1
Та гал тогооныхоо ширээн дээр идэх юмаа ил байлгадаг.
Хүнсээ ил болон далд байлгадаг хүмүүсийн биеийн жин ихэнхдээ 3-13 кг-ийн зөрүүтэй байдаг гэвэл итгэх үү? Манайхан голдуу галтогооныхоо ширээн дээр талх нарийн боов, цөцгийн тос, жимсний чанамал зэрэг хүнсээ ил тавьдаг. Үүнийхээ оронд савтай жимс тавиарай. Ядаж л илүү витаминлаг шүү дээ.
2
Та “амны зугааг” байнга гэртээ хадгалдаг.
Илчлэг ихтэй бүтээгдэхүүнүүд гэгддэг чипс, жигнэмэг зэрэг амны зугаа гаргахаар зүйлсийг гэртээ аль болох бага байлга. Худалдаж авахгүй байсан ч танаас юу ч унахгүй шүү дээ. Харин өөрийнхөө эрүүл мэнд болон биеийн галбиртаа “том хөрөнгө оруулалт” хийж байна гэсэн үг.
3
Та хогийн сав биш.
5 хүртэлх насны хүүхдийн хоолны дуршил маш бага байдаг. Тиймээс хүүхдийнхээ идээгүй орхисон жаахан хоолыг битгий идэж байгаарай. Энэ л таныг таргалуулах гол хүчин зүйл шүү дээ.
4
Та ажлынхаа ширээн дээр байнга чихэр байлгадаг.
Чихэр, шоколад идэнгээ ажлаа хийсээр бүр зуршил болчихсон уу? Энэ хамгийн буруу зүйл шүү. Байнга амттан иддэг хүн, иддэггүй хүн хоёрын жин 7 хүртэл килограммаар зөрүүтэй байдаг.
5
Кино үзэнгээ...
Зурагтын өмнө сууж юм идэхэд их бага нь хамаагүй, байгааг л дуусгаж орхидог. Тиймээс хооллож байхдаа хэзээ ч битгий зурагт үз,эсвэл зурагтын өмнө их юм битгий ид.
6
Таны хоолны аяга хэтэрхий том
Та хоолныхоо аяганд л тохируулж иддэг, тийм биз? Байнга тэр аягаараа л иддэг учраас таны ходоод ч яг л тийм болчихсон байгаа. Тиймээс том аягатай бол аль болох багасгаарай. Тэгээд ч өлсөхгүй л байвал заавал дүүртлээ цадах албагүй. Энэ бол жин хасаж буй хүний хувьд “алтан дүрэм” л гэсэн үг.
7
Ундаанаас татгалз
Дэлгүүрт ороод төрөл бүрийн өнгөтэй, савлагаатай ундаанаас шүүрч авсаар бид бүр сурчихжээ. Үүнийгээ яг одоо зогсооцгооё. Түүний оронд хөргөгчиндөө байнга хүйтэн цэвэр ус тавьж байгаарай.
8
“Ёроолыг нь харах” гэж бүү яар.
Савтай эрдэнэ шиш ч байсан, усан үзэм ч байсан та дэлгүүрт ямар савлагаатай байсан, яг түүнийг л дуусгадаг уу? Хувааж болно шүү дээ, талыг нь одоо, үлдсэнийг нь дараа...