Хөхний талаар сонирхолтой 45 баримт

Эмэгтэй хүний "Хөх" гэдэг эрчүүдийн анхаарлыг татсан чухал эрхтэн билээ. Сүүлийн үед хөх томруулах хагалгааг их хэмжээгээр хийх болсон ч энэ нь бүсгүй таныг хөхний хорт хавдарт өртөх боломжийг улам ихэсгэж байгаа гэдгийг мэдэх үү? Тиймээс өөрийгөө байгаагаар нь хайрлаж сураарай. Ингээд бүсгүй хүний хөхний талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Хөхний талаар сонирхолтой 45 баримт

1. АНУ-ын Огайо мужийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар хөхний дундаж жин нь 400 гр байдаг гэнэ. 

2. Хэрвээ бүсгүй та 1 кг жин нэмсэн бол таны хөхний хэмжээ 20гр-аар багасна гэнэ. Харин хэвийн жингээсээ турвал мөн л 20гр-аар хасагдах аж.

3. 19-р зууны үеэс Францын эмэгтэйчүүд хиймэл хөхийг зохион бүтээжээ. Жижиг хөхтэй эмэгтэйчүүд малын өөх, парафин зэргийг хөхөндөө шахдаг байсан ч төд удалгүй нас бардаг байжээ.

4. Эмэгтэйчүүдийн 80%-ийн зүүн хөх нь баруун хөхнөөсөө том байдаг байна.

5. Калифорнийн хавдар судлалын их сургуулийн судалгаанаас харахад фитоэстроген хэмээх бодис нь хөхний хэмжээг том болгодог байна. Энэ бодис нь шар айрганд агуулагддаг аж. Тиймээс хөхөө том болгохыг хүссэн эмэгтэйчүүд маалинганы үр, шош, вандуй гэх мэт зүйлсэд ихээр агуулагддаг байна. Гэхдээ энэ эмчилгээг хийхдээ заавал эмчийн хяналтан дор хийх хэрэгтэй аж.

6. Том хөхтэй эмэгтэйчүүд хариуцлага өндөртэй, ухаалаг болохыг 2003 онд Америкийн сэтгэл судлаачид баталсан байна. Судалгаанд 1200 эмэгтэй оролцсон бөгөөд хамгийн жижиг (А),  жижиг (B), дундаж  (С), том (D), маш том (E, F гэх мэт). Судалгаанаас харахад (D) хэлбэрийн хөхтэй эмэгтэйчүүд А болон В хөхтэй хүмүүсээс хамаагүй ухаантай байжээ.

7. Хөх 15-20 ширхэг булчирхайт эсээс тогтсон байдаг бөгөөд усан үзмийн хэлбэртэй байдаг ажээ. Мөн бүсгүйчүүдийн хөхний 97% нь өөх байдаг учир зөөлхөн байдаг байна. 

8. Японд олон жилийн туршид хөхгүй эмэгтэйчүүдийг ихэд эмэгтэйлэгт тооцдог байжээ. Тиймээс тухайн үед хөх томтой эмэгтэйчүүд хөхөө даавуугаар боодог байсан байна.

9. Биений юм ирэхээс долоо хоногийн өмнө хөхний хэмжээ бага зэрэг томордог гэнэ.

10. Илүү хөхтэй байх нь ховор, өвөрмөц үзэгдэл юм. Жишээлбэл: Ромын хааны эх болох Юлия Мамеи болон Генрих XVIII-ын эхнэр Анна Болейн нь гурван хөхтэй байсан бол Марселийн иргэн Вентр таазан дээрээ нэмэлт хөхтэй байсан байна.

11. Эмэгтэй хүний хөхийг илж таалвал тэрээр дур тавьж чаддаг гэнэ. Гэхдээ нийт эмэгтэйчүүдийн 8% нь л ийнхүү чадвартай байдаг байна. Нэгэн эмч хэлэхдээ: "Умай болон хөх нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд эмэгтэй бэлэг эрхтэн үрэвсвэл энэ нь хөхөнд очиж нөлөөлдөг. Тиймээс дээрх үйл боломжтой юм" -гэжээ.

