Улс орнуудын сонирхолтой хилийн зааг

Улс орны хил хичнээн хүндэтгэлтэй, үнэ цэнтэй зүйл вэ? Улсын хил гэхээр л буутай армийн цэргүүд, арзайсан шүдтэй ноход, хүндэт харуулууд, виза шалгасан ажилтнууд байдаг хэмээн ихэнх хүмүүс төсөөлдөг байх. Харин ямар орны хил хамгийн гайхалтай хуваагдсан байдаг тухай зурган мэдээллийг танд хүргэе.

Улс орнуудын сонирхолтой хилийн зааг

1 Аргентин, Бразил, Парагвай улсын хил

Аргентин нь зүүн талд нь, Бразил баруун талд нь, Парагвай нь дунд талд нь байдаг юм байна.

Аргентин, Бразил, Парагвай улсын хил

2 Бельги ба Недерланд улсын хил

Хэрвээ та кофе уухаар кафе орвол Недерландад "очоод", эргээд явахаар бол Бельги руу орчихож болох нь байна.

Бельги ба Недерланд улсын хил

3 Герман, Недерландын хил

Евродын бизнес төвийн дундуур метал шугамаар л уг хоёр улсуудыг тусгаарлачихдаг байна. Харин уг хилийн наана цаана байдаг шуудангийн хайрцагнаас захиа дамжихад нэг долоо хоног шаарддаг байна шүү.

Герман, Недерландын хил

4 АНУ ба ОХУ-ын хил

Аляаска байрлах уг хил их үзэсгэлэнтэй байгальтай ажээ. Харин энэ хоёр бүсийн цагийн бүс 21 цагийн зөрүүтэй юм байна.

АНУ ба ОХУ-ын хил

5 АНУ, Канадын хил

Энэ хоёр улсын хилийн голд нь баригдсан байшинд хүртэл дундуур нь хилийн заагаа тогтоож өгсөн байдаг.

АНУ, Канадын хил

6 Швед, Финльянд улсын хил

Уг хил дээр гольфын талбай байрладаг.

Швед, Финльянд улсын хил

7 Бразил ба Уругвай улсын хил

Уг хоёр улсын хил нь ердөө л явган хүний замаар тусгаарлагдсан байдаг. Бразил нь зүүн талд нь, Уругвай нь баруун талд нь.

Бразил ба Уругвай улсын хил

8 Норвеги ба Шведийн хил

Уг хилээр цасны чаргатай гулгаж болдог нь гайхалтай хэрэг...

Норвеги ба Шведийн хил

9 Герман, Чехийн хил

Улсын хил гэхээсээ илүү түүхийн дурсгалтай газар болдог байна. Сэтгэл үнэхээр хөдөлгөмөөр байгаа биз.

Герман, Чехийн хил

10 Непал ба Хятад улсын хил

Непал ба Хятад улсын хил дээр агуу Эверестийн оргил байдаг байна.

Непал ба Хятад улсын хил

11 Польш Украйны хил

Уг аварга загас нь эдгээр орны хилийн энх тайван байдлыг бэлгэддэг. Уг бүтээлийг Польш улсын уран бүтээлч урлажээ.

Польш Украйны хил

12 "Хятад ба Монгол улсын хил"

Хятад Монголын хил дээр уг үнсэлцэж буй үлэг гүрвэлийн хөшөө байрладаг байна гэж гадаадын сайт дээр мэдээлжээ. Харин миний мэдэхээр энэ үлэг гүрвэл бол Бээжингээс Эрээн хотруу ороход зориулагдсан хаалга юм. Эрээнд олдсон үлэг гүрвэлийн ясаар музей байгуулж, Эрээн хотоос гарах замд олон үлэг гүрвэлийн хөшөө байгуулж, Эрээн бол үлэг гүрвэлийн унаган нутаг гэж жуулчдын анхаарлыг татах бодлого явуулж байгаа юм. Эрээн Замын үүдийн хил юу гэж ийм гоё байх билээ дээ.

"Хятад ба Монгол улсын хил"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()