Томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдүүдийн асуулт

2016-07-31, 11:07
31,257

Хүүхдийн тархи яг л дэлгээд тавьсан цагаан цаас мэт гэгээхэн байдаг. Тэдэнд юмс бүхэн соньхон санагдаж, туршиж үзэхийг хүсдэг юм. Харин тэдний хувьд эцэг эх нь бүхнийг мэдэгч, зааварлагч, хамгийн ихээр итгэж, хайрлаж хүндэлдэг хүмүүс нь байдаг. Тиймдээ ч заримдаа томчуудын тодорхой мэдэхгүй, хүндхэн асуултаар аав ээжийгээ сорьж, эвгүй байдалд оруулдаг. Таны хүүхэд ч эдгээрийг асууж, таныг өөрөөсөө ичихэд хүргэж байсан гэдэгт итгэлтэй байна. 

Томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдүүдийн асуулт

1 "Ус яагаад буцалдаг юм бол?"

Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ билээ. Сайн сайхан энергийг хадгалан, уусан хүндээ рашаан болдог бол муу муухай зүйлсийг хэлээд уусан ус, хор болдог ч хэмээдэг. Үүний талаар Японы эрдэмтэд илүү дэлгэрэнгүй судалсан байдаг ажээ. Цэнгэг усны тухайд хэвийн даралттай үедээ 100°С-д буцалж, 0°С-д хөлдөх ба 4°С (3.98°С) температуртай үедээ хамгийн их нягттай байдаг. 4°С-аас дээш буюу доош хэмтэй болоход усны нягт багасан, эзлэхүүн нь тэлж хөнгөн болдог байна. Мэдээж хүүхдэд ингэж тайлбарлавал ойлгохгүй шүү дээ. Түүний оронд аль болох хөнгөнөөр ойлгуулж, боломжтой бол багахан туршилт хийж болох юм.

"Ус яагаад буцалдаг юм бол?"

2 "Онгоц яаж тэнгэрт нисдэг юм бэ?"

Онгоцны нисэх, агаарт тогтоц хөөрөх, урагшлах зэрэг нь өргөлтийн хүч, хүндийн жин, таталцал, түлхэлцлийн хүчнээс хамааралтай. Эдгээр хүчин зүйлсүүд нэг нэгтэйгээ харилцан үйлчилснээс онгоц агаарт төвөггүйхэн нисдэг байна. Өөрөөр хэлбэл, далавч онгоцыг агаарт тогтоож байхад, мотор буюу хөдөлгүүр онгоцны хөдөлгөөнийг зохицуулдаг. Онгоцны далавчны дээд талын нүүр налуу байдаг учраас өөдөөс ирсэн агаар далавчийг түргэн нэвчин өнгөрдөг. Харин далавчны доод тал нь тэгш гадаргуутай учраас агаарын хүнд даралт дээш хөөрөхөд тусалдаг аж. Ингэж л онгоц газарт уналгүй, агаарт тогтож хөөрөн нисдэг байх нь ээ.. Та ч гэсэн нарийн сайн мэдээгүй л биз дээ? Хүүхдэдээ онгоц, хөдөлгүүр далавч хоёрынхоо хүчээр нисдэг хэмээн тайлбарлаж болох юм.

"Онгоц яаж тэнгэрт нисдэг юм бэ?"

3 "Цас яагаад цагаан өнгөтэй байдаг юм бэ?"

Үзэсгэлэнт цасан ширхэгүүд яагаад цагаан өнгөтэй байдаг юм бол? Цасан ширхгүүд нь үнэндээ мөсний талстууд юм. Ус, мөсийг томруулж харвал, тунгалаг, бага зэрэг цэнхэр туяатай байдаг. Тэгвэл цас яагаад цагаан өнгөтэй харагддаг вэ гэж үү? Цасан ширхэг болон агаарын молекулуудад гэрэл харилцан үйлчилдэг. Ус, мөс, цасан ширхэг бүр бидэнд тунгалаг, цэвэрхэн харагддаг хэдий ч үнэндээ ус нь хагас тунгалаг чанартай юм. Гэрэл нь тунгалаг чанартай зүйлд үйлчлэхэд ямар ч өөрчлөлт ордоггүй бол хагас тунгалаг зүйлд гэрэл хугардаг. Гэрэл цасан ширхэгийг дайрч, хугардаг төдийгүй ширхэг бүрийн талстанд орж бутардаг байна. Цасан ширхэг нь бидний харагдаж байгаа бүх гэрлийн давтамжинд сарниж байдаг. Энэ нь л цасыг цагаан өнгөтэй харагдуулдаг ажээ.

"Цас яагаад цагаан өнгөтэй байдаг юм бэ?"

4 "Хүний үс яагаад төрөлхийн цэнхэр байж болдоггүй юм?"

Хүний үс нь голдоо нүхтэй, дотроо меланин хэмээх будгийн пигмент агуулсан нэг төрлийн "хоолой" юм. Үүн дотор тухайн хүний үсний өнгийг хадгалдаг шингэн агуулагддаг. Харин нас ахих тусам, эл шингэн багасч, улмаар үс цайрч, бууралтдаг байна. Тэрчлэн үсний өнгө, буржгар, шулуун, долгионтой байх нь удамшлын шинж чанартай байдаг. Үсний өнгийг бүрдүүлэх, тэрхүү шингэнд цэнхэр өнгө огт байдаггүй юм. Тэрчлэн төрөлхийн улбар, улаан үс нь маш ховор тохиолдолд тооцогддог ажээ.

