Нүүрний арьсийг залуужуулах шилдэг 7 арга

Мөнхийн залуу арьсны нууц дэлхийн бүх эмэгтэйчүүдийн санааг зовоож байдаг билээ. Эртний эрдэмтэд, химичид нүүрний арьсийг хэрхэн залуу харагдуулах талаар арга хайж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоо үед ч гэсэн залуу харагдах нууцын эрэл хайгуул зогсоогүй байгаа бөгөөд харин ч бүр мэргэшсэн нарийн түвшинд явагдаж байгаа. Харин энэ удаад бид бараг л бүхий л гоо сайхны салонуудад хэрэглэдэг, аль хэдийн олны танил болсон залуужуулах аргуудын талаар бус харин та бүхний төдийлөн сонсож байгаагүй өвөрмөц аргуудын талаар хүргэе.

Нүүрний арьсийг залуужуулах шилдэг 7 арга

1 Буккал-нүүрний массаж

 

Буккал гэдэг нь аман дотроос хийдэг эрчимтэй массаж юм. Массажист тухайн хүний аман дотор гараа хийж нүүрний булчингийн дагуу массаж хийдэг байна. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, арьсанд хүчилтөрөгч нэвтрэхэд нөлөөлдөг байна. Өнөөдрийн байдлаар Буккал нь Их Британид нэлээд алдартай боловч дэлхий даяар тархаж амжаагүй байгаа юм байна. Алдартангуудаас Скарлетт Йохансон, Анжелина Жоли болон Кейт Мосс нар энэ массажыг хийлгэж байсан гэх яриа бий.

Буккал-нүүрний массаж

2 Хацрын массаж

Энэ массаж нь Тайландаас гаралтай. Тайчуудын хэлж байгаагаар энэ массажыг нэг удаа хийхэд л үр дүн нь харагддаг гэнэ. Массажыг хийхдээ тухайн үйлчлүүлэгчийн хацрыг зөөлнөөр алгаддаг аж. Эртний энэ арга нь ямар нэгэн мэс ажилбаргүйгээр үрчлээг тэнийлгэхээс гадна нүх агшаах үйлчилгээтэй байдаг гэнэ. Ийм төрлийн массаж нь Сан-Франциско-д 15 минут нь 350 долларын үнэтэй байдаг байна.

Хацрын массаж

3 Залуужуулах үйлчилгээтэй алтан маск

Эрт дээр үеэс л алтыг гайхалтай, шидэт бүтээгдэхүүн хэмээн үзсээр ирсэн. Харин Флоридад байх "Mar-a-Lago" хэмээх салон үйлчлүүлэгчиддээ 24 карат алтаар биеэ бүрүүлэх саналыг тавьж байгаа гэнэ. Эмч нарын үзэж байгаагаар алт нь үрчлээ тэнийлгэж, целлюлит арилгах үйлчилгээтэй аж.

Залуужуулах үйлчилгээтэй алтан маск

4 Вампир үйл ажиллагаа

Аймшгийн кинон дээр вампирууд мөнх амьдрахын тулд хүний цус уудаг билээ. Тэгвэл өөрөө залуужихын тулд яагаад вампирын аргаас хэрэглэж болохгүй гэж? Үүнтэй холбогдуулан эрдэмтэд нэгэн аргыг боловсруулсан бөгөөд энэ нь тухайн хүний биеийн аль нэг хэсгээс нь цус авч нүүрнийх нь арьсан доор хийх явдал юм. Ингэснээр хүний арьс толигор. өнгөлөг, залуу болох юм гэнэ. Энэ арга нь АНУ-д ихээхэн алдартай болж байгаа бөгөөд Техасын алдарт гоо сайхны мэс засалч Сэм Лэмын хэлж байгаагаар бусад аргуудаас хамгийн шилдэг, биед хоргүй арга юм байна. Гэхдээ энэ аргыг хүмүүс хэрэглэхээс эмээж байгаа боловч алдарт Ким Кардашьян туршаад үзсэн бололтой. 

Вампир үйл ажиллагаа

5 Шувууны баасаар хийсэн маск

Энэ маскны гол найрлаганд нь шувууны баас ордог байна. Харин Японд энэ маскыг хийхэд гургалдайн баасыг голдуу ашигладаг аж. Энэ маскыг Америкийн томоохон салонуудад ихээхэн ашиглах болжээ. Шувууны баас нь гуужуулах үйлчилгээтэй учир арьсыг толигор, гялалзсан болгодог байна. Хэт ягаан туяанд хатаасан баасыг ус болон будааны үйрмэгтэй хольж нүүрэн дээрээ тавих юм байна.

Шувууны баасаар хийсэн маск

6 Галаар залуужуулах

Галаар залуужуулах үйлчилгээ нь Хятад улсад анх үүсч байжээ. Маскыг тавихдаа нүүр болон хөлөн дээр нь зориулалтын спиртэнд дэвтээсэн алчуур тавьж дараа нь түүнийгээ шатаадаг байна. Хятадуудын үзэж байгаагаар ийм төрлийн эмчилгээ нь цусны эргэлтийг сайжруулж, нүүрний өнгө сэргээж, унжсан арьс болон үрчлээг арилгадаг байна. Энэ үнэхээр үнэн болов уу?...

Галаар залуужуулах

7 Зөгийний хороор хийсэн тос

"Rodial" компанийн үйлдвэрлэж эхэлсэн энэ тосыг зөгийний хорноос гаргаж авдаг гэнэ. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар энэ тос нь үрчлээ тэнийлгэдэг байна. Гүнж Кейт Миддлтон хуримынхаа өмнө энэ тосыг түрхэж байсан гэх яриа дэгдээд байгаа гэнэ. Үнэндээ зөгийний хор нь хэсэг зуур цусны эргэлтийг сайжруулж, арьсийг гялалзсан өнгөтэй болгодог байна.

Зөгийний хороор хийсэн тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()