1
Жастин Бибер (Justin Bieber)
Бид бүгд л түүний талаар мэднэ. Үргэлж л маш сонсголонтой сайхан дуунуудыг дуулж, тэр нь дууны жагсаалт бүрийг тэргүүлдэг шүү дээ. Өдгөө 22 настай Канадын залуу дуучин, 4 настай байхаасаа л дуулж эхэлсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд түүний талаар хар бараан мэдээллүүд цахим ертөнцөөр нэг түгэх болсон. Түүний зугаа цэнгэл хэтэрч, олон нийтийн газар бие зассан, хар тамхи татаж, хурд хэтрүүлсэн зэргээр асуудал тарьсаар байгаа билээ. Мөн хуучин найз бүсгүй Селена Гомез (Selena Gomez)-ыг удаа дараа хуурч, эцэст нь хоёр тийш болсон юм.
2
Майли Сайрус (Miley Cyrus)
Үргэлж л этгээд, бүр тэнэг гэмээр үйлдлээрээ бид бүхнийг гайхшруулж байдаг дуучин бүсгүй аавынхаа дэмжлэгтэйгээр анх урлагийн ертөнцөд хөл тавьсан. Түүний эцэг Билли Рэй Сайрус (Billy Ray Cyrus) анх өөрийн охиныг Диснейн шоу, Ханна Монтанагийн дүрд тоглуулан, түүнээс хойш өөрийн нэр алдрыг олонд түгээсэн юм. Гэвч өдгөө тэрээр садар самуун зүйлийг сурталчилж, тэр нь бидний анхаарлыг онц гойд татахаа больсон гэхэд болно. Тэрээр дуучин Робин Тик (Robin Thicke)-ийн өмнө садар самуун сурталчилж, улмаар олны хараалд өртсөн билээ.
3
Taylor Swift (Тайлор Свифт)
Гоо сайхан зүс царай, загвар өмсөгчөөс дутахгүй өв тэгш бие, авьяас, хоолой гээд түүнд байхгүй зүйл үгүй мэт... Урлагийнхан дундаа нэлээдгүй нэр хүндтэй, сэтгэлийн хөдлөлтэй нь гэгддэг. Учир нь тэрээр өөрт тохиолдсон сайхан явдал, саар зүйлсийг ч тэр дуу болгоод биччихдэг юм. Түүний дууны өнгө аяс нь бүхэлдээ өдрийн тэмдэглэл шиг эмх замбараагүй, хэтэрхий илэн далан байдаг шүү дээ. Энэ нь маш олон хүмүүст таагүй сэтгэгдлийг төрүүлдэг байна.
4
Кристен Стюарт (Kristen Stewart)
Авьяаслаг залуу уран бүтээлч бүсгүйг үнэлэх, тоглосон киног нь биширч, шимтэн үзэх хүмүүс цөөнгүй. Түүнийг бид бүхэн “Twilight” цуврал кинонууд, болон “Snow White and the Huntsman”, киногоор нь илүүтэй мэддэг. Гэвч зарим хүмүүс түүнийг эдгээр дүрүүдийг хэрхэн аваад байгааг ойлгодоггүй аж. Үндсэндээ өөрийн авьяас чадварт нийцээгүй дүрд тоглосон хэмээн шүүмжлэгчдээс тааруухан үнэлгээг авчээ. Учир нь энэ бүхэн түүний харилцааны таагүй явдал, жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)-ыг хуурсан зэрэгтэй холбоотой болов уу.
5
Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйг хийсэн уран бүтээл, буяны ажлаар нь хүмүүс маш их үнэлэн, хайрлаж хүндэлж явдаг юм. Тэрээр өөрийн хүүхдүүдийн ихэнхийг өргөж авсан бөгөөд маш олон сайхан уран бүтээлд тоглож түүнийхээ ашгийг буяны байгууллагад хандивласан байдаг. Гэвч тэрээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудлаас болж ихээхэн шаналж байгаа юм. Хоолноос гарч, хорт хавдартай тэмцэхээс илүүтэй түүнийг турж үхэх аюултай байгааг хэвлэлээр шуугьж байна. Гэвч тэрээр өнөөг хүртэл эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэхээс татгалзсаар байгаа юм.
