1
Цахимаар татагдсан хөгжмүүдийн 95 хувь нь хууль бусаар татагдсан байдаг
Үнэхээр цочирдмоор ч гэлээ энэхүү тоо нь үнэн юм. Магадгүй та хэзээ хамгийн сүүлд дуртай дуучин, хамтлагийнхаа дууг мөнгөөр нь худалдаж авснаа ч санахгүй байгаа байх. Хэтрүүлэгтэй хэлэхэд зарим дуучны цомог худалдаалаагүй байхад л доторх дуу нь хэдийнээ хуулбарлагдан хүмүүст хүрчихдэг шүү дээ. Улсаас тиймэрхүү хууль бус зүйлсийг таслаан зогсоохоор зорьдог боловч, тэр нь төдийлөн хэрэгждэггүй байна.
2
Дундаж орлоготой хөгжимчин, зарагдсан 1000 дуу бүрээсээ 23 доллар олдог
Нэр алдарт хүрч байгаа залуу уран бүтээлчид ихэнхдээ ямар нэгэн продакшн, хөгжмийн байгууллагатай хамтран ажилладаг. Учир нь ингэх нь тэдний нэр хүндтэй болж, олонд танигдахад илүү тус болдог юм. Харин хүмүүст танигдаад ирэхийн цагт тэд биеэ даан уран бүтээл хийхийг зорьдог байна. Мэдээж шалтгаан нь маш энгийн. Аливаа байгууллагын дор ажиллах нь үнэлэмжийн хувьд их доогуур. Харин бие даан уран бүтээл туурвиснаар ойролцоогоор 630-1000 долларын орлоготой ажилладаг ажээ.
3
2011 оноос хойш гарсан дууны 98.9 хувь нь 1000-аас доошгүй хувь хувилагдсан байдаг
2011 онд гарсан дижитал дуу бүрийн 99 хувь нь 1000-аас доошгүй хувь хувилагдсан байдаг ажээ. 8,020,660 дуунаас 7,931,408 цомгийн захиалга цуцлагдаж байсан удаатай гэнэ. Энэ мэдээж тухайн уран бүтээлчид ямар их хэмжээний хор хохирол учруулах нь ойлгомжтой шүү дээ.
4
“iTunes” нь дэлхийн хамгийн том хөгжим борлуулах газар юм
Хүмүүс сүүлийн жилүүдэд дэлгүүрээс хайртай дуучныхаа цомгийг худалдан авахаас илүүтэй, интернэт худалдааг илүүтэй үзэх болсон. Тэр ч утгаараа “iTunes”-ийн орлогын 64 хувь нь цахим худалдаанаас хийгддэг байна. Apple компанийн хувьд, тус газраас нийт 35 тэрбум дууг худалдаалсан ажээ.
5
Америк улс нь анх удаа уламжлалт CD борлуулах уламжлалыг халсан
Та санаж байгаа бол бид урьд нь CD ,DVD тоглуулагчийн тусламжтай, хайртай дуучин, уран бүтээлчийнхээ дууг тоглуулан сонсдог байсан шүү дээ. Тиймээс ч зарим хүмүүс цомгийг бүр "үхэн хатан" цуглуулдаг байлаа. Харин цахим худалдаа үүссэнээс хойш хүмүүс дахин CD барагтай авахаа больж, бүгд интернэтээс татаж сонсох болсон юм.
6
Тэд бүгд дамжлагатай байдаг
Америкийн уран бүтээлчдийн бүтээлийн 90 хувь нь “Universal Music Group”, “Sony Music Group”, “Warner Music Group” зэрэг томоохон хөгжмийн компаниудаар дамжин гардаг. Харин үлдсэн 10 хувь нь бие даан уран бүтээл туурвидаг байна. Ийнхүү бие даан уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийг дурдвал, “Macklemore,” “Mac Miller (Мак Миллер)”, “Childish Gambino (Чайлдиш Гамбино)”, “Ray J (Рэй Жи)”, “Tech N9ne” гэх мэт...
7
Хип Хоп уран бүтээлчдийн ихэнх нь “Universal Music Group”-ээс гардаг
Энэхүү корпораци нь хөгжмийн ертөнцийг эзэгнэдэг гэхэд болно. Учир нь бид бүхний сонсох дуртай, алдартай реппер, RnB уран бүтээлчдийн ихэнхи нь түүгээр дамжсан байдаг юм. Жишээ нь: Рианна (Rihanna), Ариана Гранде (Ariana Grande), Жастин Бибер (Justin Bieber), Канье Вест (Kanye West), "Maroon 5", Кэти Перри (Katy Perry), "The Black Eyed Peace", Лил Уэйн (Lil Wayne) нарыг дурдаж болно.
8
Америк бол дэлхийн хамгийн том хөгжмийн зах зээл
Бид ярьдаг даа. Америкт үнэлэгдчихвэл болчихвол дэлхийн од болсонтой ижил гэж... Энэ ч учиртай. Учир нь тус улс дэлхийн хөгжмийн зах зээл болсон томоохон орнуудын нэг билээ. Харин хоёрт Япон, дараа нь Герман, Англи, Франц ордог аж.
9
Радиогоор илүү их ашиг олдог
Машинд, тээврийн хэрэгсэл дотор гээд л хаа ч явсан бидний сонсох дуртай уран бүтээлчдийн дуунууд заримдаа залхтал, чихэнд хоногшин үлдтэл цацагддаг шүү дээ. Тэр ч утгаараа уран бүтээлчид өөрийн дууг хүмүүст таниулах, хүргэх зорилгоор радиогоор цацуулдаг аж. Ингэх нь тэдний уран бүтээл хүмүүст хурдан хүрч, нөгөөтэйгүүр чихэнд нь хоногшуулдаг маркетинг гэсэн үг юм.
10
Уран бүтээлчид нэрд гарахын тулд аль болох халуухан дүр төрхийг бүрдүүлдэг
Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд уран бүтээлч байна, олны танил болно гэдэг нилээд ярвигтай. Олны танил бүсгүйчүүд яагаад заавал цаг үргэлж нүцгэлэн, олны анхаарлыг татдаг гэж бодож байна? Энэ нь нэг талаар хүмүүст "нүдлэгдэх", алдар нэрд хүрэх боломж л гэсэн үг юм. Тиймээс тэд аль болох энэ цензур, шаардлагад хүрэхийн тулд байдаг чадахаараа хичээн ажилладаг гэхэд болно.