Жонни Деппийн зовлонт амьдрал

Бидний хайрлаж, хүндэлж явдаг чадварлаг уран бүтээлч, бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу болсон жүжигчин бол мэдээж Жонни Депп (Johnny Depp) билээ. Тэр цаг үргэлж маш хачин, содон гайхалтай дүрүүдээр дэлхий нийтэд бэлэг барьдаг. Гэвч тэрээр энгийн бус энэхүү дүрүүдээ бүтээхдээ юу юу туулснаа тэр бүрийд дэлгээд байдаггүй. Тиймээс бид та бүхэндээ доорх мэдээллийг хүргэж байгаа юм.

Жонни Деппийн зовлонт амьдрал

1 Кит Ричардс (Keith Richards)-тай битүүхэндээ өрсөлддөг

Алдарт “Rolling Stones” хамтлагийн гитарчин Кит Ричардс, жүжигчин залуугийн үлгэр дуурайл авдаг алдартан ажээ. Түүнийг анх Карибын тэнгисийн дээрэмчин киноны гол дүр болох “Ахмад Жак Спарров” (Jack Sparrow)-ийн дүрийг авахад, маш олон хүмүүс санаагаа чилээж байсан гэдэг. Тиймээс ч жүжигчин залуу өөрийн дүрдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж, хэрхэн амьдруулах вэ гэсээр толгойгоо ихээхэн гашилгасны эцэст хөгжимчин эрээс санаа авсан байна. Анзаараад харвал тэр хоёр үнэхээр төстэй байгаа биз?

Кит Ричардс (Keith Richards)-тай битүүхэндээ өрсөлддөг

2 Өөрийн дүр бүхий хүүхэлдэйг гаргаж байсан

Жүжигчин хүн байна гэдэг тийм ч амар ажил биш. Кинондоо тоглосоор яваад ар гэрийн ажил цалгардаж, охин Лили Рөүз (Lily Rose)-д ч тавих анхаарал халамж дутагдаж байсан болохыг тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн. Ямар сайндаа л тэрээр охиноо уйдаахгүй, ганцаардуулахгүй гэж өөрийн дүр төрх бүхий хүүхэлдэйн цуглуулгыг охиндоо зориулан хийж, охин нь түүнийг харах бүрийд аавыгаа ямар хэцүү ажил хийдэг болохыг ухаарна хэмээн бодсон гэдэг. Харин өдгөө түүний охин эцгийнхээ халааг авахаар жүжигчний амьдралд эргэлт буцалтгүйгээр  оржээ. Охин Лили нь найруулагч Кевин Смит (Kevin Smith)-ийн “Yoga Hosers” кинонд дүр бүтээж байгаа юм.

Өөрийн дүр бүхий хүүхэлдэйг гаргаж байсан

3 Бүсгүй хүний дүрд ч хувирна

Жүжигчин хүн гэдэг найруулагчийн хувиарласан дүрд хэрхэн сайн тоглох вэ? түүнийг хэрхэн бүтээх вэ? гэдэгт хамаг анхаарлаа хандуулах ёстой. Тэр нь бүсгүй хүний дүр, биеэ үнэлэгч, алуурчны дүр байсан ч хамаагүй хамаг чадлаараа хичээх л хэрэгтэй болно. Тэрээр амьдралынхаа хугацаанд бүтээсэн дүрүүдээ эргэн харахад маш их сэтгэл нь хөдөлдөг гэжээ. Учир нь энэ бүхнийг бүтээх гэж ямар их хөдөлмөрлөж, хичээллэсэн зүтгэл нь мэдрэгддэг гэсэн байна. Тэр дунд эмэгтэй хүний дүр ч мөн багтжээ. Эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд хувилахад тийм ч хэцүү биш, харин эрэгтэй хүн эмэгтэй хүн болоход юу юу үзэж туулахыг тэр гэхвээ...

Бүсгүй хүний дүрд ч хувирна

4 Хөдөөний уугуул иргэдийн амьдралаар амьдарна

Таны санаж байгаачлан тэрээр Америкийн уугуул иргэдийн талаар өгүүлэх “The Lone Ranger” кинонд Тонто хэмээх залуугийн дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Тэрээр өөрийн дүрдээ орохын тулд яг л тэдний нэг мэт Шинэ Мексикийн эзгүй талд хоноглосон гэдэг шүү. Асар их хөдөлмөр, тэвчээр, зүтгэл зөвхөн уран бүтээлч хүнээс л гардаг гэмээр байх юм.

Хөдөөний уугуул иргэдийн амьдралаар амьдарна

5 Алтан шүд хийлгэсэн

“Ахмад Жак Спарров” (Jack Sparrow)-ийн дүр түүнд асар их нэр хүнд, амжилтыг авчирсан билээ. Гэвч энэ их их нэр хүнд тийм ч хямд үнээр олдсонгүй. Тэрээр өөрийн дүрдээ орохын тул шүдэндээ металл суулгаж, амаргүй давааг давсан гэдэг. Мөн хиймэл хамар ч хийлгэсэн гэдэг шүү... 

