1
2006 он
Харж байгаачлан энэхүү зурган дээр түүний өгзөг тийм ч том биш, яг сайхан таарсан хэмжээтэй байсан байгаа биз. Тэрээр эл зургийг 2006 оны 11-р сард авахуулжээ. Энэ үед “Keeping Up With Kardashians” шоу хараахан цацагдаж амжаагүй байсан бөгөөд зөвхөн алдартай модель Парис Хилтоны туслах гэдгээр нь л хүмүүс түүнийг мэддэг байв. Хөх өнгийн жинсэн өмдний цаанаас түүний өгзөг, хүний анхаарлыг татахуйц том харагдахгүй байгаа биз?
2
2007 он
Гэгээлэг цэнхэр өнгийн бариу даашинзны цаанаас түүний өгзөг, одоогийнхтой харьцуулахад тийм ч том харагдахгүй байна. Энэ зургийг тэрээр 2007 оны 6-р сард авахуулсан бөгөөд энэ үеэс л "амжилтын" гараа нь эхэлсэн гэхэд болно. Яг үнэндээ түүнд амжилт гээд байх ч зүйл байхгүй л дээ. Гэвч тийм ч алдартай болоогүй, зөвхөн олонд танигдаж эхэлсэн юм. Энэ үед дуучин, жүжигчин Женнифер Лопезын өгзөг брэнд болж байжээ.
3
2008 он
Тус зурган дээр цагаан даашинз өмссөн болоод ч тэр үү, түүний өгзөг урьдынхаасаа хамаагүй хэлбэрлэг, томорсон харагдана. Мөнөөх л брэнд зогсолтоороо зогссон түүний өгзөг энэ үеэс л олны анхааралд өртөж эхэлжээ. Зурагчид түүний нүүр царайнаас илүүтэй өгзөгнийх нь зургийг авах болж, шуугьж эхлэв...
4
2009 он
“Transformers: Revenge of the Fallen” киноны нээлтийн ажиллагааны үеэр, тэрээр богино бариу хар даашинзыг өмсжээ. Мөнөөх л алдартай байрлалаараа зогсож, зурагчдын дуранд буусан байх юм. Энэ үед тэрээр харьцангуй өөрийнхөөрөө сайхан харагдаж байж дээ...
5
2010 он
Тус гэрэл зургийг 2010 оны 2-р сард авсан бөгөөд анзаараад харвал түүний өгзөг урьдынхаасаа илүү том, хэлбэрлэг болсон харагдана. Гялгар хар даашинз, түүний биеийн галбирыг илүүтэй тодруулж өгчээ. Тэрээр энэ үед дасгал хөдөлгөөний хүчээр өгзгөө томруулж чадсан хэмээн сэтгүүлчдэд тайлбарлаж байв.
6
2011 он
2011 оны 4-р сард авахуулсан эл зурган дээр түүний өгзөг, өнгөрсөн жилийнхээс дахин томорсон харагдана. Энэ үед нарийхан бэлхүүс, том өгзгөөрөө сэтгүүлчдийн хараанд хэдийн өртөөд эхэлсэн юм. Энэ үеэс түүний өгзгийг зүгээр ч нэг дасгалынх биш хэмээн шуугьж эхэлсэн бөгөөд Ким өөрийн шоуны үеэр өгзгөө рентген туяанд харуулжээ. Тэрчлэн “Хэрвээ та нар жинхэнэ силикон гэж юу байдгийг хармаар байвал Кортнигийн хөхийг хар л даа” хэмээн олны амыг таглажээ. Гэвч түүний өгзгийг силиконоор бус, өөр зүйлээр хийсэн хэмээн хүмүүс шуугьсаар л байсан юм.
7
2012 он
5-р сард авахуулсан энэ зурган дээр түүний өгзөг урьдын жилүүдээс ч илүү томорсон харагдана. Тэрээр энэ үед сагсан бөмбөгийн тамирчин Крис Хампристай богино настай хуримаа хийж, дуулиан тариад байсан юм. Энэ далимаар түүний өгзөгний шуугиан ч намжсан гэхэд болно.
8
2013 он
2013 оны 11-р сард тэрээр өөрийн Инстаграмд эл нүцгэн зургаа хийж, мөн л олны анхаарлыг татсан билээ. Тэрээр энэ үед бяцхан охин Нортоо төрүүлээд удаагүй байсан бөгөөд өөрийн бие галбирыг олсон, "гандан буураагүй" гэх дохиог илгээсэн гэдэг.
9
2014 он
Тус зургийг 2006 оны зурагтай харьцуулаад харвал үнэхээр итгэмээргүй өөрчлөлтийг олж харах болно. Харж байгаачлан түүний өгзөг урьд урьдынхаас хэд дахин томорсон байгаа биз? Түүний хуурамч өгзөгний яриа намжиж, хүмүүс үүнтэй эвлэрсэн гэхэд болно.
10
2014 он
Цагаан цамцыг урт шаргал бариу банзалтай хослуулан өмссөн нь түүний өгзгийг илүүтэй тодруулах аж. Тэрээр мөн л өгзөгний хагалгаанд ороогүй хэмээн сэтгүүлчдийн яриаг няцаасаар байлаа. Өөр яалтай ч билээ дээ...
11
2015 он
Тус зургийг өнгөрсөн жилийн 6-р сард авсан бөгөөд түүний өгзөг суулт өгч, унжсан харагдана. Юм хэтрэхээрээ тэнэглэл болно гэж энэ ажээ. Энэ үед тэрээр маш завгүй хуваарьтай ажиллаж байсны дээр жирэмсэн байсан юм.
12
2015 он
Эл зургийг тэрээр нөхрийнхөө хамтаар "MTV" хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр авахуулсан юм. Бие давхар Ким 2 дахь хүүхдээ тээж байх үеийн нандин агшин билээ. Том гэдэс, өгзөг хоёроо бариу бор даашинзаар чимсэн тэрээр өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар байна. Бие давхар үедээ ч үнэхээр дур булаам харагдаж байгаа биз.
13
2016 он
Харин энэхүү зургийг тэрээр энэ сарын эхээр авахуулсан бөгөөд цагаан бариу хослол өмссөн байна. Тэрээр өнөөг хэр нь өөрийн өгзгийг хиймэл биш, өөрийнх хэмээдэг боловч цаг хугацаа, гэрэл зургууд түүний үнэн худлыг дэнслэх биз ээ...
14
Жилээс жилд томрох түүний өгзөгний нууц юу байв?
Харин одоо бүгдээрээ түүний 2007-2014 оны гэрэл зургуудыг харьцуулан харцгаая. Таны харж байгаачлан эрээн даашинзтай зурган дээр түүний өгзөг энгийн хэмжээтэй харагдаж байна. Харин 2014 оны зурган дээр түүний өгзөг маш том, болсон байгаа биз? Үнэхээр л өгзөгний суултаар ийнхүү том өгзөгтэй болсон байлаа гэхэд гуя, шилбэ ч гэсэн чангарч булчинлаг болно шүү дээ. Түүний өгзөг том сайхан гэхээсээ илүү унжгар, хэлбэргүй харагдах болжээ.