1
Серена Уильямс (Serena Williams)
Чансаагаараа дэлхийд 1-т бичигддэг, эмэгтэйчүүдийн газрын теннисийн шилдэг тамирчин түүнийг гайхаж, магтах нэгэн цөөнгүй. Тэрээр газрын теннисийн шилдэг эрэгтэй тамирчид болох Рафаэль Надаль (Rafael Nadal), Мюррей (Murray) нартай өрсөлдөхүйц, чадварлаг тамирчин юм. Тиймээс ч түүнээс мэргэжил нэгт зарим эрэгтэй тамирчид эрхгүй эмээдэг байна.
2
Рианна (Rihanna)
Барбадосын үзэсгэлэнтэй дуучин бүсгүй, мөн л энэхүү жагсаалтад багтжээ. Учир нь тэрээр хувцас загвар болоод хөгжмийн төрөлхийн гайхалтай мэдрэмжтэйн дээр, өөрийн хувийн бизнес, карьертаа асар ихээр анхаарал хандуулж байгаа юм. Бүх зүйлийг санаандаа нийцүүлэх гэж хичээдэг, аливааг голомтгой, хэтэрхий нягт нямбай тул түүнтэй хамтарч ажиллах тун төвөгтэй гэдэг. Хэр баргийн уран бүтээлчтэй санаа нийлдэггүй, өөрийгөө эрчүүдээс харшилтай гэдэг дуучин бүсгүйтэй хамтарч ажиллахаас эмээдэг залуус олон гэнэ шүү.
3
Теяана Тейлор (Teyana Taylor)
Авьяас чадвар, бие бялдрын хувьд, муухан эртэй тэнцэхүйц түүнийг шаггүй сайн зодоонч гэдэг. Тиймээс ч залуус түүнтэй болзох, маргахаас ихэд эмээдэг аж. Түүгээр зогсохгүй уран бүтээлийн хувьд ч гэсэн өөрийгөө батлан харуулсан, сайн уран бүтээлчдийн нэг юм. Хэрвээ түүний найз залуу, хэн нэгэн охинтой хамт явж үзэгдвэл хэсэгтээ л олон хүний ярианы сэдэв болох байх.
4
Тайлор Свифт (Taylor Swift)
Та дуучин бүсгүйн хит дуунууд болох “Bad Blood”, “I knew you were trouble”, "Better than Revenge", “Back to December”, “We are never ever getting back together”, “Dear John” дуунуудыг санаж байгаа бол тэд бүгд түүний бүтэлгүй хайрын эздэд зориулсан дуу юм. Учир нь тэрээр өөрийн сэтгэл хөдлөл, хайрын шарх, бүтэлгүй дурлал зэргүүдээ дуундаа шингээж, хэр их харамсаж буйгаа, хичнээн их хайртай байснаа, эсвэл бүр амьдралаасаа явуулсандаа баярлаж байгаагаа тус тус илэрхийлдэг. Тиймдээ ч залуус түүнтэй болзохоос ихэд цэрвэдэг гэнэ шүү. Хэзээ тэр одоогийн найз залуу болох DJ Калвин Харрист зориулан дуу бичиж, үзэн ядагчдийнхаа тоог нэгээр нэмэх юм бол доо.
5
Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг жүжигчин бүсгүйг зовлон тойроогүй дайраад гарсан юм. Карьерийнхаа эхэн үед хар тамхинд донтож, ээжийгээ алдан, гэрлэлт нь бүтэлгүйтсэн гэх мэт маш олон аймшигтай зүйлстэй нүүр тулгарсан. Гэвч тэрээр энэ бүхэнд шантралгүй, заяаны ханьтайгаа учирч, өөрийн болон өргөж авсан 6 хүүхдийн хамт сайхан амьдарч байв. Гэвч сүүлийн жилүүдэд тэрээр хөхний хавдар, хоолны дуршилгүй болох анорексиа өвчинтэй тэмцэж, түүнийг шүтэн биширдэг олон залууст айдас, харуусал төрүүлээд байгаа юм.
6
Мадонна (Madonna)
Өдгөө хэдийн 60 насыг шүргэж яваа ч халуухан, басхүү аймшигтай гэмээр дүр төрхийг бүрдүүлэн, урлагийн нөхдөөсөө ялгарч яваа билээ. Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй гэгчээр түүнтэй амрагласан, гэрлэсэн залуус бүгд л дуулиан ихтэйгээр салж сарнидаг. Үргэлж өөрөөсөө дүү залуустай нэр холбогдож, амрагийн харилцаа үүсгэдэг болохоор түүнээс залуус цэрвэдэг гэхэд болно. Нэг л хараанд нь өртсөн бол түүний өвөрт зайлшгүй ордог гэнэ шүү...
