1
Миний бүтээлч санаа хязгаарлагддаг
Ямар ч албан байгууллагад харьяалагдаж эхлэхэд тодорхой дүрэм журмыг баримтлах хэрэгтэй болдог. Харин таны хүсэл бол тэр дүрмийг эвдэж, шинэ зүйл туршиж үзэх. Мэдээж энэ нь танай удирдлагатай зөрчилдөнө. Тиймээс л таны урам хугарч байгаа юм.
2
Хэн ч намайг сонсдоггүй
Таны зөв гэж бодсон саналыг хэн нэгэн дэмждэггүй. Харин ч бүр буруутгаж, няцаахыг оролддог. Аажимдаа энэ байдал хурцдаж, та тэднийг бас ажлаа үзэн ядахад хүрдэг байна.
3
Би хүмүүстэй нийтэч биш
Та бол зожиг, ганцаараа байхдаа тайван байдаг хүн. Ийм төрлийн хүн гэнэт олон хүнтэй орчинд орохоороо самгардаж, яахаа мэдэхээ больж эхэлдэг ажээ.
4
Би даргадаа дургүй
Түүний гаргасан шийдвэр, олон хүнийг удирдах арга барил нь танд ерөөсөө таалагддаггүй. Түүнийг эсэргүүцмээр санагдавч... Мэдээж хэн ч ингэж аз сорьж байгаагүй, та ч мөн адил тэгж зүрхлэхгүй.
5
Энэ ажил маш уйтгартай
Дөнгөж орж ирээд ширээгээ дэрлээд унтмаар санагддаг уу?
6
Миний ажлын цаг маш их
Хүүхдүүдийнхээ тэмцээнийг үзнэ гэж санахын ч хэрэггүй. Яагаад гэвэл ажил тань дуусаагүй шүү дээ. Бүгдийг нь дуусгаж байж л харих хэрэгтэй. Энэ бол даргын тушаал.
7
Надад ямар ч өөрчлөлт гарахгүй байна
Өдөржин сунаж унатлаа хийгээд л байдаг, хийгээд л байдаг, дуусгаад нэг харахад ямар ч ахицгүй цагийн гарз болсон байдаг. Амьдрал богинохон шүү дээ. Дуртай зүйлээ үр дүнтэй хийж амьдар.
8
Энэ ажил миний жинхэнэ авьяас чадварыг сорихгүй байна.
Таны далд авьяас чадварыг гаргаж ирж, хэн бэ гэдгийг тань шалгахгүй байвал энэ ажил танд тохирохгүй гэсэн үг. “Урсгалаараа хөвөгчид”-ийн нэг болж, нэг л мэдэхэд ямар ч утгагүй ажилд хайран залуу насаа үрж, бүх боломжоо алдсандаа харамсахаасаа өмнө өөрийн мөрөөдлийн ажлынхаа эрэлд гараарай.
9
Би ажил дээрээ очоод л стресстдэг
Яг ч стресс биш л дээ, гэхдээ л хурлын үеэр танд ямар нэг айдас мэдрэгддэг бол энэ танд тохирох ажил биш гэдгийн дохио шүү.
10
Миний цалин хаанаа ч хүрдэггүй
Авч байгаа цалин тань хийсэн ажилдаа дүйцэхгүй байгаа мэт санагдвал бас л өөр ажил хайхыг зөвлөе. “Өнгөрсөн жилүүдээ эргээд нэг харахад мөнгө, мэдлэг, дурсамж гурвын аль нэг нь байхгүй бол энэ таны оролдох ажил биш” гэж үг байдгийг санагтун!