Хамгийн “галзуу” шөнийн клубууд

Залуу насыг хөгжилдөн цэнгэж, хөлчүүрхэн бүжихгүйгээр яаж төсөөлөх билээ. Харин тэдэнд энэхүү боломжыг олгодог газар бол шөнийн клуб. Хөгжингүй орнуудын алдартай шөнийн клубууд шинэлэг болоод хачирхалтай шийдлийг эрэлхийлж, түүнийгээ хэрэгжүүлэхийг ямагт зорьж, үйлчлүүлэгчдээ татдаг байна шүү. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн "галзуу" гэх тодотголтойгоос гадна залуусыг шууруулдаг шөнийн клубуудыг танилцуулъя.

Хамгийн “галзуу” шөнийн клубууд

14 “Cavo Paradiso” - Грек

Үзэсгэлэнт далайн эрэг дагуу байрлах тус цэнгээний газар нь үргэлж л үйлчлүүлэгчдээр пиг дүүрэн байдаг аж. Өглөөний 7 цаг хүртэл ажилладаг бөгөөд хиймэл нуурт цэнгэн хөгжилдөх нь хэн хүнд таалагдах нь ойлгомжтой. Хэрэв та чанга хөгжмөөс залхаж байвал жаахан холдоод үзэсгэлэнт эргээр ч зугаалах боломжтой.

“Cavo Paradiso” - Грек

13 “Club Space” - Миами

Өдрийн 24 цаг нээлттэй байж, хэзээд танд үйлчлэхэд бэлэн байх юм. Мөн өглөөний найман цагт очсон ч согтууруулах ундаа худалдаалах буюу 24 цагийн согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлтэй цөөн газруудын нэг юм. Тус газрын өвөрмөц хөгжмийн сонголт, дотоод засал чимэглэл нь хэзээ ч  гарамгүй, явамгүй санагдуулдаг гэнэ шүү.

“Club Space” - Миами

12 “The Viper Room” - Лос Анжелес

1993 онд нээлтээ хийж Холливуудын оддыг өөртөө соронзон мэт татаж байсан газар гэгддэг. Жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston), Жаред Лето (Jared Leto), Леонардо ДиКаприо (Leonardo Dicaprio), Анжелина Жоли (Angelina Jolie) нар тус газраар тогтмол үйлчлүүлж байсан төдийгүй жүжигчин Ривер Феникс (River Phoenix) согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж энэхүү клубд амьсгал хураасан харамсалтай тохиолдол ч байдаг. Харин энэ цагаас үүдэн тус газрыг зорих хүмүүсийн тоо эрс ихэссэн бөгөөд 2004 он хүртэл жүжигчин Жонни Деппийн эзэмшилд байжээ.

“The Viper Room” - Лос Анжелес

11 “Marquee” - Лас Вегас

Өдөр шөнийг үл харгалзан, хамгийн "солиотой" шоу болдог газар юм. Алдарт реалити шоуны одууд болох Ким, Кортни нар үргэлж тус газраар үйлчлүүлдэг байна. Чадварлаг DJ чанга хөгжим эгшиглүүлж, хиймэл нуурт хүссэнээр тань цэнгүүлэх аж.

“Marquee” - Лас Вегас

10 “Ministry of Sound” - Лондон

Зургийг нь харах төдийд л эрч хүч мэдрэгдэж байгаа биз. Дэлхийн хамгийн шилдэг DJ болох Жастин Беркхам (Justin Berkmann)-тай үдшийг өнгөрөөж, түүний гайхалтай авьяасыг мэдрэхийг хүсвэл тус газрыг зориход л хангалттай. Хөлсөө гартал бүжиж, хөгжилддэг гэнэ шүү.

“Ministry of Sound” - Лондон

9 “Webster Hall” - Нью Йорк

Өнө эртний түүхтэй энэхүү газар 1886 онд байгуулагдаж байсан гэдэг. Олон зуун жил болсон хэдий ч үргэлж л дүүрэн үйлчлүүлэгчтэй үдшийг өнгөрөөдөг юм. Эртний засал чимэглэл болоод орчин үеийн хөгжмийн урсгал зэрэг нь содон хэрнээ төгс зохицож, залуусыг соронзон мэт татдаг ажээ.