7
Сиара (Ciara)
Үзэсгэлэнтэй, басхүү ихэмсэг төрхтэй дуучин бүсгүй, мөн л тус жагсаалтад оржээ. Учир нь түүнтэй нэр холбогдсон болзсон залуус бүр мөсөн сүйрдэг гэхэд болно. Тэрээр өөрийн итгэл даагаагүй, үнэнч биш залуусыг хэрхэн шийтгэхээ хамгаас сайн мэддэг нэгэн. Сиара нэгэн үе алдартай реппер Бов Повтой амраглаж явсан ч, хосууд салсны дараа реппер залуугийн карьер бараг л тэр чигтээ дууссан юм.
8
София Вергара (Sofia Vergara)
Колумб гаралтай Америкийн үзэсгэлэнтэй жүжигчин энэ бүсгүй, Холливуудад ч тэр, бизнест ч тэр амжилттай яваа халуухан уран бүтээлчдийн нэг юм. Түүнчлэн аливаа киноноос олох ашиг нь бусад жүжигчидтэй харьцуулахад, асар өндөрт тооцогдоно. Тэрээр хэдийгээр эрчүүдтэй болздог ч, ижил хүйстнээ сонирхдог болохоо хэлж байсан. Тиймдээ ч эрчүүд түүнийг яг ямар төрлийн бүсгүй болоход нь эргэлзэж, зайгаа барьж явдаг гэнэ.
9
Мария Шарапова (Maria Sharapova)
Шилдэг тамирчин Серена Уильямсийн өрсөлдөгч, үзэсгэлэнтэй тамирчин бүсгүйн авьяас чадварыг нь үнэлж бишрэх хүмүүс цөөнгүй. Спортынхон дундаа хамгийн халуухан, басхүү чадварлаг учраас маш олон алдартай спортын хувцас, сэтгүүлийн нүүр царай болдог юм. Тэрээр хайр дурлалын тал дээр ихээхэн тогтворгүй, болзоот залуугаасаа хурдан салдаг, түүнчлэн хэтэрхий эрэгтэйлэг бие галбиртай, өндөр тул түүнд халдаж зүрхлэх түүнээс эрхгүй эмээдэг аж.
10
Мариан Кэри (Mariah Carey)
Үзэсгэлэнтэй дуучин бүсгүйн эдэлгээ хэрэглээг дийлэх залуус үнэхээр ховор гэнэ. Тэрээр үргэлж тансаг чамин, дээд зэрэглэлийн зүйлсийг хүсдэг бөгөөд маш үрэлгэн зантай. Тиймээс ч түүнтэй болздог, амрагласан залуус төд удалгүй, салж, харилцаагаа дуусгавар болгодог байна. Магадгүй эхэн үедээ бүсгүйнхээ хүссэн бүхнийг авч өгөх ч, үргэлж түүнийгээ алт мөнгөн дээр хөлбөрүүлээд байна гэж үгүй шүү дээ...
11
Ники Минаж (Nicki Minaj)
Алдартай реппер бүсгүй 10 жилийн турш бүхнээ зориулсан хайртдаа хууртаж, салсныхаа дараа эрчүүдэд маш хатуурхах болжээ. Магадгүй дахин шархалж, өөрийгөө зовоохоос сэргийлсэн байж мэдэх юм. Тэрээр хуучин найз залуу Сафари Самуэльсээс салсныхаа дараа дурлалын тал дээр ихэд хянуур, хатуу байр суурьтай хандах болсон гэдэг.
12
Леа Мишель (Lea Michele)
Алдартай жүжигчин бүсгүйн авьяас билгийг шагшин магтах хүмүүс цөөнгүй. Тэрээр “Glee” цувралд тоглосныхоо дараа нэр алдар, ашиг орлого нь огцом өссөн юм. Тиймээс ч нэг уран бүтээлд тоглох өртөг нь бусад жүжигчидтэй харьцуулахад, хамаагүй өндөрт тооцогддог. Түүний энэхүү өндөр үнэлгээ нь хамтран ажиллагсад, уран бүтээлч залуусыг ихэд эмээлгэдэг байна.