Дэлхий дээр унасан хамгийн том 10 солир

Бидний амьдарч буй дэлхий дээр байнга л ямар нэгэн сансрын биет унаж байдаг. Саяхан хүртэл Челябинскт солир мэт биет унасныг бүгд сайн мэдэж байгаа. Эдгээр биетүүдийн зарим нь элсэн ширхэг мэт жижиг байдаг бол зарим нь кг-аас эхлээд тонн хүртэл жинтэй байх нь ч бий. Канадын Одон орон судлалын Оттава Их сургуулийн эрдэмтэд дэлхий дээр жилд 21 тонн орчим жинтэй солир унадаг хэмээн тодорхойлжээ. Ингээд дэлхий дээр унаж байсан хамгийн том 10 солирын талаар хүргэе.

Дэлхий дээр унасан хамгийн том 10 солир

1 2012 оны 4 сарын 22, Саттер Милл солир.

Саттер Милл хэмээх энэхүү солир 29км\секундын хурдтайгаар 2012 оны 4 сарын 22-нд дэлхий рүү чиглэсэн байна. Тэрээр Невада болон Калфорнийг дайран өнгөрч Вашингтоны дээр ирж дэлбэрчээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү солир аль дээрээс эхлэн нарны аймагт байсан бөгөөд 4566.57 жилийн өмнө үүссэн хэмээн хэлжээ. 

2012 оны 4 сарын 22, Саттер Милл солир.

2 2012 оны 2 сарын 11, Хятадад болсон солирон бороо.

Жилийн өмнө буюу 2012 оны 2 сарын 11-нд бидний урд хөрш болох Хятад улсад солирон бороо оржээ. Энэхүү түм түмэн солируудын хамгийн том нь 12.6кг байсан байна. Эдгээр солирууд Ангараг болон Бархасбадь гаригийн ойролцоогоос унасан гэж үзжээ. 

2012 оны 2 сарын 11, Хятадад болсон солирон бороо.

3 2007 оны 9 сарын 15, Перу дахь солир.

Энэхүү солир Боливын хилийн ойролцоо Титика нуурын дэргэд унасан байна. “Гэрчүүд эхлээд унаж буй онгоц мэт хүчтэй дуу чимээ гарсан бөгөөд дараа нь харахад гал дүрэлзсэн ямар нэг биет байсан” -гэжээ. 

2007 оны 9 сарын 15, Перу дахь солир.

Дэлбэрэлт болсон газар 30 метрийн диаметртэй, 6 метрийн гүнтэй тогоо үүссэн байна. Харин солир унасан газрын ойролцоо байсан 1500 гаруй иргэдийн толгой өвдөж эхэлсэн бөгөөд энэ нь энэхүү солирт хорт бодис маш их хэмжээгээр байсан болов уу хэмээх таамгыг дэвшүүлэхэд нөлөөлж байгаа гэнэ. 

4

Дэлхий дээр ихэвчлэн чулуун солир буудаг байна. Харин Челябинскт буусан солир төмөр байсан аж. 

5 1998 оны 6 сарын 20, Куня Ургенч солир.

Туркийн нэгэн хот болох Куня Ургенчид солир буусан бөгөөд хотын нэрээр солирыг ийнхүү нэрлэх болжээ. Солир унахын өмнө оршин суугчид тод гэрэл харсан байна. Хамгийн том солир нь 820 кг-ын жинтэй байсан байна.

1998 оны 6 сарын 20, Куня Ургенч солир.

Энэхү солир нь дэлхий дээр унасан чулуун солируудын гуравт багтаж байгаа аж. 

6 1990 оны 5 сарын 17, Стерлитамак солир.

315кг-ын жинтэй төмөр солир 1990 оны 5 сарын 17-оос 18-нд шилжих шөнө Стерлитамак хотын ойролцоо унасан байна. Энэхүү уналтын үед 10 метрийн диаметртэй тогоо үүссэн аж. Анх жижиг хэсгүүд нь олдсон бөгөөд жилийн дараа 12 метрийн гүнээс 315 кг-ын жинтэй солирыг олсон байна. Одоо энэхүү солир Уфа-гийн музейд байдаг байна. 

1990 оны 5 сарын 17, Стерлитамак солир.

7 1976 оны 3 сарын 8, Хятад улсад болсон солирон бороо.

