1
Дэлхий нийтээр түүний мөнхийн залуугаараа, үзэсгэлэнтэй байгаа нууцыг нь битүүхэндээ сонирхож суудаг. Гэвч энэ бүхэн маш энгийн. Тэр ердөө л бүтэн нойр авч, усанд сэлэлтээр хичээллэж, басхүү өөрийгөө хөгширчихвий гэдэгт огт санаа зовдоггүй гэжээ.
2
Кармен аль 15 настайгаасаа моделийн карьераа эхэлж, "Vogue", "Harper's Bazaar" зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж байв. Сонирхуулахад тэрээр хамгийн удаан хугацаанд модель хийж байгаа бүсгүйгээр шалгарч, үүгээрээ "Гиннесс"-ийн номонд бичигдсэн байдаг.
3
Саяхан тэрээр Америкийн "New You" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би бол хоол, сексийн мангас" хэмээн хэлж, олныг гайхшруулжээ. Энэ ч аргагүй юм. Түүний судсаар гал халуун Итали цус гүйж байгаа. Кармений аав нь Итали хүн байсан гэнэ.
4
Кармен өөрийгөө 100 нас хүртлээ өндөр өсгийт дээр алхаж, бариу даашинз өмсөнө хэмээн итгэдэг.
5
"Би үнэхээр толгой эргэм гайхалтай амьдралаар амьдарч явна. Над шиг амьдарч чадах хүн хэд билээ..." хэмээн нэгэн ярилцлагандаа итгэл төгс хэлсэн байдаг.
6
7
8
9