Жейзи Бейонсег араар нь тавьсан уу?

4-р сарын 23-нд үзэсгэлэнтэй поп дуучин бүсгүй өөрийн 6 дахь цомог болох “Lemonade”-ийг гаргасан юм. Хүмүүс түүний цомогт орсон дуунуудыг нөхөр реппер Жей Зи (Jay Z)-д зориулан гаргасан гэлцэж байна. Учир нь тэрээр дуундаа нөхрийнхөө хууралт, өөрийн гомдол харууслыг тэр чигт нь шингээж өгсөн бөгөөд ялангуяа Бэки (Becky) гэх бүсгүйн талаар онцолж өгүүлсэн байдаг. Тэгвэл тэрхүү учир битүүлэг бүсгүй хэн бэ? Ингээд реппер залуутай нэр холбогдож байсан бүсгүйчүүдтэй танилцъя.

Жейзи Бейонсег араар нь тавьсан уу?

1 Рейчел Рой (Rachel Roy)

2014 оны 5-р сард алдартай хосууд “Met Gala” арга хэмжээн дээр хамтдаа ёслол төгөлдөр оролцсон юм. Түүнээс ердөө 7 хоногийн дараа дуучин бүсгүйн дүү Соланж Ноулз (Solange Ноулз), реппер Жей Зитэй цахилгаан шатанд айхавтар маргасан билээ. Учир нь тухайн үед реппер залуу загвар зохион бүтээгч бүсгүйтэй нэр холбогдсонд хэргийн зангилаа оршино. Рейчел Рой бол алдартай загвар зохион бүтээгч бөгөөд 90-ээд оны үед ид мандаж байсан бүсгүй юм. Дуучин бүсгүй “Met Gala” арга хэмжээний дараа загвар зохион бүтээгч бүсгүйн экс амраг Дэймон Дэш (Damon Dash)-тэй ихэд дотно зургаа авахуулж Инстаграм хуудаснаа хийсэн байдаг. Магадгүй бүсгүйчүүд өөрсдийн амрагийг булаалдаж ийнхүү үйлдэл гаргасан байхыг үгүйсгэхгүй.

Рейчел Рой (Rachel Roy)

2 Клаудиа Шилен (Claudia Scheelen)

2013 онд реппер Жей Зи, Белги улсын мисс Клаудиа Шилентэй хамтдаа наргисан юм. Тэрээр нэгэн цэнгээний газар мисс бүсгүй, болон түүний найзуудтай оргилуун дарс буудуулж ихэд сүр дуулиантай, өртөг ихтэй хөгжилдсөн байдаг. Магадгүй тэдний дунд ямар нэг онцгой харилцаа байсан болохоор л реппер залуу ингэж их хөл алдсан байх л даа...

Клаудиа Шилен (Claudia Scheelen)

3 Лив (Liv)

Реппер бүсгүй Лив нэгэн үе хосуудын хооронд орж, нилээдгүй шуугианыг тарьсан билээ Тэд Миами дахь зураг авалтын үеэр анх уулзсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа хувийн уулзалтыг хийж байхыг нь реппер бүсгүйн дүү Соланж хэдийн хараад амжсан гэдэг. Тиймдээ ч тэдний дунд хэсэгтээ гал авалцсан гэхэд болно. Реппер бүсгүй хэдийгээр өөрсдийн харилцааг үгүйсгэсээр байсан ч, Жей Зигийн хувьд ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.

Лив (Liv)

4 Кейси Коэн (Casey Cohen)

“Long Island” реалити шоуны од Кейси Коэн, реппер залуу нар 2014 онд танилцсан ажээ. Бүсгүй өөрийн харилцааг үгүйсгэж, "Бид ердөө л ажлын шугамаар хэд хэдэн удаа уулзсан. Түүнээс өөр юу ч байхгүй" хэмээн тайлбарласан юм. Тиймдээ ч бүсгүй тухайн үед өөрийн цахим хуудаснаа буруу ойлголцол үүсгэсэнд уучлалт хүссэнээ бичсэн байдаг.

Кейси Коэн (Casey Cohen)

5 Каррине Стеффанс (Karrine Steffans)

Алдартай зохиолч бүсгүй “Lemonade” цомгийг гарсны дараахан өөрийн цахим хуудастаа, “Би 15 жилийн турш Жей Зигийн шүтэн бишрэгч байсан. Гэхдээ бидний харилцаа 2000 онд Малибуд хэдийнээ дуусгавар болсон" хэмээн бичжээ. Хэрвээ хувийн харилцаа биш байсан бол тэр ингэж сүр дуулиан болгож, албан ёсны мэдэгдэл хийнэ гэж үү?

Каррине Стеффанс (Karrine Steffans)

6 Миа (Mya)

2014 оны 7-р сард реппер Жей Зи, алдартай уран бүтээлч Миа нар цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж байв. Түүний дараахан бүсгүй өөрийн цахим хуудастаа, “Хэзээ ч тийм зүйл болохгүй, болж ч байгаагүй” хэмээн бичсэн нь өөрсдийн харилцааг далдхан илтгэсэн хэрэг болсон юм. 

Миа (Mya)

7 Рита Ора (Rita Ora)

2013 он гараад удаагүй байхад дуучин Рита Ора, Реппер Жей Зи нарын талаар хэвлэлээр нэг шуугьж эхлэв. Учир нь тэднийг уран бүтээлийн хамтрагчид гэхэд дэндүү дотно байгааг хамтдаа авахуулсан зургууд нь нотолно. Тэд өөрсдийн харилцааг үгүйсгэж, ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. 

Рита Ора (Rita Ora)

8 Тори Келли (Tori Kelly)

Дуучин Тори Келли, реппер Жей Зи нар 2015 оны 1-р сард хамтдаа ихэд дотно яваа харагдаж, олны харц, хэл амны бай болсон юм. Хүмүүс дуучин бүсгүйн өгүүлсэн, Беки хэмээи бүсгүйг Келли байж болох талаар ярьсаар л байна. Гэхдээ энэ ч мөн тодорхойгүй билээ.

Тори Келли (Tori Kelly)

9 Рианна (Rihanna)

Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө өдгөө өөрсдийн ганхахгүй байрыг олсон дуучин Бейонсе, Рианна нар эхэндээ үнэхээр сайн найзууд, эгч дүүсийн харилцаатай байсан хэдий ч, тэдний харилцаанд хэд хэдэн шалтгаанаас болж ан цав үүсчээ. Хосууд дуучин Рианнагийн “Pon De Replay” цомгийн ажлаас болж мөн л муудалцсан байдаг. Ямартай ч тэдний харилцаа үнэхээр ярвигтай юм.

Рианна (Rihanna)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()