Алтан шүд хийлгэсэн

6 Талийгч эрийн өмдийг өмссөн

Найруулагч Майкл Манн (Michael Mann)-ний найруулсан “Public Enemies” киноны гэмт этгээд Жон Диллинжер (John Dillinger)-ийн дүрийг бүтээсэн байдаг. Тэрээр энэхүү дүрээ бүтээхийн тулд мөн л маш олон судалгааны ажлыг хийж, чамгүй хөдөлмөр гаргасан юм. Тиймээс ч зартай гэмт хэрэгтний музейг үзэж, хувцсыг нь хүртэл өмссөн гэдэг.

Талийгч эрийн өмдийг өмссөн

7 Моринд өшиглүүлэхээ дөхжээ

Алдарт “The Lone Ranger” кинонд Тонто хэмээх залуугийн дүрийг бүтээхийн тулд тэрээр морьтой ихэд нөхөрлөх шаардлага гарсан нь ойлгомжтой. Тиймээс ч киноныхоо явцад маш олон удаа мориноос унаж, тэр ч байтугай төмсгөө өшиглөлүүхээ дөхжээ. Азаар тэр ноцтой гэмтээгүй, харин хөнгөн шалбараад өнгөрсөн гэдэг. 

Моринд өшиглүүлэхээ дөхжээ

8 Үсээ хуссан

Тэрээр “Fear and Loathing in Las Vegas” киноны Хантер С. Томпсон (Hunter S. Thompson)-ний  дүрийг бүтээхдээ, үсээ хусуулсан гэдэг. Энэ нь түүний хувьд үнэхээр хэцүү сонголтын нэг байжээ. Учир нь жүжигчин эр өөрийн үсэндээ маш хайртай бөгөөд аргагүйн эрхэнд дүрдээ орохын тулд үсээ ийнхүү хуссан байна.

Үсээ хуссан

9 Архинд донтсон

Жүжигчин хүн байхын хамгийн хэцүү тал нь дүрдээ орох юм. Тиймээс ч жүжигчин эр өөрийн дүрийг илүү амьд болгохын тулд өөртэйгээ тэмцэлдэн, зарим үед хатуухан дарсаар сэтгэлээ тайвшруулдаг байжээ. Ийнхүү дүрдээ орохын тулд сэтгэлээ бэлдэх, жинхэнэ өөрийгөө таягдан хаяж, киноныхоо дүрээрээ амьдрах хэрэг гардаг байна. Харин дүрээ амилуулах явцдаа ууж байсан хатуу дарсаа нэг хэсэгтээ л орхиж чадалгүй, бараг л донтох шахжээ.

Архинд донтсон

10 Жин хасаж, цонхийсон

Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол яалтачгүй “Хайчин гарт Эдвард” билээ. Бид энэхүү бүтээлээр нь л жүжигчин залууг мэдэж, шүтэн биширч эхэлсэн биш гэж үү? Энэхүү кинонд нэгэн зохион бүтээгч эр зүрх сэтгэлтэй биетийг бүтээж, түүнийхээ гарыг хийж амжилгүй бурхны оронд оддог. Улмаар тэрхүү бүтээл нь хайчин гартайгаар үлдэж, нэгэн гэр бүлд амьдрах болдог юм. Гэвч түүх сайнаар дуусахгүй. Энэхүү хачирхалтай, аймшигтай гэмээр дүрд тоглохын тулд тэрээр 15 кг жинг хаясан байна.

Жин хасаж, цонхийсон

11 Гэмт хэрэгтэнтэй уулзсан

“Blow” киноны хар тамхины худалдаачин залуугийн дүрийг бүтээхдээ тэрээр мөн л хар тамхи худалдаалдаг, 70-аад оны хар тамхины цуутай наймаачин Жорж Юнг (George Jung) хэмээх эртэй уулзаж, дүрээ хэрхэн бүтээх талаар зөвлөгөө мэдээллийг авсан гэнэ. Мэдээж үүний тулд тэдгээр тамхийг татаж үзэх, түүнээс авах мэдрэмжээ ч кинондоо оруулж өгөх ёстой шүү дээ...

Гэмт хэрэгтэнтэй уулзсан

12 Дүрээ бүтээхийн тулд 4 сар тэнэмэл амьдралтай байв

“Fear and Loathing in Las Vegas” киноны Хантер С. Томпсон (Hunter S. Thompson)-ны  дүрийг амжилттай бүтээхийн тулд үсээ хусахаас гадна, 4 сар орчим гадуур амьдарчээ. Тэр үед гэр бүлийн амьдрал, тав тух гэдгийг бүрэн мартсан гэхэд болно. Аль таарсан газраа хоноглож, төдий хэмжээгээр олон сайхан найзтай болсон гэдэг шүү. 

Дүрээ бүтээхийн тулд 4 сар тэнэмэл амьдралтай байв

13 Хувцаснаасаа болж бэртэх

Найруулагч Тим Бартон  (Tim Burton)-ий “Хайчин гарт Эдвард” кинонд тоглохдоо санаандгүй байдлаар маш олон удаа биеэ урж зүсэн хүнд хөнгөн янз бүрээр л шархадсан гэдэг. Орой болгон л дайнд яваад ирсэн аятай цээж гараараа дүүрэн сорви, улайсан оромтой ирдэг байж. Яг  кинон дээр гардаг шигээ нүүрээ зүсэж, биеэ бэртээсэн гэхээр аймаар байгаа биз. Мөн савхин материалтай бариу хувцсыг удаан өмссөнөөсөө болж, амьсгал нь бачимдаж, ухаан самуурч унасан ч удаатай. 

Хувцаснаасаа болж бэртэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()