Обамагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Хүн болгон л ихэнхдээ 8 цаг ажиллаж, 8 цаг унтаж, 8 цагийг гэр бүл найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг. Харин ерөнхийлөгч хүн, тэр дундаа дэлхийн хамгийн том, хүчирхэг болоод хөгжингүй гүрнүүдийн нэг болох АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама юу хийж, ямар цагийн хуваарьтайгаар өдрийг өнгөрүүлдэг нь сонирхолтой биш гэж үү? Иймээс та бүхэндээ Обамагийн энгийн нэг өдрийг танилцуулж байна.

Обамагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

1

Тэрээр өглөө эрт 6:00-6:30 цагийн хооронд босч, тогтмол өглөөний дасгал хийдэг бөгөөд ингэснээр эрүүл мэнддээ ч анхаарч, өглөөг сайхан, эрч хүчтэй угтахад тус болдог хэмээжээ. 45 минут дасгал хөдөлгөөн хийж, биеийн тамираар хичээллэсний дараа өглөөний цайгаа ууж, сонин гарчигладаг байна.

2

Харин 8:30-9:00 цагийн хооронд дугуй зааландаа очиж, туслах Фериал Говаширитай ярилцаж, тухайн өдрийн ажлын төлөвлөгөөгөө гаргадаг байна.

3

10:00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй уулзаж, өдөр тутмын мэдээллийг хүлээж авдаг бөгөөд зарим тохиолдолд түүнтэй биечилж бус интернэтээр холбогдож, мэдээлэл авдаг аж.

4

Удалгүй дэлхий даяар байдал ямар байгаа зэрэгтэй танилцаж, улс оронд нь юу болж байгааг судалж, ярилцдаг гэнэ.

5

Мэдээж тэрээр ихэнх цагаа утсаар ярьж өнгөрөөдөг байна. Холыг ойртуулж, хоёрыг учруулагч утас, интернэт зэргийг ашиглан, зарим асуудлыг шийдвэрлэх нь орчин цагийн ерөнхийлөгч хүний давуу тал юм. 

6

Төр улсын тэргүүн болсон хойно үргэлж л энд тэндэхийн сайд дарга нартай уулзалт зохион байгуулж, шийдвэрлэх асуудлууд болоод шинэ санаа зэргээ хуваалцан, хэрэгжүүлэх арга хэмжээг авдаг аж.

7

Улсынхаа парлементийн гишүүдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно. Ингэхдээ хоёр намын тэргүүлэгчдийн аль алиныг нь хамруулдаг байна.

8

Мөн өөрийн туслах, ажилчидтай ямар арга хэмжээ авах, хууль тогтоох стратеги гэх мэт тухай ярилцаж, шийдвэрт хүрдэг бөгөөд тус тусын үүрэгт ажлаа хэр гүйцэтгэж байгаа зэргээ мэдэгддэг гэнэ.

9

Үүний дараа “Цагаан ордон”-д хүрэлцэн ирсэн зочидтой уулзаж, гар барин, хүндэтгэл үзүүлдэг юм.

10

Зарим өдрүүдэд тэрээр бусад улс орны тэргүүлэгч, удирдагчдийг хүлээн авч уулздаг. Тус зураг дээр 2012 онд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайг хүлээн авах гэж байна. 

11

Тэд улс дотоодын болоод дэлхий дахинаа болж буй үйл явдал, хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа зэргийг хэлэлцэн ярилцаж байна. 

12

Онцгой тохиолдолд хэвлэлийн бага хурал хийж, олонд үнэн бодит мэдээлэл болоод өөрийн үзэл бодол, байр суурийг илэрхийлдэг юм.

13

Мөн бусад хот, улс руу богино хугацааны айлчлал хийхээр бол “Marine” нисдэг тэргээрээ явж очдог аж.

14

Ийн ямар ч цаг завсаргүй ажиллаж, хурал цуглаанд оролцсон ерөнхийлөгч Обама орой 18 цагт гэртээ харина.

15

18:30 минут гээд гэрийнхэнтэйгээ оройн зоог барьдаг бөгөөд завгүй байсан ч гэсэн аль болох гэртээ л ирж хооллохыг зорьдог гэв.

16

Зөвхөн ерөнхийлөгч хүний хувиар бус хүүхдийн эцэг, хүний хань гэдгээ ухамсарлаж ажлаа тарж ирээд охидтойгоо ярилцаж, хөгжилдөхийг хичээдэг төдийгүй сайн аав, сайн хань байхыг үргэлж хичээдэг аж. 

17

Ингээд л түүний нэг өдөр дуусчихна гэвэл үгүй. Шөнийн 23:30 хүртэл бичиг цаасны ажлаа хийсээр оройг бардаг бөгөөд чөлөөт цаг бараг л гардаггүй гэхэд болно. Мэдээж төрийн тэргүүн бүхэл бүтэн улс орныг толгойлж явна гэдэг тухайн хүнээс маш их хичээл зүтгэл, тэвчээр, цаг хугацааг шаардах нь ойлгомжтой.

18

Харин ханын цаг 00:00-ыг зааж, цохилоход сая нэг орондоо ордог байна. Өдөржин завгүй ажилласан Обама гүн нойрондоо автаж, 6 цаг унтдаг гэнэ.

19

Ингээд л дахин нэг шинэхэн өглөө эхэлж, түүний амьдрал давтагдан үргэлжилнэ дээ...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()