1
Түрхдэг масло
Хэрвээ бидний өдөр тутамдаа талхан дээрээ түрхэж иддэг масло ийм болчихвол үнэхээр догь биш гэж үү? Нимгэн хэрнээ жигд түрхэгдэж, хооллоход илүү хялбар болно шүү дээ.
2
Зайрмагны торх
Зайрмагны торх яагаад заавал нэг удаагийнх байх ёстой гэж? Иймэрхүү зүйл байхад хүүхэд багачууд зайрмагаа идэхэд илүү хялбар, бас тааламжтай байх юм.
3
Өндөр өсгийт дээр явж сурж байгаа хүмүүст зориулав
Таны харж байгаачлан энэхүү жижиг дугуйтай түшлэг нь тухайн хүнийг тэнцвэрээ олох, өсгийт дээр хурдан алхаж сурахад зориулагджээ.
4
Ухаалаг бал
Хөөх... үнэхээр ухаалаг юмаа. Халбага, сэрээ бүхий үзэг байхад л хооллонгоо, хичээлээ бичиж болох нь ээ.
5
Хогийн шүүр, хутгууртай гэрийн шаахай
Гэрийн шалан дээр жижиг хог, тоос шороо болсон бол ийнхүү хялбар аргаар цэвэрлээрэй.
6
Шатан доторх шүүгээ
Шатны доторх сул зайгаа ашиглан, гутлын тавиур хийгээрэй.
7
Өмдөн дээрх "ширээ"
Өвдөг дээрээ хооллох үедээ өмссөн өмдөө бохир болчихвий хэмээн санаа зовохгүйгээр тайван идэх боломжтой. Харин дараа нь хуулж аваад л угаахад хангалттай.
8
Хатаагчтай сандал
Гудамжны сандлууд бороо орсны дараа норж, хэсэгтээ л суух аргагүй болдог шүү дээ. Тэгвэл энэхүү сандлын тусламжтай хуурай хэсгийг эргүүлээд л суух боломжтой юм.
9
Хэмжээтэй бүс
Турж байгаа хүмүүс, өөрийн бүсэлхийн тойрог, жингээ хянах боломжтой гээд боддоо. Үнэхээр ухаалаг байгаа биз.
10
Шувуу хооллох зориулалт бүхий тавцан
Талх хэрчих бүрийд үйрмэг үйрч, түүнийг хаяхаас өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл үүнийг илүү ухаалгаар, тодруулбал шувуу хооллож болох юм.
11
Хөл бөмбөг тоглох сандал
Хөл бөмбгийг утгаар нь тоглох боломжтой ухаалаг сандал...
12
Гар хөлтэй, унтлагын хөнжил
Амралт зугаалга, аялал жуулчлал гээд бүхий л үед таны эрхэм нөхөр болох мишокийг ийнхүү хөл гартайгаар бүтээжээ. Хөдөлгөөнд саадгүй, дулаахан гээд олон давуу талтай байгаа биз.
13
Ундааны савны бариул
Лаазтай хүйтэн ундааг уухад гар бээрээд хэцүү байдаг бол асуудлыг хялбархан шийдэх боломжтой боллоо.
14
Скэйттэй хүүхдийн тэрэг
Балчир үрсээ салхилуулаад явж байгаа ээжүүдэд маань үнэхээр хэрэгтэй эд байгаа биз?
15
Шар айраг хийх боломжтой зангиа
Ажил дээрээ нууцхан шар айраг уухыг хүсвэл энэхүү зангиа танд хэрэг болно.
16
Теннис тоглох зориулалт бүхий ширээ
Хаалгаа хааж эргүүлээд л ширээний теннис тоглох боломжтой гээд бод доо. Үнэхээр сайхан байгаа биз?
17
Ээж хүүхэд хоёрын хос бээлий
Нэг сумаар хоёр туулай буудна гэж үүнийг л хэлнэ дээ. Хоёр биенийхээ илчинд хэзээ ч даарахгүй юм байна.
18
Хөшигтэй буйдан
Буйдан ч болно, ядарсан үед гэрэл хаагаад ор ч болох боломжтой тухтай ор.
19
Ус шавхагчтай халбага сэрээний сав
Заримдаа халбага сэрээний саван дотор ус хуримтлагдаад, бохир болчихдог. Үүнээс сэргийлэх хамгийн зөв арга.
20
Номын тавиуртай буйдан
Номын хорхойтнуудад гайхалтай тохирох буйданг хүсвэл та өөрөө ч урлаж болох юм.