Гуталны эвгүй үнэр арилгах хялбар аргууд

Гутлаар нь хүнийг хэрхэн дүгнэх талаар мөн гэрийн нөхцөлд гутлыг сунгах болон багасгах зэрэг мэдээллүүдийг өмнө нь бид та бүхэнд хүргэж байсан билээ. Харин энэ удаад уншигчдийн санал хүсэлтийн дагуу гутланд шингэсэн эвгүй үнэрийг хэрхэн арилгах талаар хүргэх гэж байна.

Гуталны эвгүй үнэр арилгах хялбар аргууд

1 Нимбэгний хальс

Шинэхэн нимбэг болон жүржийн хальсийг гутлан дотроо 2-3 цаг байлгаарай. Эвгүй үнэр арилж, сайхан үнэр хөлөнд тань шингэх болно.

Нимбэгний хальс

2 Нүүрсэн эм

Нүүрсэн эм буюу “Уголь активированнь”-аас хэдэн ширхэгийг гутландаа хийж хонуулаарай.

Нүүрсэн эм

3 Спиртийн агууламжтай шингэн

Архи юм уу шил арчдаг шингэнийг гутландаа хэд хэд цацаад хонуулахад эвгүй үнэр арилахаас гадна элдэв нян бактерийг устгадаг.

Спиртийн агууламжтай шингэн

4 Хүүхдийн нунтаг цацлага

Таны хөл хөлрөмтгий бол хөлөндөө хүүхдийн цацлага цацаарай. Эсвэл гутландаа цацаж шингээгээд хонуулахад эвгүй үнэр арилсан байх болно.

Хүүхдийн нунтаг цацлага

5 Сода

Сода нь гутлан дахь чийг болон эвгүй үнэрийг зэрэг арилгах давуу талтай. Содатай усанд хөлөө дүрэхэд хөл зөөлрөхөөс гадна хөлрөх нь багасаж, эвгүй үнэрээс салгадаг.

Сода

6 Лаванда цэцэг

Лаванда цэцгийг цэвэр даавуунд хийж оёод гутландаа 1 юм уу 2 хонуулаарай. 

Лаванда цэцэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()