6
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Улбар үс, үзэсгэлэнт сэвхтэй царайгаараа олны танил болсон жүжигчин бүсгүйг Холливууд цагтаа дээгүүр үнэлдэг байлаа. Нэгэн үе хар тамхи, архины эмчилгээнд явж, уран бүтээлээ завсардаад байсан ч, удахгүй гарах шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Түүнийг эргүүлэх залуусын тоо маш их. Тиймдээ ч жүжигчин бүсгүй өөрт таалагдсан, эргүүлсэн залуус, бүсгүйчүүлтэй болзчихдог болохоор түүнийг нэлээдгүй явдалтай бүсгүй хэмээдэг аж. Саяхнаас Оросын тэрбумтан залуутай үерхэж байгаа ч, түүнийг мөн л өнгө мөнгө харсан хэмээн хараах хүмүүс цөөнгүй байгаа гэнэ.
7
Шайа ЛаБаф (Shia LeBeouf)
Алдарт жүжигчин, кино зохиолч энэ эр “Transformers” киноны зохиолыг бичиж, түүндээ тоглон чамгүй ажилтанд хүрсэн. Тус кино нь ч өдгөө хүмүүсийн үзэх дуртай, шилдэг киноны нэг болсон юм. Гэвч тэрээр бусдын зохиолоос санаа авч, оюуны өмчийн хулгайн хэргээр шүүхэд дуудагдаж байсан. Мөн маш бүдүүлэг, тэрчлэн хүмүүстэй хэрхэн зөв харьцахаа мэдэхгүй зэргээр шүүмжлэлд өртжээ.
8
Ким Кардашьяан (Kim Kardashian)
Реалити шоуны од тэрбээр олон түмэнд гоо үзэсгэлэн, нүцгэн биеэрээ олны танил болсон гэхэд болно. Секс бичлэг, маш олон задгай зураг авалтууд, 10 хуруунд үл багтах амрагийн явдал зэргүүд нь түүнийг хэн бэ гэдгийг тодорхойлно. Гэвч өдгөө 2 хүүхдийн эх болж, ухаан, намба суусан байгааг харсан хүмүүс одоо л зөв сайхан амьдрах нь хэмээн сайшааж байгаа гэнэ. Жүжигчин, дуучин болох гээд бүтэлгүйтсэн бүсгүй үргэлж л өөрийгөө дээгүүр үнэлж, бусдыг доош нь хийдэг болохоор хүмүүс түүнд нь тэр бүр нааштай ханддаггүй байна.
9
Канье Вест (Kanye West)
Реалити шоуны од Ким Кардашьяаны нөхөр реппер эр өөрийгөө “Хэрвээ библь өнөө цагт бичигдсэн байсан бол түүний гол дүр нь би байх байсан хэмээжээ”. Түүнийг дуучин Тайлор Свифттэй микрофон булаалдсан, түүнчлэн өөрийн тоглолтоос бүтэн цаг хожимдож ирээд үзэгчдээсээ уучлалт гуйлгүй, жишим ч үгүй тоглолтоо үргэлжлүүлсэн гэх мэт зүйлсээс нь болж хүмүүс үзэн яддаг юм. Түүнийг хүмүүс маш хувиа хичээсэн, их зантай хэмээн таашаадаггүй байна.
10
Мадонна (Madonna)
80,90 –ээд оны үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж байсан, авьяаслаг дуучин бүсгүйг хэтэрхий эрээ цээргүй, нас намбандаа байдаггүй гэхчлэн хүмүүс маш ам муутай байдаг. Учир нь тэрээр өдгөө 57 настай гэхэд хөх, өгзгөө ил гарган, хэтэрхий задгай хувцаслаж, түүнээсээ болж хүмүүсээс шүүмжлэл хүртээд байгаа. Саяхны болсон “Met Gala 2016” нэгэн арга хэмжээн дээр мөн л ихэд задгай хувцаслаж, хамгийн зохимжгүй хувцасласан оддын тоонд орсон билээ.
