1
Дисней кино компанийн үүсгэн байгуулагч Волт Дисней (Walt Disney) амьтдаа илүү бодит харагдуулахын тулд амьд амьтадтай илүү ойр дотно байж, тэжээдэг байсан гэдэг. Тэдгээрийн нэгээхэн жишээг та харж байна.
2
“Frozen” хүүхэлдэйн киноны төгсгөлд жүжигчид, кино багийнхны нэр гарч дууссаны дараа “Киноны гол дүрийн Кристоф, Анна гүнжид хандаж бүх эрчүүд нусаа иддэг гэж хэлж байгаа. Гэхдээ энэ нь бодит биш зөвхөн кино багийнхны санаа гэдгийг дуулгая” хэмээн бичсэн байдаг юм.
3
“Toy Story 3” кинонд эхний ангиудад гарч байсан Сид гэх дүрсгүй хүүг хог ачигч залуугаар дүрсэлж гаргажээ. Та түүнийг хохимой толгойн дүрстэй цамцаар нь таньж болно.
4
Геркулесийн өмсдөг арслангийн баг “Араатны хаан арслан” киноны Сорвиттой адилхан байгаа биз.
5
“Jungle Book” кинон дэх дуулж байгаа тас шувууд алдарт "The Beatles" хамтлагийн дуун дээр ам барьсан юм шүү.
6
“Toy Story 3” киноны Эндигийн самбар дээр Элли гэх охины дугаар, хаяг зэрэг тодоос тод харагдана. Энди тэр хоёр ямар харилцаатай юм бол?
7
Та хүүхэлдэйн киноноос Мэрилин Монрог харж байсан уу? Хэрэв сайн анзаарвал “Геркулес” киноны дуу болох “Zero to Hero” клипэнд тэр ч брэнд зогсолтоороо зогсож харагддаг юм шүү.
8
Диснейн ихэнхи хүүхэлдэйн киноны баатрууд ээжгүй байдаг. Учир нь Волт Дисней (Walt Disney) багадаа ээжийгээ хүнд өвчний улмаас алдаж байсан аж.
9
Вэйл Оллвайн (Wayne Allwine) болон Русси Тейлор (Russi Taylor) нар нь Мики болон Мини Маусын дүрүүдэд дуу оруулж байсан бөгөөд тус кинон дээр хамтарч ажиллаж байхдаа танилцан, гэр бүл болсон байдаг.
10
“А113” гэх нууцлаг тоо Дисней болон Пиксар нарын хамтарсан ихэнх уран бүтээлүүдэд гардаг байна шүү. Та анзаарч байв уу?
Үнэн хэрэгтээ “А113” гэх тоо нь Калифорнийн урлагийн сургуулийн өрөөний дугаар юм. Энэ өрөөнөөс маш олон хүүхэлдэйн кино бүтээгчид гараагаа эхэлж байсан юм.
11
“Тоглоомын түүх” киноны баатар Вүүдигийн дүрд дуу оруулсан жүжигчин Том Хэнкс (Tom Hanks) АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линколиний 3 дахь үеийн хамаатан юм. Тиймдээ ч хүүхэлдэйн кинон дээрээ "Абрахам Линколний ээж!!!" хэмээн уулга алддаг аж. (Энэ нь манайхаар "Дарь эх, бурхан багш минь" гэж байгаатай төстэй байж болох юм.)
12
“Hunchback of Notre Dame” буюу “Нотердамын бөгтөр” киноны тэрс номтон бол “Алладин” киноны Жафар юм. Түүний хөгширсөн төрхтэй усны дусал мэт адил байгаа биз.
13
Нэг машиныг олон кинонд ашигласан байх юм. Та үүнийг анзаарч харж байв уу? "Тоглоомын түүх" кинон дээр гардаг пиццаны машин "Brave" кинон дээр ч мөн үзэгдэнэ.
Түүнчлэн "Wall-E" кинон дээр ч мөн гарна.
"Мангасуудын ертөнц" киноны хэсэг дээр ч бас...
"Немогийн эрэлд" хүүхэлдэйн кинон дээр ч мөн хальтхан харагдаад өнгөрдөг байна.
