1
Бусдын амжилтанд төвлөрөх
Өнөөдөр дэлхий дахинаа маш олон хүмүүс ажиллаж, бизнес, хувийн амьдралдаа амжилтыг гаргаж байна. Та ч гэсэн тэднээс дутахгүй шүү дээ. Бусдын амжилтанд анхаарч, өөрийн амьдралыг умартах тусам аж жаргал гээч зүйл таниас улам бүр алсран холдох болно. Тиймээс бусадтай өөрийгөө харьцуулалгүй, өөрийн хөлс, хүч хөдөлмөрөөр аз жаргалаа бүтээгээрэй. Хувь хүн бүр өөр өөрийн гэсэн замналтай учир хийх үйлдэл, гаргах амжилт бүр ч гэсэн дахин давтагдашгүй байдаг.
2
Тохиромжтой мөчийг хүлээх
Амьдралд тохиромжтой мөч гэж байдаггүй, харин одоо цаг л гэж бий. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн зүйлийн тохиромжтой үе нь яг одоо гэсэн үг. Аливаа зүйлийг хойшлуулж, алтан цагаа үрэхийн оронд, яг одоо л тохиромжтой мөчийг бий болгоорой. Цаг мөч бүрд жижиг ч гэсэн заавал нэг боломж байдгийг санаарай.
3
Ажилдаа дургүй
Хүсээгүй ажлаа хийж, амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс дэндүү олон. Тэд өөрийн хүссэн ажлаа хийвэл дампуурна, амьдралгүй болно хэмээдэг. Гэвч хүссэн зүйл бүхэн тань хүчтэй байдаг хойно, ур ухаанаа шингээсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хэзээ нэг өдөр хүртэх л болно. Тиймээс өөрийн хийж буй ажилдаа дурлан, бүхнээ зориулаарай.
4
Хэн нэгнийг үзэн ядах
Үзэн ядалт хэмээх сэтгэлийн хор бол чимээгүй тахал мэт аюултай зүйл. Таныг дотроос тань шимж, бүхий л эрч хүч, аз жаргалыг тань үгүй хийхээс гадна бусдын амьдралд ч гэсэн атаа хорслын сүүдрийг тусгаж, дараа болдог. Дайсантайгаа нөхөрлөх нь түүнийг ялан дийлж буй хэрэг. Тиймээс та хэн нэгний үзэн ядахад бус, хайрлах энэрэхэд цаг заваа зориулаарай. Аз жаргалтай хүний зүрхэнд атаа хорсол, үзэн ядалт хэзээ ч байдаггүй юм.
5
Айдас, санаа зовнилдоо хүлэгдэх
Уур бухимдал болон айдас нь хийж бүтээх их хүслийг мохоодог сэтгэлийн сөрөг хөдлөл юм. Ингэх нь өөрийгөө дэмий л зовоож, ажлын бүтээмжийг үгүй хийж байгаа хэрэг билээ. Санаа зовнил бол таныг бүхэлд нь хүлж, аливааг хийж бүтээх замт тань саад болдог түгээмэл айдсуудын нэг юм.
6
Бэрхшээлийг хүндээр тусгаж авах
Хүн бүрийн амьдралд даван туулах ёстой бэрхшээл бий. Тэр нь бүр цаг ямагт ч тулгарч болно. Түүнийг даван туулж байж л амжилт, аз жаргалд хүрэх ёстойг хүн бүхэн мэддэг хэрнээ өчүүхэн төдий саадтай учрахад л юу юугүй шантарч, сэтгэл санаагаараа юу ч үгүй болтол унадаг нь харамсалтай. Та өөртөө тулгарсан жижиг гэлтгүй бэрхшээлийг, хэт дэвэргэх хэрэггүй. Бэрхшээл бүхэн танд ухаарал, сургамж болох учиртай.
7
Бүхнийг өөрчлөх гэж хичээх
Та бурхан биш шүү дээ. Тиймээс бүхнийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Түүний оронд бага багаар өөрчилж, хэзээ ч өөрчлөгдөшгүй зарим зүйлстэй эвлэрэх хэрэгтэй. Хэт санаа зовох, бүхнийг өөрийн хүсэлд нийцүүлэх гэж хичээх нь хүний оюун санаанд маш их дарамт болдог байна.
8
Үрэлгэн зан
Хэт үрэлгэн зан бол мэдээж санхүүгийн хувьд өсөн дэвжих боломжийг үгүй хийж, хуримтлал үүсгэхэд асар том хүндрэл учруулдаг. Олдсон мөнгөө тэр даруйд нь үрж, шинэ хувцас, хоол хүнс зэрэгт зарцуулах гээд байдаг бол эдгээр зүйлс өөрт тань үнэхээр хэрэгтэй эсэхийг сайтар тунгаагаарай. Аминд тулсан хэрэгцээ, тансаг хэрэглээ хоёрыг ялгааг сайтар ухаарахыг ч зөвлөж байна.
9
Сөрөг хүмүүсээс холдох
Сөрөг хандлагатай хүмүүсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр хүмүүс амьдралыг улам төвөгтэй болгож, таныг стресстүүлэн, зовоох болно. Иймэрхүү хүмүүсийг тань амьдралд муугаар нөлөөлөхийг хэзээ ч бүү зөвшөөр. Эс бөгөөс та тэдний нэг болох болно. Тиймээс өнөөдрөөс эхлэн аз жаргалтай байж, сөрөг хүмүүсээс хол байх хэрэгтэй. Тэглээ гээд эелдэг биш бай гэсэн үг биш шүү.
10
Сэтгэл ханамжгүй байх
Бидний амьдралд анзаарч хардаггүй, маш олон гайхалтай зүйлс бий. Хамгийн гол нь өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, аль болох инээмсэглэж, аз жаргалтай байх хэрэгтэй. Илүү сайхны төлөө тэмүүлэх хүсэл хэдий хэрэгтэй ч, байгаадаа сэтгэл хангалуун байх нь амар тайван, элдэв шунал хүсэл, зовлон шаналалгүй амьдрах нөхцөл мөн билээ.