1
Ид хийж бүтээх буюу 36 насандаа хорвоогийн мөнх бусын үзүүлж, олон мянган шүтэн бишрэгчидээ уй гашуу, харуусал, нулимсан дунд орхисон түүнийг үеийн үед шүтэн бишрэгчид нь хайрлаж, хүндэлсээр ирсэн билээ. Үүний илрэл болгож тэнгэрийн оронд залраснаас 54 жилийн дараа бүсгүйн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулхаар болсон юм. Тус үйл ажиллагаа нь 2016 оны 11-р сард Лос Анжелес хотод болох байна. Бүсгүйг нас барсны дараа түүний хэрэглэж байсан бүхий л зүйлсийг жүжиглэлтийн багш Ли Страсберг (Lee Strasberg) авч үлдсэн байдаг бөгөөд түүнээс залгамжлагдан явсаар өдгөө олон нийтэд дэлгэхээр болжээ.
2
Тус дуудлага худалдаанд үзэсгэлэнт бүсгүйн гоёл, эрдэнэс зэргээ хадгалдаг гоёмсог шигтгээ бүхий сав багтаж байгаа нь бүсгүйчүүдийн харааг булааж байгаа юм.
3
Мэрилин Монро ихэвчлэн алмазан шигтгээтэй зүүлт, чимэглэлээр гоёдог байсан бөгөөд түүний хамгийн ихээр хайрладаг, байнга зүүдэг байсан алмазан шигтгээтэй зүүлт нь дуудлага худалдаанд ч мөн багтжээ.
4
Баян улс төрчидтэй амрагийн харилцаа үүсгэж, алт мөнгөнд умбаж явсан бүсгүйд чинээлэг эрхмүүд тансаг зэрэглэлийн булган шуба бэлэглэдэг байсан гэдэг. Хээнцэр, чамин бүсгүй үргэлж л үслэг, үнэтэй эдлэлийг мөрөндөө тохдог байсан бөгөөд түүний өмсөж байсан шубүүд ч дуудлага худалдаанд орох төдийгүй нэлээдгүй хэдэн сая доллараас эхэлж үнэ хаялцах гэнэ.
5
Мексик одой морьны арьсаар хийсэн өвөрмөц цүнх, мөн тухайн үед ашиглаж байсан мөнгөн дэвсгэрт зэргийг та ч үнэ хаяж худалдан авах боломжтой.
6
Төгс бие галбиртай, халуухан бүсгүйн кино, сурталчилгаанд тоглох бүрдээ болон үдэшлэг цэнгүүнд өмсөж байсан гайхалтай даашинзнуудын цуглуулгыг 11-р сард дуудлага худалдаанд оруулахаасаа өмнө Ази, Европ, Өмнө Америк тивүүдээр худалдаалах аж. Мөн тус дуудлага худалдааг найруулж, зохион байгуулж байгаа Мартин Нолан (Martin Nolan) “Түүхэнд бичигдэхүйц гайхалтай үйл явдал болно гэж найдаж байна” хэмээжээ.
7
Мөн энэхүү дуудлага худалдаанд бүсгүйн алмазан гарын зүүлт, алтны орцтой бөгөөд алмазаар чимэглэсэн үнэлж баршгүй тансаг тамхины сав зэрэг мөн багтана.
8
Олны анхаарлыг ихээр татаж, хүн бүрийн авахыг хүсч байгаа зүйл бол түүний хэрэглэж байсан уруулын будаг юм.
9
Бүсгүйг амьд ахуй цагт хамгийн ихээр моодонд орж, бүсгүйчүүдийн хүслэн болж байсан үргэлж ултай арьсан сандал, арьсан цүнхнүүд мөн дуудлага худалдаанд орно.
10
Монро 1954 онд бэйсболын тамирчин Жо ДиМажио (Joe Dimaggio)-той гэрлэж байсан боловч тэдний хамтын амьдрал ердөө 9 сар үргэлжилсэн юм.
11
Түүний нөхөр хөрөнгө чинээ сайтай нэгэн байсан бөгөөд гэргийдээ бэлэглэж байсан зүүлт, чимэглэлийн савыг нь ч мөн худалдаалах аж.
12
13
Мөн түүний өөрийн сэтгэл зүйч эмчдээ бичсэн гунигт захидал нь дэлхий нийтийг шуугиулж байсан билээ. Харин үүний гар бичмэлийг ч мөн бүсгүйг дүрсэлсэн өвөрмөц зургууд ч мөн дуудлага худалдаанд багтах юм.
14
Үүгээр ч үл барам бүсгүйн гарын үсгээ зуран хүлээж авсан чек, тухайн үеийн алдартнуудын гар утасны дугаарыг тэмдэглэсэн дэвтэр, бараа бүтээгдэхүүн худалдаж авсан баримт болоод түүний тухай нийтэлж байсан сонингуудыг хүртэл дуудлага худалдаанд оруулах гэнэ.
15
16
17
18
Монрогийн зурсан зургууд
19