Дэлхийн хамгийн хачирхалтай шашины бүлгэмүүд

Мэдээлэл солилцдог цаг үеэс эхлэн шашны бүлгэмүүд үүссэн билээ. Ихэнхи нь итгэл, зөгнөл дээр үндэслэсэн байдаг байна. Нэг бодол, дүрэм журам эдгээр хүмүүсийнг холбож өгнө. Заримыг нь айдсаар татдаг бол заримыг нь сонирхлоор татдаг. Хэт их туйлширснаар заримдаа хяналт тавих боломжгүй болох үе ч байдаг. Шашны бүлгэмүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой байдаг бөгөөд өөрсдийгөө нийгмээс тусгаарладаг.

Дэлхийн хамгийн хачирхалтай шашины бүлгэмүүд

1 Раэлтийн бүлгэм

Клод Ворионыг хүмүүс "Раэль" гэдэг нэрээр нь мэдэх бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг харь гаригийнхан бүтээсэн гэж үздэг байна. Энэ мэдээллийг түүнтэй ярилцсан харь гаригийн хүн хэлсэн гэнэ. Бүлгэмийн гишүүд Бурхан байдаг гэдэгт итгэлгүй байдаг бөгөөд харь гаригийнханд итгэдэг ажээ. Тэд есүсийг загалмайд дүүжилсэн гэдэгт мөн итгэдэггүй. 

Раэлтийн бүлгэм

2 Ханхүү Филиппийн хөдөлгөөн

Номхон далайн эрэг орчмоор хүмүүс түүнийг Бурхны хүү хэмээн итгэдэг байна. Ханхүү Филиппийн бүлгэмийнхэн Уулын бурхан хүүгийнхээ хань болгож Елизавета II (Английн хатан хаан)-ийг сонгосон гэж үздэг ажээ. Энэхүү шашны бүлгэм 50-аад оны үеэс эхлэлтэй юм байна. Ханхүү энэ бүлгэмийн талаар мэдэх бөгөөд өөрөө хүртэл очиж байсан гэнэ. 

Ханхүү Филиппийн хөдөлгөөн

3 “Дорнодын гэрэл” бүлгэм

Хэрвээ хэн нэгэн Есүсийг бидэнтэй хамт энэ дэлхийд оршдог гэж итгэж байгаа бол тэрээр “Дорнодын гэрэл” бүлгэмд багтах биз. Энэ Хятадын бүлгэм нь хүмүүстийг хулгайлах болон бусад христийн эсрэг үйл ажиллагаанд холбоотой. Сексийг тэд бүлгэмд элсэх зан үйл гэж үздэг. Бүлгэмийн гишүүд үйл ажиллагаагаа газар доорхи сүмд зохион байгуулдаг бөгөөд Хятадын коммунист намын эсрэг тэмцдэг. 

“Дорнодын гэрэл” бүлгэм

4 Сатаны сүм

Сатанын сүмийнхэн сатанд итгэдэггүй ч тэд Бурхан, Чөтгөр байхгүй гэдэгт итгэлтэй байдаг байна. Тэдний баримталдаг зарчим нь хүн бүр өөрийнхөө амийг хичээх хэрэгтэй гэсэн ойлголт юм. Харин зарим бүлгэмийнхэн үүнийг аюултай бүлгэм гэж үзэж байгаа гэнэ. Учир нь тэд бурханг үгүйсгэдэг. 

Сатаны сүм

5 Бүтээлийн бүлгэм

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон шашин хоорондоо огтлолцож байдаг учир бүтээлийн бүлгэм гэх зүйл үүсдэг байна. Энэ нь зөвхөн цагаан арьстаны бүлгэм юм. 

Бүтээлийн бүлгэм

6 Саентологийн бүлгэм

Энэ бүлгэм нь орчин үед хамгийн алдартай бас хамгийн хачирхалтай бүлгэмийн нэг юм. Учир нь энэ бүлгэмд Холливудын одод, тусгайгийнхан гэх мэт хачирхалтай хүмүүс багтдаг ажээ. Бүлгэмийнхэн нэг нэгнийхээ талаар юу ч мэдэхгүй. Саентологийн сүм нь дэлхийн 154 гаруй оронд салбартай бөгөөд гол баримтлал хүн амьд гарахын төлөө тэмцэх хэрэгтэй гэсэн байдаг. Гэхдээ хэн нэгний тусламжтайгаар л тухайн хүн амьд гарч чадах гэнэ. 

Саентологийн бүлгэм

7 Яхве бүлгэм

Маймигийн африк-американчуудаас гаралтай бөгөөд бурхны хүүгийн төрөлх нутаг болох Израйлдаа эргэж очиж чадна гэсэн хүмүүсийн цугларалт юм. Энэ бүлгэмийнхэн ямар нэгэн шашныг шүтдэггүй боловч Бурхны хүү байдаг гэдэгт итгэдэг ажээ. Тэд Есүсийн сүнс зөвхөн өнгөт арьстан хүмүүст шингэсэн байдаг гэж үздэг. 

Яхве бүлгэм

8 Ертөнцийн хүмүүс

“Ертөнцийн хүмүүс” бүлгэм нь Чехээс гаралтай бөгөөд харь гаригийнханд итгэдэг тэдний талаар ухуулга хийдэг юм. Бүлгэмийг 1997 онд Иво А.Бендо зохион байгуулсан бөгөөд тэрээр өөрөө харь гаригийнхантай холбоо тогтоосон гэдэг. Дэлхий дээрх хамтран ажиллагсад нь хүмүүсийг ажиглаж дараа нь харь гаригийнханд мэдээлэл хүргэдэг байна. Тэд чөтгөрийн хүч харь гаригийнхны ачаар үгүй болсон гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. 

Ертөнцийн хүмүүс

9 Ухаан алдуулах сүм

Энэ нь шашин гэхээсээ илүү улс төртэй холбоотой байдаг. Тэдний гол зорилго нь хүн болон амьтны хооронд тэнцвэрт байдлыг хадгалах явдал юм. Тэд янз бүрийн наадам зохион байгуулж, хар санаа агуулсан онигоо зохиож хүмүүст тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэхийг зорилгоо болгодог байна. Сүмд “эх дэлхийнхээ төлөө өөрийнхөө амийг золиосло” -гэсэн уриа байдаг. 

Ухаан алдуулах сүм

10 Нуваубианизмын бүлгэм

Нуваубианизмын бүлгэмийг Дуйат Йорк 1970-аад оны үед зохион байгуулсан байна. Одоо үүсгэн байгуулагч нь хоригдож байгаа ч бүлгэм нь одоог хүртэл оршин тогтнож байгаа. Тэд нэг хүнд долоон ижил хувилбар бий гэж үздэг байна. 

Нуваубианизмын бүлгэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()