Хуульч бүсгүйн итгэмээргүй шийдвэр

Хүүхэд байхдаа мөрөөддөг ажил мэргэжлүүдийн дунд эмч, багш, цагдаа, хуульч, дуучин хэмээх мэргэжлүүд яалчтгүй л багтаж байдаг. Тэгвэл тэрхүү хүссэн мэргэжлээ эзэмшчихээд, гэнэт илүү сонирхолтой зүйл хиймээр санагдвал яах вэ? Хуульчийн мэргэжил эзэмшиж, шүүхийн байгууллагын "сор" гэгдсэн ч хүсэл сонирхлынхоо дагуу түүнийгээ хөсөр хаяж чадсан нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйг бид та бүхэндээ танилцуулъя.

Хуульч бүсгүйн итгэмээргүй шийдвэр

1

Герман гаралтай ч Австралийн Сидней хотод амьдардаг Пиа Муленбек (Pia Muehlenbeck) бүсгүй хуульчийн мэргэжилтэй нэгэн билээ. Тэрээр инстаграм сайтад өөрийн төрөлхийн үзэсгэлэнтэй төрхөөрөө алдаршихаас өмнө хуулийн байгууллагад хэдийн хөлөө олоод байжээ. 

2

Түүнийхээ хажуугаар Английн "Grazia" сэтгүүлд өөрийн нэрийн "SLINKII Athletic" спорт брэндээ сурталчилдаг аж. 

3

Жил хагасын өмнө тэрээр өөрийн брэндийн модель болж инстаграмд зургаа хийснээр санаанд оромгүйгээр олны танил болж, хувцас загвар болоод моделийн чиглэлээр дагнахаар сэтгэл шулууджээ. 

4

Зургаа нийтэлж эхэлсэн цагаас хойш түүний дагагчид цагаар биш минутаар нэмэгдэх болов. Одоо тэр 1 сая гаруй дагагчтай болсон гэнэ. 

5

Түүний нээсэн "SLINKII Athletic" брэнд нь усны хувцас, йогийн бариу өмд, дэгжин загвартай цамц, футболк, майкуудыг зардаг. Үнийн хувьд 100 доллараас эхлэх юм. 

6

Харин олсон орлогынхоо тодорхой хувийг буяны байгууллагад хандивладаг тухайгаа албан ёсны сайт дээрээ бичжээ. 

7

"Би өмнө нь өглөө 7 цагт босоод ажилдаа явдаг, ажлаа дуусгаад гэртээ ирээд унтдаг, ийм л нэг идэвхигүй амьдралтай охин байлаа. Харин хувийн бизнесээ эхлүүлснээс хойш өдөр бүр өөр, дахин давтагдашгүй өнгөрдөг болсон. Энэ нь ч надад таалагдаж байна."

8

"Хэрвээ би өмнөх шигээ л хуульчаа хийгээд явж байсан бол харамсах байсан байх даа" хэмээн бичжээ. 

9

Хүсэл мөрөөдөл гэдэг хамгаас чухал, бас хамгийн үнэ цэнтэй зүйл. Түүнийхээ төлөө эд эс бүхнээ хөдөлгөж чадвал өөрийгөө хүн шиг амьдарч байгаад тооцож болох юм. Та үүнтэй санал нэг байна уу?

10

11

12

13

14

15

16

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()