Олон улсын үзэсгэлэн худалдаа болж байна

2016-05-13, 08:15
3,903

БНХАУ-ын орчин үеийн дэвшилтэт  техник, технологи, барилгын материал, шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд хүртээл болгох, улмаар хоёр орны бизнесийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Олон улсын үзэсгэлэн худалдаа-Монгол 2016” арга хэмжээ 4 дэх удаа 2016 оны 5-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж байна.

Олон улсын үзэсгэлэн худалдаа болж байна

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар:  Бээжин Зон Чи үзэсгэлэнгийн компани, Мишээл Экспо компани,  хамтран зохион байгуулагчаар: Монгол-Өвөр Монгол бизнес хөрөнгө оруулагчдын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо тус тус ажиллаж байна.

Энэхүү үзэсгэлэн:

  • Уул уурхайн тоног төхөөрөмж
  • Барилга угсралт, барилгын материал
  • Хүнд даацын автомашин, сэлбэг, эд анги
  • Газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж
  • Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, эд анги
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр төрөлжих ба БНХАУ-ын 50 орчим,  Монгол улсын 40 гаруй нийт 100 орчим компаниуд оролцож байна.

           Дашрамд дуулгахад үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын компаниудтай хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны чиглэлээр хийх бизнес уулзалт 2016 оны 5-р сарын 14-ны 14.00 цагт Мишээл Экспо компаний үзэсгэлэнгийн хурлын танхимд болох тул сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагууд бүртгүүлсэнээр оролцох боломжтой.

Үзэсгэлэн болон бизнес уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99041847, 88077064, 99102517  утсаас авахаас гадна www.misheelexpo.mnwww.facebook.com/Misheel-expo-center  хуудсуудаар зочлоорой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.