14. Эртний Славянчуудын хувьд маш том, унжсан хөхтэй байх нь сайхан тооцогддог байжээ.
15. 18-р зууны үед Францад үүссэн оргилуун дарсны бакал нь эмэгтэй хүний хөхний хэлбэртэй байжээ.
16. Судалгаанаас харахад бүсгүйчүүдийн 58% нь өөрт тараагүй хөхний даруулгыг зүүдэг байна.

17. Эмэгтэйчүүдийн 70% орчим нь хөхний хэмжээгээ эсвэл түүний хэлбэрийг өөрчлөхийг хүсдэг гэнэ. Гэхдээ энэ нь бүсгүйн сэтгэл санааны байдалтай холбоотой бөгөөд ийм хүсэл төрвөл сэтгэл судлаачид хандсан нь дээр болов уу.

18. Онлайн ертөнцөд өөрийн хөхний зургийг тавьж бусдын санал бодлыг сонсох олон тооны сайт бий. Тиймээс энэ сайтууд руу орж өөрийн үзэл бодлыг бусадтай харьцуулж болох юм.

19. Америкийн Майо эмнэлэгт жилд 600 орчим хөхний хагалгаа хийдэг боловч энэ нь ихэвчлэн хөх жижигсгэх хагалгаа байдаг байна. Учир нь эмэгтэйчүүдийн 98% нь том хөх тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хэмээн үзсэн бол 78% нуруу нь өвддөг, 79% гүйж чаддаггүй, 77% нь спортоор хичээллэж чаддаггүй гэжээ.

20. Хамгийн том хөхтэй баримал нь Францын Сезар баримал бөгөөд түүний хэмжээ нь 82x266x193 см гэнэ. Хөхний хэлбэрийг Crazy Horse хамтлагийн бүжигчний хөхнөөс гаргаж авчээ.

21. Хэрвээ та жижигхэн хөхтэй бол чанга дуулах хэрэгтэй гэнэ. Дуулах үед хөхний булчин чангарч таны хөхийг том болгох гэнэ. 

22. Хөх томруулах хагалгаа хийсний дараа бүсгүйчүүдийн 28%-ийнх нь хөх хатуурч яг л теннисний бөмбөг мэт болдог байна.

23. 1000 гаруй жилийн өмнө Авиценна хөхний хэлбэрийг хадгалах нууц жорыг танилцуулсан байна. Энэ аргыг гэрийн нөхцөлд ашиглаж болдог байжээ.

24. Хөхгүй байх нь тийм ч асуудал биш. Амазоны эмэгтэйчүүд албаар хөхөө тайрч, шатааж байсан байна. Нэг талаас энэ нь тэднийг нум сумтай харьцахад илүү хялбар болж байгаа бөгөөд нөгөө талаас өрсөлдөгчидөө айлгах зорилгоор ийнхүү авдаг байжээ. 
25. 18-р зууны үед хөхний толгойн өнгийг будгаар тодотгодог байсан байна. Яг л уруул будаж байгаа шиг.

26. Британийн судлаачид хамгийн том хөхтэй эмэгтэйчүүд хаана амьдардаг болохыг судалжээ. Судалгаанд долоон орны 30-39 насны 5000 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна. Доорх зургийг хараарай.

27. Хөхний хагалгаанд орсон эмэгтэйчүүд амиа хорлох нь их байдаг.

28. 1886 онд хамгийн анхны хөхний даруулга үүсчээ. Анхны хөхний даруулгыг англичууд зохион бүтээсэн байна.

29. Африк болон Энэтхэгийн орнуудад том хөхтэй бүсгүйчүүд ихэд алдартай байдаг гэнэ.

30. 2001 оноос хойш Италийн зэвсэгт хүчинд хэт том хөхтэй эмэгтэйчүүдийг цэрэгт авахаас татгалзсан байна. Учир нь том хөх янз бүрийн саад бартааг давж туулахад ихээхэн саад болдог гэнэ.

