуулжээ

5 Тансаг хэрэглээгээ гаальд мэдүүлэхээс татгалзсан эмэгтэй

Нэгэн Хятад эмэгтэй 160 мянган долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн бараагаа АНУ-ын нисэх онгоцны гаальд мэдүүлэхээс татгалзаж, гаалийн байцаагчид нь бүр "нэг оронд орох" санал болгож хахуульдах гэж оролдсон гэнэ шүү. 

Тансаг хэрэглээгээ гаальд мэдүүлэхээс татгалзсан эмэгтэй

6 Онгоцонд агсам тавьсан профессор эр

Шанхайгаас Нью-Йорк нисэх замд хятадын нэгэн жуулчин агсам тавьжээ. Нэгдүгээр зэрэглэлээс оргилуун дарс хулгайлж уусан тэрбээр агсам тавьж, орилж чарлаж эхэлжээ. АНУ-ын Санхүү эдийн засгийн Софтвест их сургуулийн профессор тэрбээр орилж чарласаар байсан тул хүчээр номхруулсан байна.

Онгоцонд агсам тавьсан профессор эр

7 Хятад хүний шуналтай зан

Номхон далайгаар аялсан аяллын дараа Хятадын нэгэн жуулчин аюулгүйн хантаазыг нь авч гарах гэж байгаад баригджээ. Баригдах ч юу байхав... Эмэгтэйн хэлж байгаагаар энэ бүхнийг үнэгүй олгож байгаа хэмээн ойлгосон бөгөөд үүнийг бэлэг дурсгалын зүйл болгохоор гэртээ авч явсан гэнэ. Үүнийхээ төлөө тэрбээр 2000 хонгконг долларын торгууль төлсөн юм.

Хятад хүний шуналтай зан

8 Онгоцон дахь хэрүүл

Камбожаас Хятадын Ченду муж руу нисч явсан онгоцонд нэг зорчигч суудлаа хэтэрхий хойшлуулж, суудлынхаа тоноглолыг эвдэлснээр бөөн хэрүүл дэгдээжээ. Гурван зорчигч ширүүхэн маргалдсанаар тус нислэгээр дахиж нисэх эрхээ хасуулж, хар тамга даруулсан байна.

Онгоцон дахь хэрүүл

9 Онгоцны аюулгүйн хаалгыг хэн онгойлгов?

Бангладешаас Хятад руу нисэх байсан онгоц цаг агаарын саатлаас болж онгоцны буудалд түр гацсан байна. Агаар муутай онгоцонд нийт 150 зорчигч сууж байв. Гэтэл нислэгийн багийнхан ба зорчигчдын хооронд ширүүхэн маргаан үүсэх нь тэр. Саатал арилж, онгоц нисэхээр бэлдэх үед гурван аюулгүйн хаалга нь онгорхой байхыг илрүүлсэн байна. Энэ хэргийг үйлдсэн этгээдийг 100 000 юаниар торгосон гэдэг.

Онгоцны аюулгүйн хаалгыг хэн онгойлгов?

10 Төрийн дууллаа дуулж эсэргүүцлээ илэрхийлсэн нь

Бангкок дахь нисэх онгоцны буудалд онгоц явах боломжгүй болж өдрийн 5 цагаас шөнийн 3 цаг хүртэл саатал болсныг эсэргүүцсэн Хятад улсын жуулчид орилдож, чимээ үүсгэхээс гадна бүр Хятад улсынхаа төрийн дууллыг дуулж эсэргүүцсэн байна. Онгоцны буудлын ажилчид хоол хүнс, зочид буудлаар хангах гэж хичээсэн боловч "Үгүй" гэсэн хариулт авав. "Зарим нь зөвшөөрсөн боловч бусад хэсэг нь зөвшөөрөөгүйгээр барахгүй, нэмж 1000 юань өгөхийг шаардаж байсан" гэж онгоцны компани сэтгүүлчдэд хэлсэн байна. Хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны эцэст өглөөний 6 цагт тэдгээр жуулчдыг гэр рүү нь буцаасан бөгөөд хамгийн гол зохион байгуулж байсан 33 хүнийг хар жагсаалтад оруулжээ.

Төрийн дууллаа дуулж эсэргүүцлээ илэрхийлсэн нь

11 Бүдүүлэг эмэгтэй

Бангкокоос Хятадын Ши Ан хот руу явж байсан олон улсын нислэгтийн үеэр нэгэн Хятад эмэгтэй гутлаа тайлснаар барах уу бүр урд талынхаа зорчигчийн түшлэг дээр хөлөө тавьжээ. Энэ талаар онгоцны багийнхан түүнд сануулж, бусад зорчигчдоос уучлал гуйгаагүйгээ тайлбарлахдаа "Тэд бүгдээрээ хятадууд байсан юм" гэж гэжээ.

Бүдүүлэг эмэгтэй

12 Сам хорхойноос болж "алалцах" шахав

Тайландын нэгэн зоогийн газарт олон хятад жуулчид орж ирээд хоол идэхийг хүссэн байна. Гэтэл өөрөө өөртөө үйлчилдэг уг зоогийн газарт хятадууд хоолон дээр ёстой "алалцана" гэдгийг үзүүлж. Халбагаар ч биш бүр гараараа авч  идэн, хоёр тавгаар сам хорхойгоо "шүүрдэж" байсан гэхүү дээ... Энэ талаар хүмүүс цахим ертөнцөөр "Эд нар чинь хятадууд шүү дээ" хэмээн жиргэсэн байна.

Сам хорхойноос болж "алалцах" шахав

13 Пирамид дахь ханз үсэг

3500 жилийн настай Египидын пирамидын дурсгал дээр нэг 15 настай Хятад залуу "Дин Жинтао энд байсан" хэмээн нэрээ бичиж үлдээжээ. Энэ талаар дэлхий нийтээрээ шуугиж, хүүгийн ээж "Бид Египитийн ард түмнээс уучлал гуйж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Энэ талаар гадаадын сайтуудад "Хэтэрхий чанга ярьдаг, энд тэндгүй нулимдаг, мөн түүх дурсгалыг хамаагүй сүйтгэдэг" гэж бичжээ.

Пирамид дахь ханз үсэг

14 Далайн гахайтай селфи

Далайн эрэг дээр үхлүүт хэвтэж байсан дельфинтэй хэсэг залуус селфи авахуулж зугаацсан байна. Энэ чинь усны амьтан, амьсгалах аргагүй болж байгаа гэдгийг бодолцох сөхөө ч байгаагүй бололтой...

Далайн гахайтай селфи

15 Луврын музейн усан оргилуурт хөлөө дүрсэн нь

Зуны аагим халуун өдөр та хэрхэн сэрүүцдэг вэ? Харин хятад жуулчид усан оргилуурт хөлөө угааж сэрүүцдэг юм. Тэр ч бүү хэл Франц улсад байрлах дэлхийн шилдэг музей Луврын өмнөх усан оргилуурт хятад жуулчид сэрүүцэж байгааг та бүхэн хоёр нүдээрээ харж байна.

Луврын музейн усан оргилуурт хөлөө дүрсэн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()