1
Чернобилийн гамшиг
1986 оны 4 сарын 26-нд болсон Чернобилийн цөмийн эрчим хүчний үйлдвэрт гарсан дэлбэрэлт нь маш их гарз хохирлыг авчирсан сүйрэл билээ. BBC агентлагийн мэдээлснээр, энэхүү дэлбэрэлтийн улмаас маш их хэмжээний цацраг идэвхт бодис тархсан гэжээ. Үүний улмаас 29 хүн газар дээрээ нас барсан боловч, түүний хорт бодисын нөлөө өнөөг хэр нь Украйны ард түмнийг шаналгасаар байна. Элдэв гажиг төрөлт, бие физиологийн өөрчлөлтүүд, онош нь тодроогүй аймшигт өвчлөлүүд гээд тоочоод баршгүй. Түүгээр ч үл барам хорт цацрагийн нөлөөлөл 800 жилийн турш үргэлжилнэ хэмээн эрдэмтэд үздэг.
2
Сувдан эргийн дайралт
1941 оны 12-р сарын 7-ны өдөр Японы агаарын хүчин АНУ-ын Хавай мужийн "Сувдан эрэг"-т агаараас цохилт өгч асар их хор хохирол учруулсан билээ. Японы 350 бөмбөгдөгч онгоц гэнэтийн дайралт хийж, "Сувдан эрэг" дээрх АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг бүхэлд нь устгасан юм. Үүнээс үүдэн 2000 хүн амь үрэгдэж, 1178 хүн шархадсан байдаг. Улмаар үүний дараа АНУ нь, дэлхийн хоёрдугаар дайнд татагдан, Сувдан эргийн хариуг барьж, Япон улсад цөмийн бөмбөг хаясан нь өдгөө ч түүхэнд үлдсэн хэзээд арилшгүй хар мөрийг үлдээсэн юм.
3
Дэлхийн нэгдүгээр дайн
Энэхүү дайн нь 1914 оны 07 сарын 24-өөс 1918 оны 11 сарын 11 хүртэл Европд төвлөрсөн томоохон дайны нэг билээ. Үүний улмаас 16 сая гаруй энгийн ард иргэд, цэргүүд амь насаа алдаж, дэлхийн хамгийн том хүчнүүдийг хуваагдахад хүргэсэн юм. Дайн үүсэх гол шалтгааныг Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагч Франц Фердинанд (Franz Ferdinand)-ийн 1914 оны 6 сарын 28-ны аллагатай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байдаг.
4
Дэлхийн хоёрдугаар дайн
1939-1945 он хүртэл үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн гэгддэг. Энэ дайнд улс орнууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Германы талд тулалдаж байсан Итали, Япон болон бусад улсуудын эвслийг Тэнхлэгийн гүрнүүд, харин тэдний эсрэг тулалдаж байсан ЗХУ, АНУ, Англи, Хятад улсуудаар толгойлуулсан эвслийг Холбоотнууд гэдэг байжээ. Дайны улмаас 50-85 сая хүн амиа алдсан гэх тоо байдаг.
5
Вьетнамын дайн
Вьетнамын дайн нь Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1959 оноос 1975 оны 4 сарын 30 хүртэл үргэлжилсэн цуст дайн юм. Коммунист эвcлээр дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ болон Зүүн Өмнөд Азийн гишүүн орнуудаар дэмжүүлсэн Өмнөд Вьетнамын талууд байлдсан билээ. 1973 оны 1 сард энх тайвны гэрээ байгуулагдсан ч гэлээ дайн үргэлжилсээр л байлаа. Эцэстээ 1975 оны 4 сард Хойд Вьетнамын тал Сайгоныг эзлэн, АНУ дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас цэргээ татсанаар дайн дуусаж, Хойд ба Өмнөд Вьетнам улсууд дараагийн жил нь нэгдсэн юм. Дайны улмаас хоёр талаас нийт 3-4 сая Вьетнам, 1,5-2 сая Лаос, Камбожууд, мөн 58148 Америк цэрэг амь үрэгдсэн юм.
6
Руандагийн иргэний дайн
Руандагийн иргэний дайн нь 1994 онд, Төв Африкийн Руанда улсын ерөнхийлөгчийн засгийн газар болон Эх Орончдын Фронтын дунд гарсан дайн юм. Дайны улмаас 500 мянгаас 1 сая орчим цэргүүд нас барсан гэх тоо байдаг. Мөн л хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэн үлдсэн аймшигт хядлагуудын нэг байсан билээ.
7
Еврей хүмүүсийг олноор хоморголон устгасан явдал
1933 онд Нацист Германы хөнөөсөн Еврей хүмүүсийн тоо тоолж баршгүй их юм. Учир нь тэд 3 еврей тутмын 2-г нь хөнөөж байсан гэдэг. Тэд өөрсдийн олзолсон еврей хүмүүсийг олноор нь хүн зууханд хийж шатаах, эс бөгөөд олноор нь буудаж хөнөөх гэх мэт харгис аргаар хөнөөдөг байсныг гэрчлэх олон нотолгоо, түүхийн эх сурвалжууд байдаг.
8
Боолуудын худалдаа
Америк тив нээгдсэнээс хойш 60 сая Африк эрэгтэй, эмэгтэй, балчир хүүхдүүдийг Атлантын далайгаар тээвэрлэн, Европд авчран боолчилж худалддаг байсан юм. Энэ ч мөн түүхийн хуудаснаа бичигдэх хар дарсан зүүд мэт аймшигт явдлуудын нэг билээ. Тэрчлэн ийнхүү Африкийн өнгөт арьст боолуудыг тээвэрлэх хугацаандаа хоолтой, хоолгүй олон хоногоор морь мал мэт ачиж, маш харгисаар боолчилдог байсан аж. Үүний улмаас тэдгээр хүмүүсийн 1/3 нь амиа алддаг байв.
9
Ихэр цамхагийн сүйрэл
2001 оны 9-р сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк болон Вашингтон хотуудад амиа золиослогчдын бүлэглэл дайралт хийв. Улмаар энэ өдөр Ал Кайда бүлэглэлийн 19 террорист онгоцонд байсан 4 зорчигчдыг барьцаалж, хоёрхон цагийн дотор ихэр цамхагийг сүйрүүлсэн юм. Энэхүү дайралтын үеэр 3000 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан нь дэлхийг цочирдуулсан аймшигт үйл явдлын нэг байлаа. Тэрхүү аймшигт үйл явдлын дараа олон тооны дурсгалууд баригдаж, эл өдрийг үндэсний дурсгалт өдөр болгосон билээ.
10
Хирошимагийн дэлбэрэлт
Хирошима нь Японы хамгийн том арал болох Хоншүгийн баруун хэсэгт орших, Чүгокү бүсийн хамгийн том хот бөгөөд Хирошима мужийн төв юм. Тус хот нь хүн төрөлхтний түүхэнд атомын бөмбөг дэлбэрсэн анхны хот болон үлдсэн байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр буюу 1945 оны 8 сарын 6-нд АНУ, Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаясан юм. Үүний улмаас 70 мянга гаруй ард иргэд нас барсан байдаг.