1976 оны 3 сард Хятадын Цзилиньд дэлхийн хамгийн том солирон бороо орсон байна. Энэхүү бороо 37 минутын турш үргэлжилжээ. Эдгээр солирууд 12км\секундын хурдтайгаар газардаж байжээ. 

1976 оны 3 сарын 8, Хятад улсад болсон солирон бороо.

Үүний дараа 1.7 тонн жинтэй солирыг олсон байна. 

37 минутын турш Хятад улсад орсон чулуун солирон бороо. 

8 1947 оны 2 сарын 12, Сихота-Алиня солир.

1947 оны 2 сарын 12-нд энэхүү солир Сихота-Алень уулын ойролцоо унасан байна. Тэрээр агаарт дэлбэрсэн бөгөөд 10 кв.км газарт бороо болон оржээ. 

1947 оны 2 сарын 12, Сихота-Алиня солир.

Унасны дараа 30 гаруй 7-28 метрийн диаметртэй, 6 орчим метрийн гүнтэй тогоонууд үүссэн байна. Ойролцоогоор нийт 27 тонн жинтэй солируудыг цуглуулжээ. 

9 1920 он. Намиби, Гоба солир.

Дэлхий дээр буусан томоохон солируудын нэг болох Гоба. Энэхүү солир бараг л 80000 жилийн өмнө унасан гэж үзэж болно. Гоба 80000 жилийн өмнө унасан боловч 1920 оны үед олж илрүүлсэн байна. Тэрээр 66 тонн орчим жинтэй, 9куб.метр орчим тойрогтой байсан аж. 

1920 он. Намиби, Гоба солир.

Энэхүү солирын ихэнхи хэсэг нь төмрөөс бүрдсэн байсан бөгөөд дэлхий дээр буусан солируудын хамгийн хүнд жинтэй нь байсан юм. Одоо энэхүү солир Намибийн Гоба-Уэст фермийн ойролцоо байдаг байна. Энэ бол байгалийн гаралтай хамгийн том төмрийн хэсэг юм. 1920 оноос хойш байгалийн үзэгдлээс болоод энхүү солир 60 тонн хүртлээ жижгэрсэн аж. 

10 1908 он. Тунгусскийн солир.

1908 оны 6 сарын 30-ны өглөөний 7 цагт Ениссей усан сангийн дэргэдүүр томоохон галт бөмбөлөг дайран өгөрчээ. Энэхүү нислэг газраас 7-10 км-ийн өндөрт хүн оршин суудаггүй дүүрэгт дэлбэрсэн байна. Дэлбэрэлт нь 40-50 мегатонн жинтэй байсан бөгөөд секундэд хэд хэдэн арван км байсан аж. 

1908 он. Тунгусскийн солир.

Тунгусскийн голын ойролцоо. 

Энэхүү дэлбэрэлтээс болж 2000 кв.км газар нутгийг эзлэх моднууд унасан байжээ. Дэлбэрэлт 40 км-ийн радиустай байсан учир амьтад болон хүмүүс бас энэхүү аюулд өртжээ. Долоо хоногийн турш Атлант болон Төв Сибирийн ойролцоогоор тэнгэрт гэрэл гялбаж байсан байна. 

Гэсэн хэдий ч энэ солир байсан уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь хэрвээ энэ солир байсан бол түүний дэлбэрсэн газар том хэмжээний тогоо үүсэх ёстой билээ. Хэдийгээр энэхүү үзэгдлийг судалсан ч яг юу болох нь тодорхойгүй бөгөөд дэлхий дээр дэлбэрсэн хачирхалтай томоохон дэлбэрэлтийн нэг юм. 

11 1833 оны солирон бороо.

1833 оны 11 сарын 13-ны шөнө АНУ-д солирон бороо орсон байна. Энэхүү солирон бороо 10 цагийн турш үргэлжилсэн аж. Энэ хугацаанд дэлхий дээр 240,000 орчим солир унажээ. 1833 онд орсон энэхүү борооны эх үүсвэр нь Леонид хэмээх солир байсан юм. Энэхүү солир жил бүрийн 11 сард харагддаг байна. 

1833 оны солирон бороо.

2012 оны 11 сарын 19, АНУ, Леонид солирын харагдах байдал. 

12

Жил бүр 20 гаруй солирын биет дэлхийтэй тун ойрхон өнгөрдөг байна. Манай дэлхийн хажуугаар өнгөрч болох 50 гаруй сүүлт од байдаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()