Хэрэв та Мобикомын урьдчилсан төлбөрт эсвэл хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол дансан дахь нэгж тань залгах болон мессэж илгээхэд хүрэлцэхгүй байсан ч Боломж 3 үйлчилгээг ашиглан хүссэн дугаар руугаа дохих боломжтой болж байна.
Боломж 3 буюу хүссэн дугаар руугаа дохих үйлчилгээг ашиглах маш хялбар. Та ердөө ярихыг хүссэн дугаараа оруулан дуудлага хийх ногоон товчийг дарах ба залгасан дугаарт тань таны утаснаас “Мissed call” мэдээлэл очих юм. Мессэж илгээхэд мөн адил “Мissed call” мэдээлэл харагдана.
Энэхүү үйлчилгээг өдөрт хэдэн ч дугаарт ашиглаж болох бөгөөд 1 дугаарт дээд тал нь 2 удаа залгаж, 2 удаа мессэж илгээн дохих боломжтой.
Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгчдийн нэгжгүй үедээ хүссэн дугаар руугаа дохих Боломж 3 үйлчилгээний тухай болон Боломж 1: Над руу залга, Боломж 2: Хоногоо мессэж болгох үйлчилгээний дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Мобикомын лавлах 2222 болон бусад операторын хэрэглэгчид 1800-2222 дугаараас авна уу.
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
http://www.facebook.com/MobiCom.Official
http://www.twitter.com/MobicomOfficial
http://www.youtube.com/MobiComTUBE
http://www.linkedin.com/company/mobicom-corporation
http://www.instagram.com/mobicom.official