1
Анх 1991 онд энгийн нэгэн тариачин эр "Phon Nha-Ke Bang" үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илрүүлсэн гэхэд болно. Тэрээр хажуугаар нь санаандгүй өнгөрч яваад ихэд гайхсан ч, орох зориг хүрсэнгүй.
2
Нутгийн иргэд эл газрыг Сан Доонг хэмээн нэрийдсэн ч хэн нь ч орохгүй жийрхсээр л явав.
3
Харин 2009 онд Английн Ховард Лимберд ахлагчтай хайгуулын багийнхан уг агуйд хоноглохоор шийдэж, дотогш нэвтэрч үзжээ. Харин дотор нь ортол 5 км гүн, 150 метр өргөнтэй ахин нэг эх газар байхыг олж мэдсэн байна.
4
Энэ нь яг л газар доорх тусдаа газар шиг, эсвэл яг л эртний хаант улса шиг санагджээ.
5
Энд энгийн газар шиг бяцхан нуур, булаг шанд, ургамал цэцэг, тэр ч бүү хэл хэсэг үүл байсан гэвэл та итгэх үү?
6
Ийшээ нэвтэрч орохын тулд 80 метр газарт тусгай олсны тусламжтай буух хэрэг гарна. Энэ харагдах зүйл бол агуйн доторх 70 метрийн өндөртэй, содон тогтоц бүхий хад юм.
7
Ховор төрлийн сармагчин, дуут шувуухайнууд, сарьсан багваахай хүртэл бий.
8
Эндэхийн ой шугуй нь ойролцоогоор 3 метрийн зузаантай бутлаг модтой.
9
Гадаад ертөнцөөс бага зэрэг өөр цаг агаартай тул үүл нь хүртэл сонин хэлбэртэй байдаг аж. Нарны гэрэл агуйн хонгилоор тусч, яг л диваажин шиг харагдана.
10
11
12
13