Тахиаг хэрхэн амттай шарах вэ?

Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ тойрч суугаад өөрсдийн хийсэн хоолоо тухлан зооглох шиг сайхан зүйл гэж юу байхав. Иймд гэрийн эзэгтэй нартаа зориулан Тахиаг амталж шарах, хялбар аргуудыг танилцуулахаар шийдлээ. 

Тахиаг хэрхэн амттай шарах вэ?

1 Зөгийн бал, гичээр амтлах

Орц:

  • Зөгийн бал- 150 гр
  • Гич- 100 гр
  • Ургамлын тос- 2 халбага
  • Лимон- 1 ширхэг
  • Сармис- 5-7 хумс
  • Ногоон гоньд- нэг чимх
  • Яншуй- нэг чимх
  • Давс- амталгаагаар

Хийх арга:
Лимоны шүүсийг шахаж, үүн дээрээ гич, зөгийн бал, ургамлын тос, хэрчсэн сармис, ногоон гоньд, яншуй, давс зэргээ бүгдийг хийж сайтар хутгана. Энэхүү хольцондоо хэрчиж бэлтгэсэн тахианы махаа хийж, 3-6 цаг амраагаарай. Амталсан махаа та өөрийн хүссэнээр шарж идэх боломжтой.

Зөгийн бал, гичээр амтлах

2 Тарагаар амтлах

Орц:

  • Тараг- 1 халбага
  • Лимоны шүүс- 1 халбага
  • Карри- 1 халбага
  • Цагаан гаа- 1 халбага
  • Давс- амталгаагаар

Хийх арга: 
Дээрх орцуудаа нэгтэж, холиод бэлтгэсэн махаа хийж тавина. Тэгээд хөргөгчинд хонуулж, өглөө нь шарж, хэрэглээрэй. Тараг нь тахианы махыг илүү зөөлөн амттай болгодог бөгөөд таныг хоолны ширээний ардаас босгохгүй л болов уу...

Тарагаар амтлах

3 Жүржээр амтлах

Орц:

  • Зөгийн бал- 100 гр
  • Жүрж- 3 ширхэг
  • Ургамлын тос- 2 халбага
  • Карри- 2 халбага
  • Улаан перец- амталгаагаар
  • Давс- амталгаагаар

Хийх арга:
2 ширхэг жүржээ шахаж, шүүс гаргаж авна. Харин гурав дахиа нарийн хэрчээрэй. Сонгож авсан тахианы махаа хэрчиж, шүүсэнд 15-20 миунт байлгаарай. Харин зөгийн бал, карри, перец, давс зэргээ хольж, бэлтгэнэ. Шүүсэнд дүрсэн махаа одоо харин зөгийн балтай зуурмагтаа хийж, 2-4 цаг амраагаарай. Ийн амраасны дараа тахианы махаа, хэрчсэн жүржийнхээ хамт шарна.

Жүржээр амтлах

4 Халуун ногоогоор амтлах

Орц:

  • Шар буурцагны шүүс- 150 мл
  • Ногоон сонгино- 1 багц
  • Халуун чинжүү- 2 ширхэг
  • Сармис- 1 бүтэн
  • Цагаан гаа- 5-7 см

Хийх арга: 
Ногоон сонгиноо жижиглэн хэрчих бөгөөд сармис болон цагаан гаагаа арилгаж цэвэрлэнэ. Харин шар буурцагны шүүсэндээ ногоон сонгино, сармис, цагаан гаа болон хэрчсэн халуун чинжүү зэргээ холино. Үүн дээрээ махаа хийж хөргөгчинд хонуулаарай. Өглөө махаа шарахдаа давсаа хийж өгвөл илүү тохиромжтой. 

Халуун ногоогоор амтлах

5 Шар буурцагны шүүсээр амтлах

Орц:

  • Шар буурцагны шүүс- 150 мл
  • Зөгийн бал- 80 гр
  • Цагаан гаа- 5-7 см
  • Сармис- 3 хумс
  • Перец- нэг чимх
  • Давс- амталгаагаар

Хийх арга:
Бүхий л орцоо холин, 4-5 минут буцалгаад, хөргөнө. Үүн дээрээ махаа хийж, 3-4 цаг амраагаарай. Амталсан махаа шарж, ногоогоор хачирлаж болно. Ингээд л таны өдөрт амт нэмэх хоол бэлэн болох нь байна шүү дээ.

Шар буурцагны шүүсээр амтлах

6 Цөцгийгөөр амтлах

Орц: 

  • Цөцгий- 5 халбага
  • Шар буурцагны шүүс- 1 халбага
  • Гич- 1 халбага
  • Цагаан гаа- 2-3 см
  • Давс- амталгаагаар

Хийх арга:
Бүх орцыг хольж, хутгаад бэлтгэсэн махаа хийж, дор хаяж 2 цаг амрааж, амтлагчаа махандаа шингээж байж шараарай. 

Цөцгийгөөр амтлах

7 Лимоноор амтлах

Орц:

  • Лимон- 2 ширхэг
  • Сармис- 5-7 хумс
  • Даршилсан вандуй- 1 халбага
  • Ургамлын тос- 3 халбага
  • Перец- 1 чимх
  • Роземарин- 1 чимх
  • Давс- амталгаагаар

Хийх арга:
Сармисаа арилгаж, жижиглэн хэрчинэ. Мөн лимон болон роземаринаа дөрвөлжилж хэрчээд хооронд нь холих юм. Үүндээ ургамлын тос, перец, даршилсан вандуйг хийж өгөөрэй. Хэрчиж бэлтгэсэн махаа хольцондоо хийж, 5-12 цаг амраана. Харин давсаа та шарах явцдаа хийж өгөөрэй.

Лимоноор амтлах

8 Улаан лоолиор амтлах

Орц:

  • Улаан лоолийн өтгөн шүүс- 1 халбага
  • Ургамлын тос- 2 халбага
  • Нунтаг чинжүү- 1 халбага
  • Сармис- 5 хумс
  • Базилик- 1 боодол
  • Гааны навч- 1 боодол
  • Давс- амталгаагаар

Хийх арга:
Сармис, гааны навч, базилик зэргээ жижиглэн хэрчээрэй. Улаан лоолийн шүүс, ургамлын тосоо үүндээ нэмж, махаа хийн 2-4 цаг байлгана.

Улаан лоолиор амтлах

9 Усан үзмээр амтлах

Орц:

  • Усан үзмийн шүүс- 150 мл
  • Ургамлын тос- 2 халбага
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1 халбага
  • Ганга- 2 халбага

Хийх арга:
Усан үзмийн шүүсэндээ давс, перец, ганга, ургамлын тос зэргээ нэмж бэлтгээд махаа хийж, хэдэн цаг амраасны эцэст шарна. 

Усан үзмээр амтлах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()