11
Жон Майер (John Mayer)
Алдартай дуучин, продюсер түүнийг шүтэн биширч, хүндлэх хүмүүс цөөнгүй. Учир нь тэрээр үргэлж л маш сайхан бүтээлүүдийг туурвиж, бид бүхэнд бэлэг барьдаг шүү дээ. Нэгэн үе түүний тоглолтын тасалбар зарлагдаад удаагүй хирнээ л бүгд маш хурдан зарагддаг байсан. Харин өдгөө түүний талаар цуурхлуудаас болоод нэр хүнд нь унаад байгаа гэхэд болно. Учир нь түүний хуучин найз бүсгүй Тайлор Свифт, дуучин залуугаас салахдаа нэг сайн болгоод өгсөн гэдэг шүү. Шууд л түүний талаар дуу гаргаж, хүмүүс ч үүнийг хэнд зориулсан болохыг нь шууд л мэдсэн гэдэг. Тэрээр түүнийг мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүн чанаргүй хүн хэмээн хэлсэн юм.
12
Том Круз (Tom Cruise)
Үргэлж л маш хүнд хэцүү хөдөлгөөн, үзүүлбэр, зураг авалттай адар явдалт, тулаант кинонуудад тоглож өөрийн авьяас чадварыг сорьдог жүжигчин залууг эхнэр Кэти Холмес (Katie Holmes)-оос салснаас хойш хүмүүс ам муутай байх болсон. Учир нь тэрээр нэгэн үе эхнэртэй ухаангүй дурласан, түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй хэмээн аяглаж байсан хэдий ч охиноо төрснөөс хойш их удалгүй хоёр тийш болсон юм. Түүний шалтгааныг жүжигчин залуутай холбон тайлбарлаж байна.
13
Жон Траволта (John Travolta)
Нэгэн үе Холливуудын хамгийн сайхан, дур булаам залуу хэмээн нэрлэгдэж байсан түүнийг зовлонт амьдрал тойроогүй, дайраад гарсан юм. Түүний хүү хэтэрхий залуугаараа дөнгөж 17 насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, түүнээс хойш жүжигчин эр амьдрах итгэлгүй болсон гэхэд болно. Тиймдээ ч ихэнхи киноны саналаас татгалзаж, ерөнхийдөө карьер нь унасан билээ. Сэтгэл гутралд орж, зүй зохисгүй үйлдлүүд гарган танхайрсан гээд түүний зовлон дуусахгүй биз ээ.
14
Жейден Смит (Jaden Smith)
Урлагийн гэр бүлээс гаралтай, авьяаслаг залуу жүжигчин, дуучин түүнийг үнэлэх хүмүүс цөөнгүй. Бүр жаахнаасаа л эцгийнхээ хамтаар “Pursuit of Happyness”, “The Karate Kid” зэрэг кинонд маш чадварлаг тоглож, үзэгчдээс таатай үнэлгээг аваад байсан. Гэвч кино шүүмжлэгчид түүнийг "Эцгийнхээ нөлөөнд хэт автсан, ур чадвар муутай жүжигчин. Өөрийгөө илүү хөгжүүлж байж, кинонд тоглох хэрэгтэй" хэмээсэн байна. Энэ бүхэн түүний дараа дараагийн бүтээлийн карьерт нөлөөлсөн нь ойлгомжтой.
15
Боно (Bono)
U2 хамтлагийн дуучин, дуу бүтээгч түүнийг үнэндээ маш олон хүмүүс үзэн яддаг. Учир нь тэрээр өөрийн дуундаа маш хэрэгцээгүй олон зүйлсийг дурдаж, заримдаа бүр доромжилсон утга агуулгыг шингээдэг байна. Үүнийг нь сонссон хүмүүс түүнийг дуугаа бүр мөсөн орхих хэрэгтэй, чи бол дуучин биш хэмээн хараажээ.