31. Хөхнйи даруулга дотроос хөвөн, хиймэл хөх гэх мэт олон зүйлийг гаргаж болно.

32. Төрөхийн өмнө хөхний хэмжээ 700 гр-аар нэмэгддэг байна.

33. Австралийн Аборигенчууд жижиг хөхтэй эмэгтэй хүмүүсийг дутуу үнэлдэг байжээ. Тиймээс хөхөө том харагдуулахын тулд бүсгүйчүүд тосоор тослож улаан зосоор буддаг байсан байна.

34. 2000 оны эхэн үед Хятад улсад төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн хоёр хөх нь ижил хэмжээтэй байх ёстой гэсэн хууль гарч байжээ. 2004 онд хоёр өөр хөхний хэмжээтэй охин ажилд орох гэж хичээсэн боловч хөхний шалтгаанаас болж тэнцэхгүй байсан учир гомдол гаргажээ. Ингээд энэ хууль хүчингүй болсон байна.

35. Зарим нэг хойд хэсгүүдэд хүүхэд эхлээд хөхөнд бүрэлдэн тогтож харин дараа нь доошолдог хэмээн үздэг байна.

36. Adidas компанийн судалгаанаас харахад хэт том эмэгтэй хүмүүст дасгал хийхэд нэлээд хүндрэлтэй байдаг бөгөөд хэт их ачаалал өгсний дараа бие нь өвддөг байна. Тиймээс фитнессээр хичээллэж байгаа эмэгтэйчүүд зориулалтын дотуур хувцас өмсөх ёстой байдаг байна. Харин бодибилдингээр хичээллэсэн тохиолдолд хөхгүй болох магадлал ч бий гэнэ.

37. Орчин үеийн охидын хөхний дундаж хэмжээ нь 91.4 см байдаг.

38. Италийн эрдэмтэд төгс хөхний хэлбэрийг гаргажээ. Тэдний үзэж байгаагаар юуны түрүүнд АВС гурвалжинг үүсгэх хэрэгтэй гэнэ. Хэрвээ төгс хөхтэй бол харьцаа нь 0.4-0.6 байх ёстой юм байна. Харин 0.6-аас их бол хэт өндөр байна гэж үзэх аж.

39. Хөхнийхөө чанга эсвэл сулыг мэдэхийг хүсэж байвал харандаагаар мэдэж болно. Хөхнийхөө доор харандаа хийхэд хэрвээ хатуу хөхтэй бол харандаа унах юм.

40. Эртний үед гайхалтай өгзөгөөрөө олны анхаарлыг татадаг байсан бол сүүлийн үед улаан уруул болон хөхөөрөө бусдын анхаарлыг татах болсон байна. Тиймээс улаан уруул, том хөх гэдэг бүсгүй хүний чухал зэвсэг бололтой.
41. Физиологийн үүднээс харахад хөх нь хөлс ялгаруулах хэсэг болж байна.

42. Европ эмэгтэйн хөх тал бөмбөрцөг хэлбэртэй байдаг бол Ази эмэгтэйчүүдийнх конус, Африк эмэгтэйчүүдийнх лийрэн хэлбэртэй байдаг байна.

43. "Нинчурт" хэмээх уулын нэрийг “Эмэгтэй хүний хөх” хэмээн орчуулдаг аж.

44. "Dow Corning" хэмээх хөх томруулах үйлчилгээ хийдэг компани нь 90-ээд оны үед үйлчлүүлэгчиддээ нөхөн төлбөр хэмээн 4 тэрбум төгрөг төлжээ. Учир нь энэ эмнэлгийн хэрэглэж буй силикон нь хөхний хавдар үүсгэдэг хэмээн үзсэн байна.
45.  Хүйтний нөлөөллөөр хөх нь илүү дур булаам, сайхан хэлбэртэй болдог гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()