“Webster Hall” - Нью Йорк

8 “XS” - Лас Вегас

Хоёрхон жилийн дотор 10 сая долларын ашиг олж чадсан гайхалтай газар юм. Охид залуусын хүслэн болж, өвөрмөц дотоод засал, өөрийн эрхгүй бүжиглүүлэх галзуу аяс зэрэг нь тус газрыг тодорхойлж өгнө. Үүнээс гадна өнгө өнгөөр гялалзах лазерын шоугаараа ч мөн алдартай.

“XS” - Лас Вегас

7 “Zouk” - Сингапур

Нэг дор таван өөр клубыг нэгтгэсэн цогцолбор хэмээн нэрлэж болохуйц газар юм. Хүн бүр өөрийн хүссэн хэсгийг сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд эдгээрийг нь насны ялгаа, сонирхол зэргээр ангилж, дотоод заслыг нь хийсэн байдаг төдийгүй өөр өөр ая эгшиглэдэг гэнэ.

“Zouk” - Сингапур

6 “LIV” - Миами

Тансаг зэрэглэлийн энэхүү газраар ихэвчлэн одууд, олны танил хүмүүс үйлчлүүлдэг бөгөөд дотоод засал, үйлчилгээ зэрэгтэй нь бол ярих ч юмгүй. Хамгийн халуухан охидыг "нэрийн хуудсаа" болгон ажиллуулж, хатуухан дарсыг санал болгодог төдийгүй хамгийн чадварлаг DJ-г ч урьж ажиллуулдаг гэнэ.

“LIV” - Миами

5 “Tunnel” - Нью Йорк

1986-2001 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж, тухайн үеийн залуусын цор ганц сонголт байсан гэгддэг энэхүү газар бүхий л зүйлсийг төгс цогцлоосныг тусгай секс өрөөтэй байснаар нь төвөггүй мэдэж болно. Харамсалтай нь 2001 онд түрээсийн мөнгөө хангалттай төлөөгүйгээс болж хаалгаа барьсан юм. Сонирхуулахад тус клубд жүжигчин Вин Дизель (Vin Diesel) хамгаалагчаар ажиллаж байжээ.

“Tunnel” - Нью Йорк

4 “TAO” - Лас Вегас

Оройн хоолны газар, шөнийн клуб, хиймэл нуур гэхчлэн залуусын хүсдэг бүхий л зүйлсийг нэг дор агуулсан тус газар зөвхөн Пүрэв болон Бямба гарагт ажилладаг тул хүмүүст ихээхэн хүлээлт үүсгэдэг аж. Тус газрыг залуус “диваажин” хэмээх нэрийдэх нь ч бий.

“TAO” - Лас Вегас

3 “Board Room” - Чикаго

Дээд зэрэглэлийн цагаан өнгийн машинаар “VIP” үйлчлүүлэгчидээ гэрээс нь очиж аван, хүргэж өгөх үйлчилгээг үзүүлдэг байжээ. Халуухан охидыг хана дагуулан зогсоон, үйлчлүүлж, тухайн үедээ шуугиан тарьж байсан юм. Гэвч харамсалтай нь 2014 онд тус клуб хаагдаж, олон залуусыг гомдоож байсан гэдэг.

“Board Room” - Чикаго

2 “Pacha” - Ибиза

Хөгжим сонирхогч залуусын хүсэл мөрөөдлийн орон юм. Хүмүүст сонирхдог хөгжмийн төрлөөс нь хамаарч өөр өөр танхимуудыг санал болгодог аж. Хэдийгээр 1000 хүний багтаамжтай боловч ирсэн бүх хүмүүс орж багталгүй хэдэн зуугаараа хаалганы гадна үлддэг гэнэ. Үүнээс гадна жил бүр тус клуб дэлхийн шилдэг DJ-г шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг гэнэ.

“Pacha” - Ибиза

1 “54 студи” - Нью Йорк

"Studio 54" клубыг түүхэн дэх хамгийн алдартай клуб гэж хэлэхэд хилсдэхгүй. 1977-1986 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа 1.6 сая долларын ашиг олж байсан гэгддэг юм. Мөн энэхүү клуб нь хаана ч байхгүй үзэсгэлэнтэй тайчигч бүсгүйчүүдтэй гэдгээрээ дэлхий нийтэд алдартай байжээ. 

“54 студи” - Нью Йорк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()