Оддыг гайхшруулсан даашинз

Аливаа ёслолын ажиллагааны улаан хивсний ёслол дээр одууд өөрсдийн гоёл чимэглэлээрээ гайхуулж, олны анхаарлыг татаж байдаг. Жилийн турш оддын гайхамшигтай хувцаслалтыг ярианы сэдэв болгосоор өдийг хүрчээ. Харин энэ жилийн " Мет Гала" ёслолын арга хэмжээнд олны анхаарлыг аргагүй татсан од бол Клэйр  Данес (Claire Danes) яах аргагүй тодорлоо. Түүний олны харааг булаасан даашинзийг үзэж сонирхоё.

Оддыг гайхшруулсан даашинз

Технологи загварын ертөнцөд  хүчээ авч байгааг зөвхөн энэ даашинз харууллаа, жилийн турш энэ л даашинзийг ярих байхдаа гэж гадаадын сайтууд онцолж байна.

Ёслолын ажиллагаа дахь үдэшлэгийн үеэр холливуудын одууд өөрсдөө уг даашинзны зургыг авч инстраграммдаа шуугисан гэнэ. Загвар зохион бүтээгч Зак Посений бүтээл уг даашинзийн талаар мэдээ нийгмийн сүлжээг халааж, хүн болгон л уулга алдаж байлаа.

Түүний Үнсгэлжингийнх мэт уг даашинз нь жижиг иодоор гэрэлтсэнээр үлгэр биелэлээ олж байгаа мэт харагдуулах ажээ.

Космо сэтгүүл дээр: "Оройны үдэшлэг болоход одын даашинз ирээдүйн зөгнөлийг биелүүлэх мэт асаж байсан. Үнэхээр, үнэхээр гайхамшигтай харагдсанаар барах уу Үнсгэлжингийн шидэт дагина түүнд уг даашинзийг бэлэглээ юу даа гэж бодогдуулж байлаа. Даашинзны загвар өөрөө гүнж мэт мөртлөө иодон гэрлэн чимэглэл нь дэндүү онцгой харагдуулж байсан юм".

Өөр сайтуудад "Клэйрийн даашинз үнэхээр Үнсгэлжингийнх мэт харагдаж байсан бол Клэйр өөрөө амьд Үнсгэлжингийн биелэл болсон түүхтэй Морокогийн гүнж Крэйс Келлитэй дэндүү адилхан харагдаж байлаа" гэж бичсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()