1
Тулгар биетэй бүсгүй төрөх дөхөж, өвдөлт нь эхлэхэд нөхөр болон сувилагчийн хамт сувилагчийнхаа машинд суун эмнэлэг рүү хөдөлжээ.
2
Гэвч хүүхдийн ус нь гарч, толгой нь нэгэнт цухуйсан тул эмнэлэг орж амжилгүй машиндаа төрөх болсон байна.
3
Тэрээр энэхүү торгон агшнаа зурганд буулгаж, твиттер хуудаснаа "Honda" компанийг дурдан (tag хийж), "Өнөөдөр өглөө би Хонда Фит машины арын суудал дээр охиноо төрүүллээ. Би үнэгүй машин авч болох болов уу?" хэмээн жиргэжээ.
4
Түүний энэхүү жиргээ тэр дороо 15 мянган retweet хийгдэж, 30 мянган хүнд таалагдсан байна. Харин зарим нь олны анхааралд өртөж, ашиг хонжоо хайлаа хэмээн буруутгаж ч байсан юм.
5
Гэвч хэний ч төсөөлөөгүй зүйл болж "Honda" компанийн хуудаснаас Бет бүсгүйг tag хийж, "Хөөрхөн бяцхан охин төрүүлсэнд тань баяр хүргэе. Та бидэнтэй холбогдох хаягаа өгвөл маш их баярлах байна." гэсэн хариуг өгчээ.
6
Ийнхүү бяцхан охин эцэг эхдээ баяр баясал, аз жаргал бэлэглээд зогсохгүй будаг нь ханхалсан цоо шинэхэн төмөр хүлэг дагуулан ирсэн юм. Дашрамд дурьдахад бүсгүй хошин шогийн жүжигчин бөгөөд дээрх жиргээгээ эхэндээ зүгээр л тоглоом болгож бичсэн байжээ.