Бяслагтай бялуу хийж сурцгаая

2016-05-22, 10:05
12,246

Би анх бяслагтай бялууг амсаж үзээд энэ бялууг заавал хийж сурна гэж өөртөө амлаж билээ. Энэ бялууны жорыг интернэтээр хайж байхдаа зуун алдартай бялуунд багтдаг гэдгийг нь мэдсэн бөгөөд цувралаар зуун амттай бялууны жорыг та бүхэндээ хүргэхээр хичээж байгаа билээ. Эхний бялуу болох тирамису тортны жорыг та бүхэндээ хүргэж байсан. Энэхүү бялууг хийхэд гол анхаарах зүйл нь бяслаг байдаг бөгөөд Улаанбаатар хотод бэлэн олдоцтой нь баярлууштай хэрэг билээ. 

Бяслагтай бялуу хийж сурцгаая

Бялууны сууринд:

  • 140 гр жигнэмэг нунтаглаж бэлдэх
  • 30 гр хайлсан масло

Орцонд:

  • 400 гр бяслаг 
  • 200 гр хайлуулсан цагаан шоколат
  • 150 гр "heavy cream" буюу өтгөрүүлсэн крем
  • 1 цайны халбага желатин
  • Гүзээлгэнэ гэх мэт жимсний чанамал
  •  

1 Бэлтгэх:

Сууринд бэлдэх жигнэмэгийг нунтаглаж, хайлсан маслотой хольж, чийгтэй элс шиг болгоно. 26 диаметрийн юмуу хэвлэж болохоор саванд ёроол болон ханаар нь бүрхэж бэлдэнэ. "Янзага" жигнэмэгийг сонговол үнэтэй жигнэмэгээс илүү амттай болдог юм шүү.

Дөрвөн цайны халбага буцалсан усанд желатинаа хийж найруулна. Желатины савлагаан дээрх хугацааг баримтлаарай. 

Бэлтгэх:

2

Хутгагчинд бяслаг, крем, хайлуулсан шоколадаа миксердэнэ. Хүчтэй цохиулж, сэвсгэр зуурмаг бий болгох хэрэгтэй. (Тортны бяслаг гээд тусдаа "Бөмбөгөр" худалдааны төвийн тортны бүтээгдэхүүн зардаг цех, "Меркури" худалдааны төвд зарагдаж байгаа.) Мэдээж зориулалтынх нь бяслаг ашиглавал илүү амттай болох боловч Хокландын цэвэр бяслаг, Президентийн цэвэр бяслагууд ч байсан болно. Дээрх хоёр бяслагийг авахдаа анхаарах зүйл гэвэл цэвэр бяслаг нь бөгөөд махны амттай, махны үйрмэгтэй гэх мэт бяслагаар хийвэл онцгүй амттай болохыг анхааруулж хэлмээр байна.

3

Хайлуулсан желатиныг зуурмагандаа дахин хийж дахин миксердэнэ. Желатин нь шингэн зүйлийг цэлцэгнүүр болгох үүрэгтэй юм. 

Зуурмаг сэвсгэр жигд болсон тохиолдолд илүү амттай болох ёстой гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ миксергүй гараар хутгаж байгаа тохиолдолд ч гэсэн амттай болдог тул сэвсгэр болсон болов уу гэж санаа зовох хэрэггүй.

4

Бэлэн болсон зуурмагаа бэлдсэн савандаа хийж, хөргөгчинд хэдэн цаг байлгах хэрэгтэй. Энэ үед желатин зуурмагийг цэлцэгнэсэн болгож, хэрчихэд тохиромжтой болгоно.

5

Гүзээлгэний чанамал, шоколадаа хайлуулаад бялуун дээрээ асгаж илүү амт оруулаарай. Танд амжилт хүсье. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()