14
Дисней кино компани бүхий л дүрүүдээ хадгалж, зарим нэг кинонд давтан ашиглах нь бий. Эдгээр олон жишээг "Цасан гоо ба 7 одой", "Робин Гүүд" киноны хэсгүүдээс олж харж болно.
15
"Үзэсгэлэнт охин ба жонон хоёр" киноны мангасын ерөнхий төрхийг бүтээхдээ хүн, болоод олон төрлийн амьтны шинжүүдийг нийлүүлж гаргасан байна. Тухайлбал арслангийн зогдор, одос үхрийн эвэр, гориллийн хөмсөг, хүний нүд, зэрлэг гахайн соёо, баавгайн эх бие, чонын хөл болон сүүл зэргийг нийлүүлж зурсан түүхтэй.
16
“Араатны хаан” кинон дээр тэдний архиралт яг л бар шиг сонсогддоггүй гэж үү? Үнэндээ тус кинонд арслангийн оронд барын архиралтыг ашигласан бөгөөд арслан, барнаас сул архирдаг тул кино бүхэлдээ сүргүй болох гээд байжээ.
17
Жүжигчин Том Круз (Tom Cruise) Аллидинтай, Алиса Милано (Alyssa Milano) Ариелтэй адил байгаа биз? Үнэн хэрэгтээ кино багийнхан царайлаг залуу, бүсгүй зэргээс сэдэвлэж алдарт дүрүүдээ бүтээсэн байдаг.
18
“Мангасуудын ертөнц” киноны бяцхан Бүү охинд мөлхөө охин дуу оруулсан гэдэг. Кино багийнхан түүний мөлхөж явахад нь араас дагаж, явсаар дууны бичлэгээ хийж дуусгасан юм.
19
“Геркулес” кинонд гардаг хөгжилтэй хөшөөнүүд бодит байдал дээрээ ийм аж.
20
Нэрт инээдмийн жүжигчин Робин Виллиамс (Robin Williams) “Алладин” киноны Бирдын дүрд оруулдаг бөгөөд киноны төгсгөл хэсэгт гарах худалдаачны дууг ч мөн оруулдаг билээ. Бирд, наймаачин хоёр ижил хоолойтоогоос гадна адил дөрвөн хуруутай байх юм. Тэд хамаатан юм болов уу??
21
Диснейн харьяа "Пиксар" нь ихэнх кинондоо “Apple” компанийг сурталчилдаг байна. Учир нь “Apple”-ын үүсгэн байгуулагч Стив Жобс нь Пиксар компанийг байгуулахад гар бие оролцсон юм.
22
Ингэхэд “Тоглоомын түүх”-ийн ном Канадад яагаад хэд дахин өндөр үнээр зарагддаг юм бол? Тэднийг андуурсан гэж л найдъя.
23
“Frozen” киноны Элсагийн дуулдаг хэсгийн 3-хан секундыг бүтээхэд л 132 цаг зарцуулсан байдаг.
24
“Ratatouille" хэмээх авьяаслаг бяцхан тогооч хархны тухай өгүүлдэг тус кинонд "Up" киноны нохойны сүүдэр ороод ирсэн байх юм.
25
“The Rescuers” киноны нэг хэсэгт үл танигдам хачин дүрс орсон байдаг аж. Харин энэ нь нүцгэн бүсгүйн зураг бөгөөд үүнээс болж багагүй шуугиан дэгдэж байжээ.
26
“Мангасуудын ертөнц”-ийн гол дүр маань “Brave” кинонд зочилж иржээ.
27
“Волт Дисней” кино компанийн үүсгэн байгуулагч, Волтер Елиас Диснейд зориулан тус роботыг “Wall E” хэмээн нэрлэсэн байдаг.
28
“Тарзан” кинон дээр тэрхүү бяцхан туулай юу хийж байгаа юм бол?
29
“Үзэсгэлэнт бүсгүй Жонон хоёр” кинон дээр гардаг амилдаг аяга тавагнууд “Тарзан” дээр ч мөн гардгийг та өмнө нь анзаарч байв уу?
30
"Цасан гоо"-гийн илүү бодит харагдуулахын тулд жинхэнэ нүүрний будаг ашиглаж зурсан байдаг.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзээрэй.
~ Хүүхэлдэйн кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд ~