1
Гүнзгий амьсгаа аваад, нүдээ ань. Тэгээд гэрэлт ирээдүйнхээ талаар төсөөлөн бод. Яг л яг одоо болж байгаа мэтээр...
2
Өөртөө эрч хүч хайрла. Сайхан дуу сонс, амттан ид.
3
Толь эсвэл утасныхаа дэлгэцэнд хараад инээмсэглээрэй. Хэчнээн хэцүү байсан ч таныг хэдхэн секундын дотор сэргээж, баяр баясал авчрах зүйл бол “инээмсэглэл” юм. Тэгэхээр яг одоо чин сэтгэлээсээ инээмсэглээрэй.
4
Жижигхэн цаасан дээр та энэ хорвоод юугаар бахархдаг, юуг хайрладаг 5 зүйлээ бичээд хэтэвчиндээ хадгалаарай. Хүнд хэцүү зүйлс тулгарах бүртээ түүнийгээ уншиж, юуны төлөө ажиллаж, амьдарч байгаагаа санах хэрэгтэй.
5
Хэрвээ сэтгэл тань гундуу, тавгүй байвал сайн найз руугаа залгаад түүнд өөрийгөө ямар байгааг хэл. Тэгээд түүнтэй цагийг мартагдашгүй сайхан өнгөрүүлээрэй.
6
Сэтгэл тань гутраад, тавгүй байвал хөгжилтэй бичлэг, хошин шог үзэж болох юм. Монголын хошин урлагийнхан маань улам л чадварлаг болж байгаа шүү дээ. Эсвэл танд Jimmy Fallon болон James Corden-ий шоуны дугааруудыг санал болгож байна.
7
Гэртээ байхдаа үргэлж навсайгаад байна гэж юу байхав ээ. Тийм үү? Гэртээ хүүхдээ хардаг, тодорхой шалтгаанаар гадагшаа гарч чаддаггүй бол хүссэнээрээ нүүрээ будаж, хумсаа янзлаад сэтгэлээ өөдрөг байлгаарай.
8
Найзуудтайгаа уулзан, аяга кофе ууж суух ч сайхан шүү дээ. Ойрд тохиолдсон хөгжилтэй зүйлс, болон удахгүй хамтдаа хийхээр төлөвлөсөн зүйлсээ ярилцаарай.
9
Гүнзгий амьсгаа аваад зорилгынхоо төлөө яг одооноос л зүтгээрэй. Өнгөрсөн гэж байхгүй, ирээдүй ч гэж байхгүй. Харин одоо цаг гэж л бийг санагтун!
10
Сөрөг бодол, хүмүүсээс холдох нь сэтгэл өөдрөг байж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд асар ихээр тусалдаг.
11
Өөрийн төсөөллийн ертөнц дэх зүйлсээ тэмдэглэл дээрээ бичээрэй. Сайхан бүхэн биелэх болно.
12
Утас, компьютерээсээ холдоод цэвэр агаарт гарч, гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Оюун бодлыг тань цэвэрлэх болно.
13
Юунаас илүү их тайвшрал авдаг вэ? Бодоод үз... Тэгээд түүнийгээ л хий.
14
Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо. Өөрийгөө шүүмжилж, өөлж гоочилсоор амжилтанд хүрсэн хүн гэж үгүй. Та бол энэ дэлхийн дахин давтагдашгүй цор ганц бүтээл...
15
Та ганцхан биетэй. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллон эрүүл мэнддээ анхаарч байгаарай. Нөөц, сэлбэг гэж үгүй.
16
Хааяа ч гэсэн өөрийгөө урамшуулж, бяцхан бэлэг "өгч" байгаарай.
17
Заримдаа юу ч бодолгүй, өдрийг зүгээр л унтаж өнгөрүүлэх сайхан байдаг.
18
Уйлмаар байгаа бол уйлж, инээмээр байвал инээ. Хэнээс ч битгий санаа зовоорой.
19
Юунд талархаж явдаг, тэр бүхнээ бусдад хэлээрэй. Хэн нэгэн танд талархлын үг хэлэхэд хичнээн халуун дулаан санагддаг билээ, яг тэр мэдрэмжээ бусдад ч гэсэн түгээ.
20
Агаар амьсгалангаа ганцаараа хотын гудамжаар алхаад үзээрэй. Хамгийн бүтэмжтэй сайхан бодлууд алхах үед л төрдөг.
21
Найзуудыгаа цуглуулаад үдэшлэг зохиож болно шүү дээ...
22
Хэн ч таныг сонсохгүй юм шиг, хүссэнээрээ хашгир. Гэмгүйхэн солиорол заримдаа биднийг гайхалтай эрх чөлөөтэй болгодог.
23
Өөрийн сэтгэл санаа, баяр жаргалыг бусадтай хуваалцаж байх нь амьдралыг хэд дахин дээрдүүлдэг.
24
Гэрээ цэмцийтэл нь цэвэрлээрэй. "Бохирдсон" бодлууд тань тоос тортогтой хамт үгүй болсон байх болно.
25
Шүүгээгээ уудлаад өмсдөггүй, хэрэглэдэггүй зүйлсээ буяны байгууллагад хандивлаарай. Энэ нь танд асар их тайтгарлыг, харин бусдад дулаан илчийг бэлэглэх болно.
26
Сайн найздаа санаандгүй, гэнэтийн бэлгийг бариарай. Бэлэг гэдэг авч байгаа хүндээ ч, өгч байгаа хүндээ ч толгой эргэм их аз жаргалыг авчирдаг ид шид юм.
27
Хайртай амьтан, муур нохойгоо эрхлүүлэх нь биеийн энергийг нэмэгдүүлж, тайвшралыг өгдөг
28
Сайхан дурсамжаа эргэн санаарай. Таныг цаг хугацаагаар аялуулах болно.
29
Хэн нэгнийг тэвэрч, эсвэл тэврүүлээрэй. Санаа зовоосон бодлууд тань халуун дотно тэврэлттэй хамт сарнин алга болно гэдэгт итгэ.
30
Өрөөндөө өнгө өнгийн цэцэг ургуулаарай. Өрөөний агаарыг цэвэршүүлж, сайн энергийг түгээх болно.