"Хүний үс яагаад төрөлхийн цэнхэр байж болдоггүй юм?"

5 "Сансрын нисгэгчид яаж агаар дээр тогтоод байдаг юм бэ?"

Сансар огторгуй нь микро татах хүчний орон зай юм. Энэ нь дэлхий татах хүчний нөлөөлөл маш бага орчин гэсэн үг бөгөөд сансарт хаана ч гэсэн үргэлж ямар нэг зүйлийн татах хүч байдаг байна. Дэлхий дээр аливаа зүйлийг урагш шидэхэд татах хүчний нөлөөллөөс унадаг. Харин сансарт тэд бүгд чөлөөт уналтын байдалд оршдог. Дэлхий дээр бол агаарын эсэргүүцлээс болж аливаа зүйлс өөр өөр хурдтай унадаг бол вакум орчинд жингээс үл хамаарч бүгд адил хурдтай унадаг. Тиймээс сансрын станц дээр байгаа бүх зүйлс харилцан адил чөлөөт уналт хийж байгаа учраас сансрын станц дотор байгаа хүмүүст хөвж байгаа юм шиг болдог байна.

"Сансрын нисгэгчид яаж агаар дээр тогтоод байдаг юм бэ?"

6 "Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй юм бэ?"

Агаар мандал маш нягт бөгөөд үүнийг бүрдүүлэгч олон төрлийн хийнүүд нь гэрэл шингэх, нэвчих, ойх өвөрмөц шинж чанартай  орчныг бий болгодог. Манай дэлхийн агаар мандал руу  тусч байгаа нарны гэрлийн зарим хэсэг нь шингэж, үлдсэн нь сарнидаг. Аливаа зүйл өнгөтэй байгаа нь бүх зүйл гэрлийн долгионыг шингээж, нэг эсвэл түүнээс олныг нь буцааж ойлгодогтой холбоотой. Бид тэнгэрийг цэнхэр болгож харж байгаа нь агаарт сарнисан молекулууд цэнхрээс бусад гэрлийн долгионуудыг шингээдэгтэй мөн л холбоотой юм. Нөгөө талаас тэнгэр саарал, бараан өнгөтэй. Агаар дахь усны дуслууд  үүл болон агаарын чийгшлийн нэгдэлд ордог. Ус агаарын молекулуудыг бодвол гэрлийг хугалах шинж чанартай учраас цагаан гэрлийг сарниагүй байгаагаар нь харуулж байна гэсэн үг юм.

"Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй юм бэ?"

7 "Манан юунаас болж үүсдэг вэ?"

Манан гэж агаарт усны уур өтгөрч усан дусал, мөн шууд мөсөн талст байдалд шилжиж усан дусал, мөсөн талстын хуримтлал болж, хэвтээ чиглэлийн алсын барааны харагдацыг 1 км, түүнээс бага болтол муутгах үзэгдлийг нэрлэнэ. Агаарын температур цельсийн -10 градусаас бага байхад маш жижиг усан дусал, -10-15 градус байхад усан дусал, мөсөн талст, -15 градусаас бага болоход нарны цацраг юмуу сар, чийдэнгийн гэрэлд гялтганан харагдах мөсөн талст бүтэцтэй манан үүсдэг байна. 

"Манан юунаас болж үүсдэг вэ?"

8 "Ус яагаад галд шатдаггүй юм бэ?"

Ус нь устөрөгчийн хүчилтөрөгчөөр исэлдэж, дулаан үйлдвэрлэж байгаа химийн урвалын үр дүнд үүсдэг. Тиймээс ч байгалийн нөхцөлд шатах боломжгүй байдаг ажээ. Харин сонирхуулахад Азербайжанд метан их агуулагдсан ус байдаг бөгөөд чүдэнз хүргэхэд л бензин шатаж байгаа мэт шатах магадлалтай байдаг гэнэ.

"Ус яагаад галд шатдаггүй юм бэ?"

9 "Цагийн зүү яагаад нар зөв эргэдэг юм бэ?"

Механик цаг бүтээгдэхээс өмнө хүмүүс байгалийн цагаар буюу нарны хөдөлгөөн, шилжилтээр цагийг тодорхойлдог байсан. Үүнээс улбаалан цагийн зүү зөв эргэдэг буюу нар зөв эргэх хэмээн ярьдаг болсон юм. Хэрвээ хүүхэддээ энэ талаар ойлгуулахыг хүсвэл монгол ухаан, цаг тооллын талаар багахан тайлбарлаж өгөөрэй.

"Цагийн зүү яагаад нар зөв эргэдэг юм бэ?"

10 "Хүүхэд хаанаас төрдөг вэ?"

Хүүхэд бүр л эцэг эхээсээ энэхүү асуултыг асуудаг. Эцэг эхчүүд үүнийх нь хариуд хүүхдэдээ аав ээжийнхээ хайр, хүйс, гэдэснээс төрдөг гэхчлэн тайлбарыг өгдөг байх. Харин заримдаа цэцэгнээс төрдөг гэхчлэн оргүй, хий хоосон зүйлд итгүүлэх нь элбэг. Харин түүний оронд илүү бодитоор нь ээжийнхээ гэдэс, хэвлийнээс төрдөг хэмээсэн нь дээр болов уу... 

"Хүүхэд хаанаас төрдөг вэ?"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()