1
Наоми Харрис, Селена Гомез, Марта Хант
"Маглер" брэндийн 2016 оны хаврын загвар болох хайчлагдсан загвартай даашинзууд. Наоми энэ даашинзийг 10 сард өмссөн бол Селена болон Марта нар нэг үдэшлэг дээр өмсөн иржээ.
2
Дита Вон Тез , Лиа Сиодокс
Алекс Мабейлийн Откурт Хүрмийн загвар нь үнэхээр тансаг юмаа. Хоорондоо хоёр жилийн зайтай өмссөн уг хүрмийг одоо ч өмссөн тансаг хэвээрээ л байх биз. Хундагатай бүжгийн хатан хаан Дитад илүү зохисон гэж би үзэж байна. Харин таны хувьд?
3
Чарлез Терон ба Лала Антони
"Том Форд"-ын мөнгөлөг болон алтлаг даашинз өмссөн энэ бүсгүйчүүдийн хоёулаа маш сайхан харагдаж байна. Гутлын сонголт ч гэсэн даашинзнуудад илүү зохицсон байгаа биз?
4
Блейк Лайвли , Фан БинБин
"Ralph & Russo"-ийн 2015 оны хаврын цуглуулга дээр танилцуулагдсан уг даашинзийг бүсгүйчүүд үдэшлэг дээр ийнхүү өмсчээ. Энэ хоёр бүсгүйн алинд нь илүү зохисныг хэрхэн шүүх вэ? Гуталны зохицлоор нь бол Блейк илүү харагдаж байх шиг ээ...
5
Викториа Бекхам, Клэйр Даннес
Өөрийн загварын нээлтэн дээр Манологийн туфльтэй цуг уг хослолыг өмссөн байна. Клэйр нэгэн үдэшлэгт "Narciso Rodriguez"-ийн Жаккие нэртэй гар цүнхийг саарал туфльтэй хослуулан өмсжээ. Миний бодлоор Клейр илүү гоё харагдаж байгаа юм шиг... Танд юу гэж бодогдож байна?
6
Диана Крүгэр, Алеша Диксон
"Cushnie et Ochs" брэндийн 2015 оны намрын коллекцын нэгэн хэсэг болох энэхүү загвар нь өндөр туранхай бүсгүйчүүдэд илүү тохирно. Хоёр бүсгүйд хоёуланд нь сайхан харагдаж байгаа боловч миний бодлоор Дианаг бэлхүүсээрээ илүү төгс харагдаж байна гэж үзэж байна.
7
Королина Куркорова, Ашли Бенсон
Откурт загваруудыг сайн ажвал бүх деталиудыг гараар хийснийг нь төвөггүйхэн харчихаж болно. Хар хүрэм дээгүүрээ өмссөнөөр нь Ашлид илүү зохимжтой харагдаж байна уу даа?
8
Габрейл Юүнион, Шау Митчел
"Noam Hanoch"-ийн уг хослол энэ бүсгүйчүүдэд үнэхээр сайхан зохицсон байна. Хоёулаа улаан уруулын будаг сонгосныг хэлэх үү халуухан харагдаж байгааг нь хэлээд юу гэх вэ...
9
Лоуис Киднапп, Оливиа Палермо, Жасмен Ле Вон
"Прен Ламберт"-ийн цэцгэн хээтэй уг даашинз эмэгтэй хүнийг ямар гайхалтай харагдуулдаг юм бэ? Миний бодлоор Оливиад илүү өндөр оноо өгмөөр байна. Яагаад гэвэл уруулын будаг болон өмссөн туфль өөрийг нь илүү халуухан харагдуулж байгаа биз? Цэнхэр бүс бүслэх нь оновчтой сонголт болсныг хэлэх юун.
10
Зендияа Колеман, Эмели Ратаковски
Адилхан хослолтой бас адилхан гутлыг сонгосон хоёр бүсгүйгээс алинд нь илүү зохисон байна? Асуултыг танд үлдээе.